Хямралд өртөхгүй хамгийн олон компанитай Д.Ганхуяг-2
2013/09/26
Бид Монгол Улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, нийгмийн бухимдлын гол буруутан хэн болох хийгээд чухам ямар шалтгаанаар вэ гэдгийг цувралаар нийтлэн хүргэж байгаа билээ.
Тиймээс бидний эхний зочин бол Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэдгийг уншигч та оршил хэсгээс харсан байх. Харин энэ удаад ашиг сонирхлын зөрчилтэй хүн Уул уурхайн сайдаар ажиллаж байгаа тухай өгүүлэх болно. Учир нь тэр манай төрийн түшээдээс хамгийн олон компанитай юм билээ. Бидний мэдэж байгаагаар өдгөө 22 компани болон бусад эзэмшил томоохон байгууллага түүний мэдэлд байдаг аж. Н.Алтанхуяг Засгийн газраа эмхлэн байгуулахдаа шууд утгаараа биш ч бэл бэнчин харж байгуулж байсан тухай жиг жуг гэлцдэг.
Харин өөрөө болохоор ашиг сонирхлын зөрчилтэй сайдууд Засгийн газарт орохгүй гэсэн мэдэгдэл ч гаргаж байсан. Гэсэн хэдий ч хэдхэн хоногийн дараа хамгийн олон компанитай буюу бэл бэнчинтэй нөхдүүдээр Засгийн газраа байгуулж байсан түүхтэй. Тухайн үед хамгийн бэл бэнчинтэй сайдаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тодорч байсан. Гэтэл Уул уурхайн сайд Д.Ганхуягийн дэргэд юу ч биш гэсэн эх сурвалжийн мэдээлэл хэний ч сонирхлыг татах болов уу. Тэгэхээр өнөөдрийн хямралын суурийг тавьсан гол хүн Д.Ганхуяг хэдий ч тэр юундаа ч хямрах билээ. Ийм олон компани ААН эзэмшдэг хүн алзахгүй шүү дээ. Тэгэхээр түүнд гаднын хөрөнгө оруулагч ирнэ үү, явна уу огт хамаа алга. Валютын ханш өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарна уу түүнд огт хамаагүй. Нөгөө талаар маш олон компанитай, ашиг сонирхлын зөрчилтэй хүн Засгийн газрын гол салбарыг атгаж сууна гэдэг маш ноцтой асуудал. Ингээд түүний компани, ААН-ийг жагсаагаад үзье л дээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуягийн эзэмшил компани, ААН-үүд
1.“Бридж” /“Бридж” групп, Японы “Кимоно Кинюши” компанийн хөрөнгө оруулалттайгаар 1998-11-20-нд үүсэн байгуулагдсан/
2.“Бридж констракшн” компани /1996 онд үндэслэн байгуулагдсан. Япон улсын “Дайниппон констракшн”, “Обаяши констракшн”, “Коноике констракшн” компаниудтай ажил төрлийн байнгын холбоотой ажилладаг/
3.Бэт ХХК /2000 онд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бизнес эрхлэхээр анх байгуулагдсан/
4.“МШТ”ХХК
5.“Жигүүр”ХХК
6“Эвридэй-16” супермаркет /2008 оны 10-р сард байгуулагдсан. Өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг/.
7.“НаранЭвридей”ХХК
8.“АХИ”
9. “Эдванс Хелд Интернэшнл” ХХК /Тус компани Бридж группын салбар компани болж 2004 оны 7 сард байгуулагдсан/
10.“Жаг Дело” ХХК
11.Монгол-Японы хамтарсан “Сансар Бридж” ХХК
12.“Эн Ай Ти” ХХК /хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг/
13.”Монгол шуудан транс” /Бриджийн группийн мэдэлд ороод удаагүй/
14.“Эдванс Хелд Интернэшнл” ХХК /Тус компани Бридж группын салбар компани болж 2004 онд эм ханган нийлүүлэх чиглэлээр байгуулагдсан/
15.“Эвридэй Интернэшнл” ХХК /1995 онд “Арслантай гүүр” ХХК нэртэйгээр байгуулагдаж байсан/
16. “Монгол глобаль” транс ХХК /Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг/
17. “Эвридэй Бэлс” худалдааны төв /Бридж” группын 100%-ийн хөрөнгө оруулалт бүхий “БЭЛС” дэлгүүр 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж байна/
18.“Эвридэй Арслантай гүүр” супермаркет /1995 онд “Everyday” сүлжээний үндэс суурь болон байгуулагдсан ууган супермаркет юм/
19. “Эвридэй Наран” супермаркет /2003 оны 07-р сард байгуулагдсан. Өөрийн импортын бүх барааг бөөний үнээр худалдаалдаг/
20.“Эвридэй East” супермаркет /2007 оны 10-р сард байгуулагдсан. Өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалахын зэрэгцээ эрүүл хүнсний бараа бүтээгдэхүүн, аян замын хэрэгцээт бараануудыг худалдан борлуулдаг/
21..Бридж 36 айлын орон сууц
22.”Эм Жи Ти” ХХК
Холбоотой нийтлэл: Хямралын буруутан Д.Ганхуяг-1
Зочин · 2013/09/27
22 kompanitai hun baigaaa yum bol 26 dans ch yu ch bish yum baina.
Дутуу байна. · 2013/09/27
Монгол зүрх сэтгэл ХХК дутуу байна.
Зочин · 2013/09/27
ene setguulchid yum bichih gej **** yumaa. 9, 14 deer neg company-g 2 bolgood bichchij. bas everyday chin neg l company sh dee. suljee delguur shuu dee. nerteigeer n nomin, minii delguur zereg buh suljee delguuruudiin salbar buriig tus tusd n neg neg company bolgochihooch...
Зочин · 2013/09/27
Ene hudlaa medeelel bna. Arai ul suuritai yum bichij bgaachee. 22 hurgeh geed neg yumaa 2-3 dawtchihsan, oron suutsnii barilga hurtel company aj ahuin negj bolgood bichsen bna shdee. INEEDTEI YUMOO KKK
Зочин · 2013/09/27
Буруу мэдээлэл байна.