Бат инженер: АН бас дарангуйлагчаасаа салах боломжийг ашиглаад авах хэрэгтэй
2016/06/14
Твиттерт тун идэвхтэй нөхдүүдийн нэг бол Бат инженер гэх нөхөр гэдгийг сошиал сайтуудаар зорчдог уншигчид мэдэж байгаа биз.
Тэгвэл АН-ын гишүүнчлэлтэй Бат инженер дараах зүйлийг өгүүлсэн байна. Тэрбээр “Ардчилсан нам ардчилсан байх нь, ардын нам ардчилсан байх нь Монгол улсад л хэрэгтэй. МАН бас монгол нам, ардчилсан нам. Энэ удаад би түүнийг ялаасай гэж бодож байна. АН-г эрүүлжүүлж байх хооронд энэ улсыг нураачихгүй аваад явж чадах өөр улс төрийн хүчин би л лав МАН-с өөрийг олж харахгүй байна. МАН ялчихвал 2016-2020 оны хооронд асар хариуцлагатай засаглахаас өөр сонголт тэдэнд байхгүй. Учир нь 2021 онд бол Ардын хувьсгалын 100 жилийн ойн жил. Ирэх 4 жилд маргаашаа болохгүй дураараа дургиж, намаараа найрлавал ард түмэн намынх нь 100 жилээр МАН-г гудманд гаргаж бас чадна. Гэхдээ тэд үүнийгээ тооцоолон ухаалаг байж популистуудаа хазаарлан, професионалуудаа түшиж ажиллахаа мэдэж байгаа байх гэж итгэж байна. Професионалуудыг намаар ялгаварлаад эхэлбэл АН-ы алдааг давтах л болно гэдгийг МАН-д хэлчихье. Тэнэг л биш бол тэднээр ажлыг нь л хийлгэ. Энэ улсыг тэртэй тэргүй бид хамтдаа л босгох үүрэгтэй. Тэр жил МАН-г яг туйлдаг дээр нь ард түмэн татаж ухааруулсан. МАН ч дарангуйлагчаасаа зоригтой салсан. АН бас дарангуйлагчаасаа салах боломжийг ашиглаад авах хэрэгтэй. Яг одоо АН дарангуйлагчдын мэдэлд байна. Тэд сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг ҮЗХ-с булаагаад авчихлаа. АН-ы хажууд МАН хамаагүй ардчилсан байдлаар их хуралд нэр дэвшүүлсэнийг бид харсан.” хэмээн бичсэн байна.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/06/15
Нам гэдэг шат юм байнал даа үзэл бодол нь цэгцрээгүй нуснуудад нус наагаад л болоо
зочин · 2016/06/15
Маш зөв санаа байна
Зочин · 2016/06/15
МАН-ын хаяа бараадуул албан тушаал авна гэж горьдож байна уу,
Зочин · 2016/06/15
AAAA MEDHGUI DEEEE
Зочин · 2016/06/15
Манан гэдэг үг бол Ан ялагдах болохоороо Ман-ыг татаж унах арга шүү дээ .энэ 4 жил АН улс орноор яажяаж тоглож,
Зочин · 2016/06/15
Одоо өрнөж байгаа үйл явдлыг , нөхцөл байдлыг үнэхээр зөв хэлсэн байна . Дэмжиж байна.
Зочин · 2016/06/15
ан ажил өгсөн бол юу гэх бол? урваач гар юм байна энэ бат
зочин · 2016/06/15
МАНАН УГААСАА ХЭРЭГГҮЙ
Иргэн · 2016/06/15
Бат гуай АН аас дэмжлэг авч чадаагүй дээ өширхөө юу даа. Чонын амнаас барын аманд ороод яах билээдээ. МАН ямар болохоо өнгөрсөн хугацаанд харуулж тараа таниулсан. Харин ч АН алдаж онож юм хийсэн.
Зочин · 2016/06/14
Unen sh tee.
сараа · 2016/06/14
аль нь ч хэрэггүйэээ, хулгайч гэдгээ батлаад харуулаад байхад эд нарыг хэн сонгодогийн, энэ Бат инженер горьдвоо, ард биднийг тэнэг гэж бодоод байгаа юмуда, Монголчууд бид хулгайчдыг хэзээ өөгшүүлэхгүй шүү
Оогий · 2016/06/14
Unen heljee.АН-ы Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй бид нэг л эх оронтой . Сүүлийн үед үнэндээ төрийн төлөө оготоно боож үхнэ гэдэг л бүх хүмүүст ирээд байна. Монгол Улс намын эрх мяндагтнуудын мэдлийн компани, орлогын эх бишээ. МАН тулхтай нам одоо эдэнд итгэхээс өөр аргагүй
Зочин · 2016/06/14
хүүхдийн сэтгэхүйтэй хүн байна
Зочин · 2016/06/14
Үнэн хэлжээ.
Батдэлгэр · 2016/06/14
Эхлээд чи арилаад өгдэээээээээ.
Иргэн · 2016/06/14
Авах юмтай нийтлэл байна. АН засаглаж чаддаггүй болохоор сүүлийн жилүүдийн туршлагаас харахад тэд нурааж, МАН сэргээдэг жишиг тогтжээ. МАНд итгэл хүлээлгэж сэргээлгэх цаг нь болжээ.
иргэн · 2016/06/14
Хачиглуузан............. АН-ын үед алба гуйгаад бүтэхгүй болохоор нь МАН-ыг бараадаж байгаа юм.