Эгнээ байр буруу эзэлж, замын хөдөлгөөнд саад учруулбал хариуцлага тооцно
2013/09/27
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслүүдэд тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөний зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Замын Цагдаагийн газартай хамтран “Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл саадгүй зорчих хөдөлгөөний хяналт, зохицуулалтыг сайжруулах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.
Энэ ажлын хүрээнд зорчих хэсгийн 1-р эгнээ автобусны зогсоол орчимд түр болон удаан хугацаагаар зогсож замын хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслүүдэд замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хариуцлага тооцох юм.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобусууд эгнээ байр буруу эзлэх, гүйцэж түрүүлэх зэрэг зөрчил гаргаж байгаад хяналт тавьж, хариуцлагыг өндөржүүлэх, их багтаамжийн автобусны жолооч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой оролцох талаар сургалт зохион байгуулахаар болжээ Автотээврийн хяналтын улсын байцаагч нар төвлөрөл ихтэй цэгүүд дээр их багтаамжийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-дын инженер, техникийн ажилтнуудтай хамтран зогсоол дээр их багтаамжийн автобуснууд давхарлах, удах, маршрут зөрчих зэрэгт хяналт тавин ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Ene avtobusnii · 2013/09/30
Ene avtobusnii jolooch nart hamgiin tom salavch ugmuur baina . bainga ***hna egnee buruu ezelne . End nartaa ehleed hariutslaga toots Ats naraa
bayaraa · 2013/09/29
jooxin hultsenggui bmaar yum het ih ynz buriin jijeg ***jig oohch bish bulchirhaich bish durem juram gargaad bhleer yvaandaa huulida barigdah itgeh unemshil yvaandaa bhgui bolno doo. iimerhuu uchir n oldohgui durem juram baisheed l gargaad bhleer chin suuldee hen yu hiij yahaa medehee bolin shuu. jooxon hultsengui bmar ym. ajilaa hiij bn geed haaj boogood neg hunii shiidvereer gargasan durem chin olon yumtai harshilj bgaag anzaarah heregtei
Зочин · 2013/09/29
Bolj muu ***iin 27-iin avtobus. yavdaggui ***** bgaa um . xa xa xa
Зочин · 2013/09/28
Зочин · 2013/09/28
naaduulaaa zugeer adilhan torgson ni deer hudlaa 2-n hoorond hynaltaa undurjuulne gj baihaar unendee tanhai shd !
Зочин · 2013/09/28
th
Зочин · 2013/09/28
ашгүйдээ 1р эгнээнд орсон тээврийн хэрэгслийг л торгодог болохоос 2р 3р эгнээнд орсон автобуснуудыг яаж ч чаддаггүй штэ