Бусдын гараар мөнгө тараалган төрийн хуулийг уландаа гишгэсэн Ч.Хүрэлбаатар ямар ч ял авсангүй
2016/07/07
Хууль зөрчсөн сонгуулийн бохир сурталчилгаа хүүхдийн амь насанд хүрсэнд бухимдсан Увс аймгийн иргэд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод захидал илгээснийг хүргэж байна.
УИХ-ЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД-д
Монгол Улсын баруун хязгаарт амьдран суугаа Увс нутгийн ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төр барих эрхээ эдэлж чадахгүйд хүрч, сүүлийн хоёр сонгуулиар мөнгө барьсан луйварчид, төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд яахаас ч буцахаа байсан бусармаг этгээдүүдэд хууртагдан доромжлуулж байна.
УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, түүний шадар туслах залуу оюутнуудад мөнгө өгөн саналыг нь худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдан шүүхээс хоригдох ял сонсож байлаа. Гэвч бусдын гараар мөнгө тараалган төрийн хуулийг уландаа гишгэсэн Ч.Хүрэлбаатар ямар ч ял авсангүй.
Хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэлгүй өнгөрөөсний гор өнөөдөр гарч, Чимэдийн Хүрэлбаатарын бусармаг явдал дахин давтагдаж, хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүү амиа алдаж, залуухан эцэг эх хоёр хагацал зовлонгийн сүүдэрт дайруулаад байна.
УИХ-ын сонгуулийн санал хурааах өдөр талийгаач хүүгийн ээж О болон түүний нөхөр Ч нарт 100 000 төгрөг өгч, тэднийг гэрээс нь хуурч мэхлэн дагуулж явсан Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч этгээдийг Увс аймгийн Цагдаагийн газраасэрэн сурвалжилж байгаа бөгөөд Увсын ард түмэн ядарсан иргэдэд хэдэн төгрөг харуулан төрийн эрх мэдлийг гартаа атгаж амташсан Ч.Хүрэлбаатартай ч мөн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.
УИХ-ын дарга М.Энхболд оо... Та бол ард түмний саналаар ялалт байгуулсан Ардын намын дарга хүн. Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж байгаа УИХ-ын дарга. Тиймээс Ардын нам шударга байж, Ардын намын төлөө саналаа өгсөн ард түмнийхээ талд үйлчилж, хууль зөрчин, бусдын амь насыг хохироосон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг Увс аймгийн иргэд сонгогчид шаардаж байна.
Увс аймгийн иргэд, сонгогчдын төлөөлөл
zochin · 2016/07/09
odoo l M.Enkhboldiig harna daa kher shudarga khvn yum iim muukhai yum khiij baikhad zvgeer suukhgvi bailgvi dee.
Зочин · 2016/07/08
Дандаа л энэ нэг юм ингэх юм арчаагүй новш торгууль төлөөд болоо юу хүүр чинь
nergui · 2016/07/08
adgiin muu hun ymaa. uur heleh ug alga. tegeed biye bas umuuruud bgaa shuu yaj chadaj bnaa
Зочин · 2016/07/08
Тэр муу нялх амьтан ямар их гомдоо болдоо буцаж монголдоо ирээрэй тэр vед Хvрэлбаатар шиг хvмvvс алга болсон байх болно
Зочин · 2016/07/07
good
Өвгөн · 2016/07/07
Энэ гайтай нөхөр туруучийн сонгуулиар хамаатнаа шоронд хийж УИХ-д суусан, одоо нялх хүүхдийн аминд хүрлээ. Гэвч ичихгүй УИХ-ын гишүүн болж, сангийн сайдад санаархаж яваа юу. Ичих нүүр байвал УИХ-аас зайлсан нь өлзийтэй. Тэр их бузар булай өөрт чинь ирэх цаг байдаг юм шүү
йй · 2016/07/07
Аль аль нь л хууль зөрчсөн. 100.0 төгрөг өгөхөд нь хууль зөрчөөд байна аа гээд хуулийн байгууллагад аав ээж нь хандсан бол байдал ямар ч болоо билээ. Хэн хэндээ л гашуун сургамж боллоо ш. Бидэнд ч сургамж шүү
Зочин · 2016/07/07
Uvsinhan ichesei.hurelbaatar tegeh hun mon yy.sain ulsturch lidere taivan bailgach