“Номин”-гийн но-той үнэ
2013/09/18
“Номин” супермаркет үнэ, үйлчилгээ, бүтээгдэхүүний сонголтоороо супер зах байж чадаж байгаа эсэхийг сурвалжилснаа хүргэж байна. “Номин”-гийн хэд хэдэн салбарын хаалгыг татав.
Нүд эрээлжлэх бараа, бүтээгдэхүүнийх нь үнэд толгой эргэх аж. Нэг бүтээгдэхүүний дор гурван өөр тоо дурайна. Хальт харсан хүнд хямдхан юм шиг санагдана. Гэвч тухайн бараа, бүтээгдэхүүний бодит үнэ кассанд бичүүлэхэд хамаагүй илүү үнэтэй байдаг гэж олон хүн гомдоллодог юм.
Но-той сонголт
Гурван кг-ын савлагаатай “Сакура” цагаан будаа 6709 төгрөг. Харин гурваас олон ширхгийг авбал 6229 төгрөг. Хэмнэлтийг нь тэд 1440 төгрөг гэсэн. Гэвч жижиглэнгийнх нь үнэ захынхаас 150-200 төгрөгөөр үнэтэй байв. Үйлчлүүлж байсан хүмүүс тэндээс хямд үнээр будаа авъя гэвэл хэрэглээнээсээ хэтэрснийг ачаад явах хэрэг гарах нь дээ хэмээн хошигнож харагдлаа.
Ер нь “Номин”-гийнх бүх бараа, бүтээгдэхүүнээ гурваас дээш авахад хямдруулж ганц, хоёр авсан тохиолдолд өндөр үнээр үнэлнэ гэдгээ “сануулжээ”. Тухайлбал, “Өег” кексээс нэгийг авбал 2129 төгрөг, гурваас олныг авбал ширхэг тутмыг 1919 төгрөгөөр өгч байна. Харин энэ кексийг хүмүүс хотын захын хүнсний дэлгүүрийн лангуунаас 1800 төгрөгөөр авдаг юм билээ.
Мөн “Номин”-гийн зааланд нэгэн бүтээгдэхүүний урамшуулал олны анхаарлыг татаж байв. Нэг литрийн “PURE MILK” сүүнээс нэгийг авбал нэг үнэгүй гэсэн бичгийг тэнд зоожээ. Үнэгүй юманд нугасгүй гэгчээр үйлчлүүлэгчид тийшээ хошуурна. Гэвч тэд сүүнээс авахаас авахгүй нь олон байв. Учрыг нь лавлахад нэг “PURE MILK” 5000 гаруй төгрөгийн үнэтэй аж. Хүмүүс “Яг тийм хэмжээний хоёр сүү аваад цаана нь 1000 гаруй төгрөг үлдэх юманд илүү зарлага хийхгүй” гэж тооцоолсон хэрэг байжээ.
Энэ супер захад “Хямд үнэтэй бүтээгдэхүүн авъя гэвэл олныг ав, урамшууллын бараанаас сонговол илүү үнэ төл гэсэн сонголт үйлчилж байв.
Үнээ нууцлав
Бид хүмүүсийн өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүн тэнд ямар үнэтэй байгааг сонирхсон юм. Түүнийгээ ч хүмүүст мэдээллэхээр ганц нэг барааны үнийг тэмдэглэж авах гэсэн боловч эсэргүүцэлтэй тулгарлаа. Дэвтэр, бал гаргахын завдалгүй худалдагч нар нь ирж “Яах гэж байна” хэмээн ууртай асууна. "Ойр зуурын хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдэх гэсэн юм. Хүмүүст хэрэгтэй байж магад” гэхэд "Манай дэлгүүр үнээ бичүүлдэггүй. Харахад л болоо юм биш үү. Та юм авахгүй бол гарна уу" гэж зандарлаа.
Биднээс өөр үнийн санал цуглуулж дараа үйлчлүүлэхдээ ашиглах гэж байсан харилцагч байсан бол гомдох байсан биз.
Эргэлзээ
Тэнд эргэлзэх зүйл цөөнгүй байв. Нэгэн худалдан авагч “Бөөний үнээ үйлдвэрийн ханшаар тогтооно гэсэн. 10-20 төгрөгөөр илүү үнэтэй байх юм. Зохион байгуулагч, худалдагчаас нь асуухаар үйлдвэр үнээ нэмсэн гэх юм. Зарим нь ам.доллар өссөн гэнэ. За, за авъя даа” гэж эргэлзэнгүй хэлснээ 50 ширхэг “Fuze tea” ундаа авлаа.
Тэрээр эндэхийн байнгын харилцагч, замын урд ТҮЦ ажиллуулдаг гэдгээ хэллээ. Мөн “Атар” талх авч байсан нэгэн эмэгтэй эргэлзэж зогссонтой бас таарав. Тэрээр “Атар” талх 869 төгрөг, хэмнэлт 210, гурван ширхэг 799 төгрөг гэсэн үнийн шошгонд эргэлзсэн нь энэ байв. Борлуулалтын туслахаас энэ “Нэг талх авбал 210 төгрөг хэмнэнэ гэж байгаа юм уу, эсвэл гурваас дээшийг авахад 210 төгрөгийн хэмнэлттэй юм уу” гэж асуулаа.
Борлуулалтын туслах шошгон дээрхээс илүү гарах мэдээлэл өгсөнгүй “Тодорхой биччихсэн л байна ш дээ” гэж бухимдангуй шивнэчихээд явчихав. Бид энэ тухай үргэлжлүүлэн сурвалжлах болно.
Э.Солонго
Cheap Louis Vuitton Sale · 2014/10/20
I second this. Ended up being our entry internet site faraway from Pandora to search out far better new music sites.Cheap Louis Vuitton Sale http://www.southbrunswickymca.org
cheap jordans · 2014/10/17
Cheers Brian for any good tip, possibly non-developers such as my family should be able to draw this kind of away from: )This is basically essential the multi-international web-site in relation to SEARCH ENGINE OPTIMISATION.cheap jordans http://isaacmeasonmansion.com/cheap-jordans.php
Зочин · 2013/09/25
***iin gazar
Зочин · 2013/09/21
даварсан үнэтэй. лангуун дээрх үнэ кассанд бичүүлхээр зөрдөг энэ бол энгийн жишээ. бас барааных нь үнэ аль нь мэдэгдэхгүй, бөөн үнэ биччихнэ, тэгээд асуух гэхээр асуух хүн огт олдохгүй. ер нь бол үйлчилгээ маш ******.
Зочин · 2013/09/21
uilchilgee tun muu, hudaldagch nar ni baraanii talaar anhnii medegdehuungui.yum asuuhaar sayhan orson sain medehgui gedeg gants hariutai.hudaldagchaas yum asuuh geheer hun oldohgui,dandaa baraa niiluule****d ni ug ****** yumaa orood baihaas oor uilchilgee bhgui bgaa shuu.bairshlaas bolood argaguin erhend togtmol uilchluuldeg.ene zun gehed muudsan maionez, sagasan homuul,gashilsan suu avsan.2-g ni butsaasan. suug ni hagas butneer amraad irj chadaagui baij bgaad 1 dehed butsaah getel 72 tsag ongorson geed avaagui. doosh hiih geegui shuu, yag uneniig bichlee. edgeer dutagdlaa zasval sain bnaa
Зочин · 2013/09/19
Зүгээр л ******лж байж олны анхаарлыг гэж энэ нийтлэлийг бичсэн юм боловуу?за тоо бодоод үзье л дээ.1кг цагаан будаа нь захынхаас 200төгрөгөөр илүү гэж бичсэн байна.харин номингоос 3кг цагаан будаа авбал 1440хэмнэнэ гэжээ.тэгэхээр номингоос 3кг цагаан будаа авбал захынхаас даруй 240 төгрөгөөр хямд болж байна.энэ чинь л хэмнэлт бас хямдрал биш гэжүү.би номингийн аль ч салбарт ажилладаггүй бас хамаагүй хүн байна л даа.зөвхөн юмыг байгаа үнэнээр нь л харахыг хүсч байгаа учир энэ комментыг бичлээ.би л лав дандаа үйлчлүүлдэг зүгээр л байдаг.нэг юмны үнэ нөгөө дэлгүүрийнхээс их бага байх нь аль ч дэлгүүрт хаана ч байдаг хэвийн зүйл гэж бодож байна.
Зочин · 2013/09/19
ih zuv yum bichjee
Зочин · 2013/09/19
dandaa china baraa goluu l hugatsaa ni duussan duusah gej bui Magnai min ***lgah l heregtei gazart zui yosoor orno edniihees ih yum garna shuu ajilchid ni yag bool shig gedeg chin yag unen yugaa ch medehgui yum asuuhaar zohion baiguulagchaasaa asuugaad iriye gee l alga bolchihno ard tumnee l boddog bol edniihiig ***lgah l heregtei
Зочин · 2013/09/19
yer ni noming neg sain ***lgamaar l yum bgaa yumdaa hudaldagch nar ni unee medehgui dandaa une ni uurchlugduj bdag buurna gej hezz ch bdaggui dandaa une ni nemegdej bdag yum medehgui ard tumniig hudlaa hyamdral sugalaa gej tolgoig ni erguulj bdag .mun ter 99 gedeg bol ***l hudlaa hen ch 1 tugrug avajhgui sh dee
Зочин · 2013/09/19
yer ni noming neg sain ***lgamaar l yum bgaa yumdaa hudaldagch nar ni unee medehgui dandaa une ni uurchlugduj bdag buurna gej hezz ch bdaggui dandaa une ni nemegdej bdag yum medehgui ard tumniig hudlaa hyamdral sugalaa gej tolgoig ni erguulj bdag .mun ter 99 gedeg bol ***l hudlaa hen ch 1 tugrug avajhgui sh dee
Зочин · 2013/09/19
NOMIN ugaasaa tiim baliar, Yalanguya ter 10-r horoololiin NOMIN bol jinhene luibarchihd. K*** deer suuj bgaa hun ni harsaar baital iluu bichchiheed helheer uu uuchlaarai gedeg, NOMIN-d er ni nileen sn ***lgalt hiigeed bolohgui bol haah heregtei. NOMIN-giin talaarh gomdoliig zahiin neg hun l helne dee
Зочин · 2013/09/19
nomin arai denduu unetei delguur,bas ajilchidtaigaa yag bool shig harit***g gazar,
Зочин · 2013/09/19
nomin ugiin iim balair gazar muudsan yumaa bas zarna. k*** n bas hulihdana hetsuu hetsuu
zaya · 2013/09/19
Er manai ulsad bgaa tom delguuruudiin neg zali yum shig bgaan . Languun deer hymd une bichchiheed k***and ni ochood bichuuleheer nemegdeltei une garch irdeg heleheer unee soliogui bgaa martchihaj gedeg yum daa.
Зочин · 2013/09/19
nomin baliar shdee, ter Magnai metiin durakuud hiih ajil ni oldohgu baigaa bol ene Nomin-giin uniin luivriig zogsooh heregtei shd... uilchluulegchdiin 70% ni togtmol 3aas deesh avbal ted gsn tom hymd unetei uniig ni harj hulhiduuldag... yaj ch bodson 1 shirhegiin uniig albaar jijgeer bichij, boonii unee tomoor bichine gedeg hereglegchdiin erh ashgiig zorchij bgaa hereg shd...
Зочин · 2013/09/19
Бонус карт нь ч худлаа, худалдагч нар нь ****** ******тай, үнэ нь өндөр, нэр сүрнээс ц****** гарахгүй газар даа
Зочин · 2013/09/19
Гайгүй сайн гээд бас ингэж болохгүйшд
Зочин · 2013/09/19
gaigui gechijee. ene asuudlaar ts**** n dahij survaljilj yvah heregtei yg zov asuudal suhuj bna. Tgd ter ajilchid n hurtel zavaan buduuleg ymnuud bdiin. bd nar munguuruu ym hudaldaj avch bga ****oos guij bga bush de. asuuj lavlaj bollno shd. uilchluuleed garahad neg ch uda setgel hanamj bdaggui
Зочин · 2013/09/19
***iin sht ee nomin bol baliar shulaa chid tvi chort
Зочин · 2013/09/19
***iin sht ee nomin bol baliar shulaa chid tvi chort
Зочин · 2013/09/19
Номин зүгээр л байрны гадаах түц-нээс ч бүх бараа нь хэдэн зуугаар илүү үнэтэй.
Зочин · 2013/09/19
Bonus card geed aytaihan yum bdag sh dee. jijiglen uneer avbal 3%-10% hurtel avdag sh dee. Uur tegeed uilchluulchiheer gazar bgaa yumuu. Gants gaigui supermarketaa bitii tegj bai l daa.