Яг одоо УИХ-д суудалтай улс төрийн намуудын бүлгийн хуралдаан Төрийн ордонд болж байна. АН, МАН-ын бүлгүүд Засгийн газрын бүтцийн талаар хэлэлцэж байна.

АН-ын бүлэг хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар маргааш мэдээлэл хийхээр болсон. Харин МАН-ын бүлэг хуралдсаар байна.

МАН-ын бүлгийн хуралдаан дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Байнгын хорооны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Засгийн газрын бүтцийн талаар хэлэлцэх юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа