“IJF” буюу Олон улсын жүдо бөхийн холбооны оны анхны гран при тэмцээн Германы Дюсселдорф хотноо  нээлтээ хийлээ. Тэмцээнд дэлхийн 50 орны 435 тамирчин оролцож байгаа юм.

Манай улсаас эрэгтэй долоон жинд тус тус хоёр, эмэгтэй зургаан жинд долоон тамирчин оролцож байна.Тэмцээний эхний өдөр -60 кг-ын жинд зодоглосон Г.Болдбаатар алтан медаль хүртлээ.


Тэрбээр эхний тойрогтоо Тунисийн жүдоч Фрая Доуибийг, хоёрдугаар той­рогт Нидерландын Микос Салминенийг 57 дахь секун­дэд, гуравдугаар тойрогтоо Францын Ислам Ноурыг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Амиран Папинашвилийг  тус тус цэвэр ялсан байна. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бра­зилийн Диего Сантостай барилдаж, хоёр бөх оноо аваагүй учир хантэ буюу шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодруулсан юм.