www.tusgaar.mn сайтын захирал нэр дэвшинэ
2016/06/04
Монгол улс даяар 8дахь сонгууль эхлэх гээд хөдөө хотгүй нэр дэвшигчид намуудын хооронд тулаан өрнөсөөр байгаа. Тойргуудын учраанууд бараг тодорхой болсон Баянхонгорын 8 тойргийн хувьд дуулиан ихтэй байна.
Учир нь МАН-аас Ачлал трейдийн захирал М.Билэгт, АН-аас Н.Түвшинбаяр, МАХН-аас н.Ууганбаяр нэрс тодорхой болсон. ИЗНН-аас нэр дэвшигч горлигчдод Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Дэд Сайд асан, “Нар Мон” ХХКЕрөнхий захирал М.Хүрэлсүх, Малчдын хоршоологчдын үндэсний холбооны тэргүүн, Баянхонгор аймгийн ИЗНН-ын дарга О.Мөнх-эрдэнэ, Тусгаар.МН сайтын захирал н.Алтангэрэл нарын нэр ч яригдаж байгаа сурагтай. Хэн нь өрсөлдөхийг үндэсний хорооны хурлаараа шийдэх болов уу?
Л.Алтангэрэлийн хувьд “Монгол тулгатны 100 эрхэм төсөл”-ыг санаачлан бүтээсэн хэмээн хэвлэл мэдээллээр томоохон маргаан дэгдээж байсан бөгөөд одоо болтол П.Анужин, Б.Баатар, Борхүү нар цагдаад ирж мэдүүлэг өгөөгүй байгаа гэдэг. Юутай ч оюунлаг хүмүүс Л.Алтангэрэлийн талд зогсох болсон түүний дараагийн шинэ санаа www.Tusgaar.MNсайт байсан юм. Сайтын мэдээлэл, сошиал ертөнцөд “Тусгаар Монголын Мэдээ” гэх уриатайгаар түмэнд хүрдэг болохоор эх оронч залуусыг огшоогоод авдаг нь нууц биш. Тусгаар улс гэдэг ойлголтын мэдээллээр дамжуулж хүмүүст хүргэж байгаагаараа онцлог юм. Тэрээр “Монгол түмний суут хүмүүс” гэх шинэ төслийг санаачилан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь оюуны том эргэлт хийсэн төсөл болно гэсэн хүлээлтийг үүсгэсэн. Сүүлийн 3 жил төрлөх Баянхонгор аймгийхаа “Хонгор нутгийн хөгжлийн төлөө сан”, МЗХ дэргэдэх “Баянхонгорын залуучуудын холбоо”, “Баянхонгорын оюутан залуучууды холбоо” “Их Богд” дэвжээ, “Хонгорын хурд Морин спортын холбоо” зэрэг төрлөх аймгаа гэсэн олон нийтийн бүхий л ажилд улс төрийн үзэл харгалзахгүйгээр идэвхтэй оролцож ирсэн төдийгүй “Баянхонгорын шороог идэж өссөн хүү” хэмээн огшиж явдаг нэгэн.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10