Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Сонгдо” эмнэлэгт өргөтгөсөн шалгалт хийхээр болсон байна. Учир нь тус эмнэлэгт томографийн шинжилгээ хийлгэсэн иргэнийг худал оношилсон болох нь тогтоогдсон гэх мэдээлэл албаныханд байгаа аж.

Тиймээс дээр мэдээллийн дагуу тус эмнэлэгт шалгалт хийх гэнэ. Шалгалттай холбогдуулж, МХЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Т.Балжинням ”Сонгдо эмнэлэгт элэгний томографын шинжилгээ өгсөн иргэний хариу чанарын шаардлага хангахгүй, худал онош гаргасан байж болзошгүй байгаа. Чухам ямар учраас буруу оношилгоо хийсэн гэдгийг тогтооно. Гэхдээ одоогийн байдлаар шалгалт хэзээ хийх нь тодорхой болоогүй байна” гэжээ.