Х Түц -ийнхэн Замын цагдаатай хамтарна
2013/09/26
Цоо шинэ тоглолтоороо үзэгч та бүхнийг "Нэг өдрийн хаан" байлгахаар шийдсэн Х Түц-ийнхэн тун удахгүй тоглох гэж байна. Өнөөдөр нийгмийн сэтгэлзүй автозамын ачаалал, жолооч нарын соёлоос болон стресст орох нь энгийн үзэгдэл гэж хэлж болно.
Харин энэ бүхнийг эмх цэгцэнд нь оруулж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Х Түцийнхэн уриалж байна. Тэдний хувьд тоглолт хийх болгондоо цоо шинэ санааг тайзан дээр амьдруулж үзэгчдийг байлдан дагуулдаг билээ. Харин энэ удаад тоглолтын тасалбар зүгээр нэг цаас болон хогын саванд хаягдах бус үзэгч таны автомашины хаа нэгтээ байрлан өдөр бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг тэр дундаа анхааруулах санамж болох "Та хайртай хүндээ ганцхан мөч зориул" гэсэн хамгаалалтын бүсээ зүүхийг сануулсан санамжтай, нөгөө талдаа "Уучлаарай машинаа түр орхилоо" гэсэн утасны дугаар үлдээх зайтай байх юм байна. Замын хөдөлгөөнд ороод стресст орсон хэн бүхэн тайвширахын тулд "Нэг өдрийн хаан" байхаар энэ хагас сайн буюу 28 наас эхлэн СТӨ-г зориорой. Дан ганц замын хөдөлгөөн ч гэлтгүй иргэн та стрессээ тайлахаар зориорой. Нэг өдөр ч гэсэн Х Түцтэй хамт хаан байцгаая
Зочин · 2013/09/27
zuw ym setgej x tsuts-iihen amjilt husie
Зочин · 2013/09/27
Oyunlag zalyys shuu