Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа Япон улсад хийсэн. Тэгвэл “айлчлал амжилттай боллоо” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа эхэнд тэмдэглэсэн. 

Японы Ерөнхий сайд Ш.Абэ өнгөрсөн гуравдугаар манай улсад айлчилсан. Энэ айлчлалаас хойш зургаан сарын дараа манай тал Японд айлчлал хийлээ. 

Энэ хугацаад хоёр орны хооронд олон бодит ажил, хэлцэл явагдсан. Айлчлалын хүрээнд стратегийн дунд хугацааны түншлэлийг баталлаа. Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид нартай хийсэн уулзалт үр дүнтэй боллоо. Тухайн улсын хөрөнгийн зах зээлд мөнгө босгох боломжийг ч ажил хэрэг болгохоор болж байна. Засгийн газраас эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх таван хуулийн төслийг УИХ-д ергөн бариад ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж байгаа хэмээн онцлоод сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Найман хувийн хүүтэй орон сууцны зээл хумигдаж байгаа гэх мэдээлэл байна. Тухайлбал, Хас банк урьдчилгааг 50-60 хувьд хүргэсэн байна?
-Энэ хөтөлбөр хэрэгжих эхлэх үед л зогсоно гэцгээж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зогсоогүй л байна. Урьдчилгааг 50-60 хувьд хүргэж байгаа юм бол “Хас" банк энэ хөтөлбөрөөс гарч байгаа юм байлгүй. Гэхдээ иргэдэд сонголт нь бий. Хэн 50 хувийн урьдчилгаа хийх вэ дээ. Тэгээд ч Хас банк тийм ч том банк биш. Төрийн банк эсвэл Хаан банк ийм асуудал үүсгэсэн бол бас яахав.

-Шатахууны хомсдол үүсч байна гэх мэдээлэл гарах боллоо. Зарим төрлийн түлш байхгүй гээд өгөхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Шатахуун дээр ямар ч асуудал байхгүй. Үнийг өсгөхгүй байх бүх аргыг Засгийн газар авчихсан. Зохиомол хомсдол үүсгэдэггүй л юм бол хомсдол үүсэхгүй. Манай Засгийн газар энэ жилийн хувьд шатахууны хомсдол үүсэхгүй, үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарч байгаа.

-Төсвийн тодотгол хийх тухай яригдаж байна. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэх үү?
-Тодотгол хийх нөхцөл гэж байдаг. Сангийн сайд Ч.Улааны хэлснээр ийм нөхцөл хараахан үүсээгүй байна. Улсын төсөвт орж ирэх ёстой орлогууд тасалдаж байгаа. Гэхдээ зардлыг хэмнэвэл 200 тэрбумын хэмнэлт гарах тооцоо байна. Ямартай ч гадаад дотоодын зарим айлчлалыг хийхгүй байх даалгавар өгөөд байна. Жишээлбэл, Оюутолгой дээр өсөн нэмэгдэх рояалти гээд 450 тэрбум орж ирэх ёстой байсан. Энэ жилдээ орж ирэхээргүй болсон. Тэгэхээр орж ирнэ гэж төлөвлөж байсан орлого орж ирээгүй учраас тэр зардлыг бууруулах ёстой. йг л төсвийн тодотгол гээд байгаа шүү дээ. Бид хэмнэж болох зардлыг хэмнэвэл 200 тэрбумын хэмнэлт гарах тооцоо байна.

-Оюутолгойн асуудал юу болж байна?
-”Эрдэнэс Оюутолгой”-н удирдлага өөрчлөгдсөн. Шинэ удирдлагын баг ирэх бямба гаригт Лондон руу явж “Рио Тинто”-гийн удирдлагатай уулзана. Тэд гүний уурхайн санхүүжилтэнд яаж мөнгө босгох талаар тодорхой мэдээллүүд авч, уулзалтуудыг зохион байгуулна.

-Амины орон сууцыг найман хувийн зээлд хамруулах боломж байгаа болов уу гэдэг асуудлыг иргэдээс тавьж байна. Ийм боломж бий юу?
-Энэ асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Г эхдээ ойрын хугацаанд амины орон сууцыг найман хувийн хүүтэй орон сууцны зээлээр авах тухай зүйл байхгүй.

-Эдийн засаг дахь хүндрэлийг давахад тус болно гэж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулийг ээлжит бус чуулганаар баталж чадахгүй бол ямар ур нөлөө гарах вэ?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдана шүү дээ.

О.Жаргал