​Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах гол Лоббины хэргийн эзэн нь CENTERRA GOLD байжээ.  Эд Бороо-Гольд нэртэй компани байгуулж Бороогийн 45 Тонн алтыг ямарч татваргүй шахам зөөж гаргасан билээ. 

Одоо тэд эзэмшлийн хэдийнээ авсан байгаа ГАЦУУРТЫН АЛТНЫ ҮНДСЭН ОРДЫГ ухах гэж санаархаж байгаа юм байна. Гэтэл Гацуурт бол Туулын эх, ойн модны сав газар байх тул яах аргагүй Урт нэртэй хуулиар хориглогдоно.


Канадын еврейчуудын эзэмшлийн CENTERRA GOLD компани нь Урт нэртэй хуульд СТРАТЕГИЙН ОРД хамаарахгүй тул Гацууртын алтны үндсэн ордыг Стратегийн ордын жагсаалтат оруулах гэж эхлээд оролдож үзсэн бөгөөд тэр нь бүтээгүй юм. Одоо Доллар хэдэн өдөр өссөнийг далимдуулж, УИХ-ын гишүүдийг лоббидож Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Процессийн хуульд өөрчлөлт хийх нэрээр Гацууртын алтны ордоо ухах гэж зүтгэж байна.
УИХ-ын дарга З.Энхболд, Бриджийн Д.Ганхуяг мэтийн АН-ы УИХ-ын гишүүдэд их хэмжээний авилгал мөнгө өгсөн ч байж мэдэхээр байна.

Удахгүй эд нараас С.Баярцогт шиг Оффшор данс ч юмуу хэдэн сая доллар бүхий дансууд илэрвэл гайхаад байх юм алга.
Одоо бид тэмцэхээс өөр арга алга.
Гацуурт бол УБ-ын иргэдийн цэвэр усны эх сурвалж юм. Алтнаас илүү уух ус чухал шүү дээ.
Хэрэв Урт нэртэй хуулийг луйварчин УИХ-ын гишүүдийн тусламжаар өөрчилж чадвал CENTERRA GOLD татварын хөнгөлөлт эдлээд улсад ямарч татвар төлөхгүй яг Бороо Год шигээ зөөж гаргана.
Гацуурт тэр аяраа онгойсон хар нүх болж, байгаль сэргэхээргүй соривтой үлдэнэ.

Хэрэв CENTERRA GOLD-ын алт угаахад хэрэглэдэг Цианит усанд алдвал Улаанбаатар хот сөнөх юм.
Урд нь CENTERRA GOLD Киркиз улсад цианит натрий алдаж 1161 хүн хордуулж байсан үхлийн мөртэй компани.

 

Баянаа Татар

Зураг дээр 2013 оны 5 сарын 28 нд Киркизын Джеты-Огуз тосгоны бүх оршин суугч болох 500 хүн энэ Компани эсрэг тэмцэж байгааг үзүүлж байна.
Тэд амжилтанд хүрсэн юм.
http://www.huffingtonpost.ca/2013/05/31/centerra-gold-kyrgyzstan-protest_n_3366488.html

Энд CENTERRA GOLD компани Киркиз улсад ямар гай аюул болж байгаа талаар бичиж.
http://ru.wikipedia.org/wiki/Кумтор

Энд CENTERRA GOLD Гачууртын ордыг хэдийнээ эзэмшдэгийг бичиж.
http://en.wikipedia.org/wiki/Centerra_Gold