Өнгөрсөн 2011 оны 11 сарын 30-нд буюу  Ерөнхий сайд Сү.Батболд, тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалт, зам тээврийн сайд Х.Баттулга нарыг алба хариуцаж байх үед 100 айлын орон сууцны хөтөлбөр гэгчийг баталсан билээ.

Өдгөө  уг хөтөлбөрийг  батлах үед хариуцлагатай ажил хашиж байсан Н.Алтанхуяг, Х.Баттулга нар Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллаж буй ч мөнөөх 100 айлын орон сууцны хөтөлбөр гэгч нь товчхондоо бол “дампуурчээ”. Уг хөтөлбөрийн улмаас хохирсон хэсэг иргэд Монгол улсын Ерөнхийлөгчид хандан захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Таньд энэ өдрийн мэнд хүргэө.

Эрхэм Ерөнхийлөгчөө Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 11 дугаарын 30-ны  өдөр 100 мянган айлын хөтөлбөрийг баталж залуу гэр бүлийг дэмжих , гэр хорооллыг орон сууцжуулах бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлж олон иргэдийг баярлуулсан.

Гэвч одоо энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсэж, урьдчилгаа мөнгөө өгч өнеөдрийг  хуртэл шийдүүлж чадаагуй олон хүн байна. Ар өврийн хаалгаар будлиантуулж шийдсэн хумүүс ч цөенгүй байгаа юм. ОССК-д өргөдлөө өгсөн хүмүүс нь 100 мянган өрхийн ердеө 4 хувь хүрэхгүй бөгөөд энэ асуудлыг бүрэн шийдэж чадалгүй бүтэн 1 жилийн нүүрийг үзлээ.Энэ асуудлыг шийдүүлэхийн тулд бид МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнуудад өргөдөл бичиж биечлэн уулзах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч биднийг нэг ч удаа хүлээж авалгүй өнөөдрийг хүрлээ.Энэ нь нээлттэй гэсэн тодотголтой шинэчлэлийн Засгийн газрын хаалга иргэдэд хаалттай байгаа гэдгийг харуулж байна эрхэм Ерөнхийлегчөө.

Өмнөх Засгийн газрын үед шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг баталсан хөтөлбөрийнхөө хэрэгжилтэнд бүрэн хяналт тавьж шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь олон өрхийг гудамжинд гаргахад хүргээд байна.
Засгийн газартаа бид итгэсэн тул хашаа байшингаа зарж барилгын компанид урьдчилгаа мөнгөө төлсөн атлаа одоо хүртэл зээлээ авч чадаагүйн улмаас байрны гэрээгээ цуцлуулж, алданги тооцуулахад хурээд байна.

Захиалга авсан барилгын компаниудын орон сууц ашиглалтад орж, төлбөреө 100 хувь төлөхийг өдөр бүр биднээс шаардаж байна. Засгийн газар болон барилгын компаниудын дунд хавчуулагдсан бид Монгол Улсынхаа Еренхийлөгчид танд хандахаас өөр зам үлдсэнгүй. Ядуурлыг бууруулна гэсэн Засгийн газрын буруу бодлогоос болж, дундаж орлоготой иргэд орох оронгүй болж ядуусын ЭГНЭЭГ НЭМЭХЭД хүргэж байна. Бага дунд орлоготой залуу гэр бүлүүд нь арилжааны банкуудаас тавьж байгаа дааж давшгүй зээлийн шалгуурыг давах боломжгүй юм. Засгийн газрын хяналтгүй байдал, Төрийн банкны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж будлиантсан энэхүү хөтөлбөрийн хохирогчдын асуудлыг хэрхэх талаар санаа тавьж, анхаарлаа хандуулах ёстой албан тушаалтангууд хайхрахгүй байгаа учраас аргагүйн эрхэнд Танд хандахад хүрлээ.

Терийн банкинд материал нь судлагдаж байгаа 705 иргэнд Засгийн газраас 30 тэрбум төгрөгийг нэмэлт санхүүжилт болгон олгоод ам таглах гэсэн оролдлого үлдчихээд байгаа нь биднийг хохирогч болгоход хүргэлээ. Төрийн банкны дугаарлалт нь иргэдийн дарааллыг будлиантуулж, ар өврийн хаалга, авилга, хээл хахуульд хүргэсний жишээ нь Төрийн банкны салбарын захирлууд, эдийн засагчид удаа дараа солигдож, АТГ-т шалгагдсан явдал юм. Бидний нэр бүхий хүмүүс бүтэн жилийн турш ажил, амьдралаа алдан уйгагүй явж байна.
Бид гэр бүлийнхээ емнө болон нийгмийнхээ емнө хариуцлагаа хүлээх бүрэн чадвартай Монгол улсын иргэд. Бид Засгийн газраас хоосон халамж, бэлэн мөнгө шаардаагүй зөвхөн зээл авч эргэн телне гэсэн багахан дэмжлэг хүсч байгаа юм. Монгол улсын төрийм тэргүүн таныг орон сууцтай болох хүсэлтэй ч 100 хувь төлберее барагдуулах боломжгүй олон мянган залуу гэр бүл харж хүлээх болно. Энэ асуудалд анхаарлаа хандуулаач гэж хичээнгүйлэн хүсч байна,

100 мянган айл хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн түр холбооны гишүүд:

ЗАГ ХХК


Б.Бямбасүрэн Н.Цацрал Д.Цэрэнбат Д.Долгорсүрэн М.Нарантуяа С.Сайнбилэг Б.Сумъяа Д.Отгонжаргал Ш.Уранчимэг Б.Ариунболд

ЭКО Констракшн ХХК

А.Эрдэнэцэцэг Б.Сэр-Од П.Мягмарсүрэн Г.Дашмаа О.Одбаяр

ЖОНАТОН ХХК

С.Азжаргал Н.Түвшингэрэл Б.Өлзийжаргал Ж.Тунгалаг Ш.Алтансоёмбо

Жск ххк

Г.Нэргүй