Архинаас татгалзах үндэсний аянг эхлүүллээ
2013/09/25
"Архигүй Монгол" үндэсний сүлжээнээс дөнгөж сая мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жил Монгол улсын бүх аймаг, сумд архинаас хамааралгүй амьдарч болдог хэмээх мэдээллийг хийж байсан тус сүлжээ энэ удаад Дархан, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Хэнтий , Дорнод, Сүхбаатар, Төв, дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр зэрэг 12 аймаг, 24 сум суурин газарт архины хор хөнөөл болон түүнээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлэхээр зэхээд байгаагаа мэдээллээ.
Уг аянг "Архигүй амьдрал, бодит үр дүн, туршлага" хэмээн нэрлэсэн бөгөөд аян ээн сарын 11-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа юм. Аянг Хууль зүйн яам, Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 52 хувь нь архины хамааралтай. Тэгвэл энэхүү аяны хүрээнд архины хамааралтай иргэдийн тоог бууруулах, хүүхэд залуу үед архины хор хөнөөлийн талаар сурталчилж, архинаас татгалзахыг уриалах юм. Уриалгын хүрээнд архинаас гарах сэтгэл заслын эмчилгээг ч мөн хийх юм.
Таван жилийн өмнөөс Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугар залуусыг архины хамааралгүй болгоход анхаарч ажилласан бөгөөд өнөөдрийн байдлаар тэрбээр 5000 орчим залууг архинаас гаргасан байна. Өнөөдөр тэдгээр 5000 гаруй залуус энэхүү аяныг өрнүүлэхэд идэвхитэй оролцож байгаа юм.
А.Баярмаа
Зочин · 2015/08/07
иөчхррллд
Зочин · 2013/09/26
Алдаагүй бичдэг болоосой.