Х.Баттулгын хэрэг УИХ-ын сонгуулиас өмнө шийдэгдэх үү?
2016/06/07
Улсын ерөнхий прокурорын тушаалаар, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замтай холбоотой хэргийг шалгаж буй билээ.
Уг төмөр замын ажлыг хэрэгжүүлэх төслийг Монголын төмөр зам ТӨХК-д концессын гэрээгээр хэрэгжүүлэх эрхийг олгосон юм. Гэтэл Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК-ийн албан тушаалтнууд Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай компаниудыг сонгосон.Улмаар ерөнхий гүйцэтгэгч компани нь хуурамч бичиг баримт үйлдэж, 20 гаруй сая ам. долларын хохирол учруулсан нь үндсэндээ тогтоогдсон байж мэдэх тухай эх сурвалжууд өгүүлж буй.
Уг хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийг шалгаж дуусч буй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үндсэндээ дуусчээ. Ингэснээр Х.Баттулга тэргүүтнийг яллагдагчдаар татах бололтой. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэх буюу өнөөдрөс түүнд олгогдох УИХ-д нэр дэвшигчийн статусыг цуцлах шаардлага үүсэх юм.
Б.Эрдэнэбаяр
sonin.mn
Зочин · 2016/06/07
Батзаяаг яаж монготэй болсонг мон ан намыг ард тумний монгор яаж толгодогыг харлаа
Зочин · 2016/06/07
zuw bna tatwar tulugchdiin mungiig butsaaj tuluusei
ЖИЧ · 2016/06/07
ТЭГВЭЛ ТААРНА
Зочин · 2016/06/07
Улс төриин бас нэг бодлогол байгаа даа