Улаанбаатар-Эрээн чиглэлийн 686 дугаар галт тэргээр БНХАУ руу зорчиж явсан манай улсын иргэн Д.Шүрэнцэцэг, Б.Батсайхан нар 50-т, 100-тын мөнгөн дэвсгэрт тус бүр 15 мянган ширхгийг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Тэднийг Замын-Үүдийн хилийн 0108 дугаар ангийн хилчид илрүүлсэн байна. Эдгээр иргэд мөнгөн дэвсгэртийг 2008 оноос хойш их, бага хэмжээгээр хил давуулж, БНХАУ-ын иргэдэд худалдаж байгаа бөгөөд ихэнх нь бэлэг дурсгалын зүйлс хийх зориулалтаар гаргаж байна гэж тайлбарладаг гэнэ. 


Н.НОМИН