“Social ертөнц”-ийн солиорол
2013/09/22
Сошиал медиа гэдэг зүйлийн гишүүн, та мөн үү. Нэг их бодох хэрэггүй, хэрвээ та YouTube суваг, Фэйсбүүк хуудас, Твиттэр зэргийг байнга хэрэглэдэг түүгээр хүмүүстэй харьцдаг бол та манай Сошиал медиа-гийн найз мөн байна.
Амралтын өдрүүдэд юу хийх вэ гэж гиюүрэх хүн бараг үгүй болж.
Яахав “face”-дээд твиттерт жиргээд л таарах биз гэх найзууд улам л их болсоор.
Олон нийтийн харилцаа буюу Public Relations (PR), цахим сэтгүүл зэрэг нь мэргэжлийн түвшний хүн ойлгодог ажилладаг салбар байхаа больжээ. Зураг үг сэтгэгдлээ оруулах замаар найзын хүрээ сүлжээгээ тэлэн өөрийгөө сэмхэн аятайхан “ПиАр”-дчих боломж интернет орчинд байх хэнбугайд ч нээлттэй болжээ. “Face”-т царай муутай хүн байхгүй, “twetter”-т тэнэг хүн байхгүй гэсэн үг хүртэл гарсан байна.
Хэн нэгэн тогооныхоо бариулд гараа түлснээс эхлээд хаа нэгтэй болсон ослын тухай гээд энэхүү эрээн мяраан мэдээллийн сүлжээн дотор инээдтэй ч юм их бий, ярваймаар ч юм бүүр их бий.
“Олон нийттэй харилцах мэдээ мэдээллийн сүлжээ цахим хуудсууд нь таны бизнес биш хүмүүс дээр тулгуурладаг. Хүмүүст хэрэгтэй зүйлийг хүргэж байвал тэд эргүүлээд танд хэрэгтэй зүйлийг тань өгнө. –Матт Гуларт, webstarconte”
Өөрийн зураг, үзэл бодол, үйл явдлын хүрээний мэдээллээ бусадтай хуваалцан өөрийн мэдээлэл нь хэдэн зуун мянган хүмүүст share хийгдэн түгэхийг харна гэдэг бас “кайф”-тай зүйл мөн.
Сүүлийн нэг сониноосоо хуваалцахад саяхан “Face”-ээс 33/10 гэдэг утас харин их эрэлт хэрэгцээтэй болсон талаар мэдсэнээ хуваалцья. Айл бүрт шахуу нэг жижиг асуудал үүсгэж эрэл хайгуул үүсгэж байдаг зүйл байна. Телевизийн удирдлага гэж. Ор буйдан дэр суудал гээд хаа нэгтээ орчихно. Энд тэнд булан тохойд тавиад мартчихна, удирдлага хаачив хөөе сая л энд байсан даа, энэний дууг намсгамаар байна… гээд хөөрхөн стрестүүлнэ. Тэгвэл үүнийг шийдчихжээ. 33/10 утсыг аваад нөгөөх удирдлагатайгаа хамт бэхлээд нэг дугаартай сим хийгээд тавчихаж байна гэнэ. Удирдлага “бултаад” гэрт олдохгүй байлаа гэхэд асуудалгүй. Нөгөө удирдлагатайгаа хамт багласан утасныхаа дугаар руу залга. Хаа нэгтээ дуугарлаа, илрүүллээ. Удирдлага хаачив ийчив хэнээ энэ тэр гэж нервтэх хэрэггүй болж байгаа юм. Ийм нэг бүтээлч арга барилынхаа талаар “Face”-ийн эрхэм найз маань share хийсэн байх жишээтэй.
Хүүхдийн Паркийн тоглоомын гинж салж зогссон бичлэгийг “Face” -ээс олж харсан гэж манай сэтгүүлч хэлж байлаа. Амьдрал баян болохоор цаг мөч бүрт болж буй учирал тохиолын оролцогч мөн гэрч болж байгаа хүмүүсийн яаран хийдэг нэг ажил нь харсан, мэдсэн, сонссоноо “Face”-дэх.
Хэлний асуудлаас болж Латин Америкийн орнуудын хүмүүс шиг дэлхийгээр нэг найзуудтай болж чадахгүй ч өөрөө огт танихгүй хүмүүстэй Монголоор нэг найз болж харилцан өөрийн зурган дээрээ Лайк бөөндөж суух гэдэг олон залуусын хувьд өдөрт цаг гарган заавал хийдэг ажил нь болсон. Дөнгөж сая идсэн хоолныхоо талаар хэрэггүй шахуу зүйлийн коммент олсон нэгэн байхад дэлхийн агуу зохиолчийн бүтээлээс гайхалтай ишлэл олж тавьсан оюунлаг нэгэн ч энд бий. Хэзээ ч таарч уулзахгүй гэж боддог байсан хэн нэгэн “од”-той, тамирчинтай, улстөрчтэй шууд л freind болчихно. Өнөөх одтойгоо “Face”-ээр сontact хийж хувийн болоод бас бус хов хийчихмээр зургийг нь үзэж ойр дотно болсон мэт санагдана. Үнэхээр гайхалтай сүлжээ энэхүү soсial network гэдэг.
…Нисэх онгоц бүтээн борлуулдаг “Piper Air-craft” компани олон нийттэй харилцах мэдээ мэдээллийн сүлжээ цахим хуудсуудын нэгдэл 40 мянган долларыг зарцуулснаар маркетингийн төсвөөр 140 мянган долларын онгоцыг борлуулсан буюу 100 мянган долларын хэмнэлт хийж чадсан. Тэд YouTube суваг, Фэйсбүүк хуудас, Твиттэр зэргийг багтаасан олон нийттэй харилцах мэдээ мэдээллийн сүлжээ цахим хуудсуудын нэгдлийг ашиглан кампанит ажил эхлүүлснээсээ хойш хэдхэн өдрийн дотор 1-р түвшний хөнгөн онгоцыг борлуулж чаджээ.
Тус компанийн YouTube хуудсанд оруулсан бичлэгийг 30000 гаруй удаа үзэж, Фэйсбүүк дээр 7500 фэнтэй болсон гэж мэдээллэжээ.
Өөрсдийн дагагч болон фенүүдийг идэвхжүүл. Тэднийг зүгээр л бэйсболын карт шиг битгийцуглуул. – Жэй Баеэр, Convince and Conver… /эх сурвалж Sotail M-daiaNew Media Marketing Agency /
Энэ талаасаа бид эд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахаар улайрч буй компаниудын хувьд шүлсийг нь савируулахаар бөөгнөрсөн бэлэн “сүлжээний найзууд” ба “Сошиал медиа”-гийн маркетингийн багийн том судлагдахуун обьект юм.
Гэхдээ та энэ хөлгүй ертөнц дэх үл таних танилуудаас чинь хэн нэгэн хэзээ нэгэн цагт юу ч бичиж доромжлох нь бас нээлттэй байгааг санууштай. Танд өширхсөн ч юм уу үл таалагдах зэрэг сөрөг байдлаас хэн нэгэн “Face”-ийн найз чинь таны хувийн ажил, албан тушаалд нөлөөлөхөөр гүтгэлэг мэдээллийг гэнэт цацаж мянга мянган хүн түүнийг нь “share” хийн та нөгөөх гайхамшигт ертөнцдөө хэн ч биш болж, ганц хормын дотор гутамшиг болж болох юм. Та хэдийгээр нөгөө хүнээ “unlike” хийж зайгаа барьсан ч нэгэнт мэдээлэл post хийгдэж тараагдсан бол та оройтсон байх болно. Муу үг модон улаатай гэж эртний үг байдаг бол Фэйсбүүк гэрлийн хурдтай мэдээлэл түгээдэг гэж ойлгож болно.
Эцэст нь танд нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандах ганц зам үлдэнэ.
Таны ойр дотныхон, хайртай хүнд чинь нөлөөлөх мэдээллийг таны профайл-аас хэн нэгэн төвөггүй олж авна. Энэ амархаан. Олж авсан мэдээллээрээ таныг дараа хэрхэн шантаажилж болохыг та тооцож байгаа гэж найдья.
Хүн бид сүргийн амьтан мөн боловч хувийн мэдээллийн нууцаа хадгалж байж өөрийн “БИ”-тэйгээ оршдог гэдгээ мартаж болохгүй. Даяар олноороо даяарчлагдаж байгаа энэ цаг үед өөрийнхөө үл хөндөгдөх эрхээ хувийн нууцаа авч үлдэх ухаанаа бүү гээгээрэй гэж сэрэмжлүүлэх байна.
Эцэст нь албан ёсны нэг сэрэмжлүүлэг цахим хуудаснаа байсныг иш татья.
“…Сүүлийн өдрүүдэд хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.
Иргэд энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Филиппин, Сингапур, Малайз зэрэг Азийн улс орны харьяалалттай үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцаа тогтоохгүй байх, тэдэнтэй видео чат, зурган файл солилцохгүй байх шаардлагатай байна.
Дээрх гэмт этгээдүүд нь ямар нэг байдлаар иргэдтэй харьцаа тогтоож улмаар видео чат хийх хүсэлтийг илгээдэг, үүний дараа чат хийж байгаа бичлэгийг хуулбарлан цахим хуудсанд байршуулж танил найз нөхөд, гэр бүлийнхэнд нь мэдээллийг тараана зэргээр дарамталж их хэмжээний бэлэн мөнгийг нэхэмжилдэг…” гэжээ.
Хэн нэгэн дарамтлагч таны мэдээллээр рекетлэх гэж гэрийн чинь гадаа хаалгыг чинь чагнаад зогсож байх дүр зураг төсөөлөл хэтэрхий гэнэн болж. Тэд зүгээр л тантай фэйсбүүкийн найз чинь болоход л хангалттай.
“Хохь нь шүү, фэйсбүүкээр чинь цацлаа шүү…” энэ үг зүгээр нэг бухимдаад хэлчихдэг “ална шүү” гэсэн үгтэй харьцуулшгүй аюултай, нэр төрд халдсан заналхийлэл болж танд ирэхэд ойрхон болжээ.
Бидний мэдэх facebook /нүүрээ ном болгогсод/, twitter /жиргээч, цэцэрхэгчид/-ийн хуудаснаа байх үг ишлэлээс,
- …Орой хөршийн машиныг хулгайлахыг цонхоор харсан би яаран гүйн гарч суларсан зогсоол дээр нь өөрийн машинаа оруулав.
- Хойд насандаа могой болж төрнө. Хэвтээгээрээ идээд л хэвтээгээрээ яваад л…
- Дундуук фортунаа төрийг чимнэ …
- Үүлэн үстийн тайлбарлаж байгаагаар бол Нисэхийн цагаан хаалганы дулаан цахилгаан гэх мэт хэрэглээний өртөг нь хэтрээд нураахаар болсымуу?
- Тоймч, Нийтлэлч П.Баярхүү
Зочин · 2013/09/23
urdan zariin sabar gj bsn bol ene ni orchin ved facebook post bolox gj
Зочин · 2013/09/23
Social ертөнц-бодит зүйл биш гэдгийг хүмүүс ойлгоосой жинхэнэ зожиг хүмүүст зориулагдсан эд гэмээр гэхдээ хүн бүхэн орж харилцааны хэрэгсэл болцон энэ үед ганцаараа татгалзах ч тэнэг хэрэг байх л аа