УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан нь үнэн гэнэ
2013/09/26
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бааранд танхайрч, бусдад хутга тулгаж, биед нь гэмтэл учруулсан хэрэг гарлаа.
Энэ сарын 25-ны шөнийн 00:00 цагийн үед 990784... дугаарын утаснаас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр миний хэвлийд хутгаар хатгаж, танхайраад байна” хэмээн Б.Баттулга гэж нэрээ хэлсэн хүн дуудлага өгсөн байна.
Дуудлагын дагуу цагдаагийнхан Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Засгийн газрын 11-11 төвийн хойно байрлах “Le Triskell” нэртэй франц хоолны ресторанд очсон байна. Хэргийн талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн рапортонд бичүүлээгүй тул үүнээс өөр мэдээллийг цагдаагийнхан өгсөнгүй.
Хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч н.Мандах шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Харин цагдаад дуудлага өгсөн гэх дээрх утас руу залгахад “Би тийм дуудлага өгөөгүй. Гэртээ байсан” хэмээн утсаа таслав. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч Б-ийн гарыг зүссэн бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181,3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэлээ. Тодруулбал, гудамж талбай, олон нийтийн газар танхайрсан гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Хүн рүү хутга барьж дайраагүй гэсэн тайлбарыг өгч байна. Тэрбээр өчигдөр хэд хэдэн сайтад “Би хүн рүү хутга барьж дайраагүй. Харин н.Нямдорж гэдэг залуу хутга барьж дайрсан. “Центрпоинт”-ын хэргээр хоригдож байгаад гарсан хүн гэсэн. “Шинэ дэлхий” телевизийн захирал найз маань дундуур орж салгасан. Дараа нь тэд баарнаас гарсан. Тухайн үед манай найзыг н.Нямдорж хоёр ч удаа дэлссэн гэнэ билээ. Цагдаагийн байгууллагаас дуудсан юм алга. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст юу болж байгааг мэдэх юм алга” гэсэн тайлбар өгөв. Харин өөр нэгэн сэтгүүлчид “Өчигдөр /уржигдар/ шөнийн 23:00 цагийн үед Төрийн ордны хойно байрлах нэгэн ресторанд “Шинэ дэлхий” телевизийн захиралтай ажил хэргийн уулзалт хийгээд сууж байхад н.Нямдорж гэдэг залуу орж ирсэн. Ингээд “Шинэ дэлхий” телевизийн захирал залууг үг хэлээр өдөж, улмаар зодох гэж дайрахад нь би өмөөрсөн. Гэтэл тэр хүн над руу хутга барьж дайрсан” гэсэн байна.
УИХ-ын гишүүн, төрийн түшээ, тэгээд бас эр хүн гэхэд Н.Номтойбаяр н.Нямдорж гэх залууг өмнө нь Өмнөд Солонгост хүн хутгалчихаад наашаа зугтааж ирсэн” гэхчилэн олон нийтэд дэлгэж хуншгүй загнав. Тэрбээр “Би тэр хүнийг сайн мэдэх ч үгүй, таних ч үгүй. Ямартай ч эрүүгийн ертөнцөд нэлээд зард гарсан “Монлоо” хочит Нямдорж гэдэг хүн байсныг мэдэж авсан. Хэвлэлийнхэн сайн мэднэ дээ. “Центрпоинт”-ын хэрэг гэх дуулиант хэргийн үед энэ хүн бусдыг хутгалсан гэдэг шүү дээ. Зарим хүнээс сонсоход “Монлоо” хочит Нямдоржийг Өмнөд Солонгост байхдаа Пан Азийн аварга боксчин Д.Лхагвааг хутгалаад наашаа зугтааж ирсэн гэх юм билээ” хэмээн ховлолоо. Харин энэ талаар өөрөөс нь тодруулахаар залгавал “News.mn” дээр бичсэн худлаа шүү. Тэр Нямдорж гэдэг чинь энд тэнд залилан хийсэн нөхөр байдаг юм. Тэр л манай найзыг зодчихоод зугтаасан байна лээ” гэв. Ийм гурван янзын тайлбарыг тэрбээр өгч байна. Аль нь үнэн, аль нь худлыг хууль, цагдаагийнхан тогтоох биз.
Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоных нь дараахан түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан н.Батзориг гэгч залуу “МАК” компани 600 сая төгрөгийн авлига өгсөн, хүн зодож танхайрсан гэхчлэн зураг үзүүлэн ярьсан бичлэгээ интернэтээр цацаж байсан билээ. Түүнчлэн дархан цаазат газарт хууль бусаар баавгай агнасан, “МАК” компани нь татварын олон тэрбум төгрөгийн өртэй гэхчилэн хэвлэлүүдээр мэдээлж байсан. Өөртэй нь холбоотой янз бүрийн мэдээллүүдэд тухай бүрт нь няцаалт өгдөг эрхэм гишүүн Н.Номтойбаяр “Миний талаар, надтай холбоотой хэргийг үнэн зөвөөр нь эрэн сурвалжилж гаргаж ирсэн сэтгүүлч, ард иргэдэд 100 сая төгрөг өгөхөө албан ёсоор зарлаж байна” хэмээн мэдэгдсэн удаатай.
Б.Оюунгэрэл
Зочин · 2013/09/28
ouyngerel muulah gej bicheed bna uu mungu avah gej bicheed bn uu. ali neg ni l baihdaa. setguulchid ingej lmungu oldog gesen
Зочин · 2013/09/27
uuruu ****j bgaa yum bishuu haha ter doodoh
Зочин · 2013/09/27
haha ter ehnii bichdeg nuhur ****iig ni doloolooldo !
kkkkee · 2013/09/27
yoooyo ene odoo yu hiideg bolood iim bayan bna aan shorond hataah heregtei turiin tumur nudargiig uzuulj bu***d surgamj bolgoh heregtei
Зочин · 2013/09/27
unen geseen unen gesen
Зочин · 2013/09/27
kkk ene doodoh chamd yamar hamaa bnaa yaasan chamd eireg coment bich gej uureg ugsun uu
Зочин · 2013/09/27
erguu setguulch nar uneheer hooson tolgoitoi yumaa nomtoibayariig doosh ni hiij baiwal boloo yumuu h****aa yum amjilt NOMTOIBAYARAA