Зарим  их, дээд сур­гуу­лийн захирлууд оюут­ны сургалтын төлбөр, тэт­гэлгийн 70 мянган төгрөгийг арилжааны банкинд байр­шуулан хүүг нь завшсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлж байсан.

Тухайн үед зарим захирлын нэрийг нууцалж байсан ч  нэг хэсэг хүмүүсийн нэр нь тодорч эхэллээ. Тухайлбал, ШУТИС-ийн захирал асан Б.Дамдинсүрэн сургалтын төлбөр, оюутны тэтгэлгийн жилийн орлого болох 60 гаруй тэрбум төг­рөгийг “Голомт” банкинд олон удаа­­гийн давтамж­тайгаар байр­шуулан,  хүүг нь  завшиж байсан нь тог­тоогджээ.


Тэдний ашиг нь 40 тэр­бум төгрөг болсон гэнэ.  Дээрх хүмүүсийн хэрэг тун санамсаргүй байдлаар илэрчээ. Тодруулбал, тус банкны зүгээс дээрх сур­­гуулийн одоо­гийн удирд­лагад “Танай сургуу­лиас байршуулсан 20 тэрбум төгрөгийн хүү болох 400 сая төгрөгийг хэрхэх вэ?” гээд хүүг нь  өсгөх санал  тавьжээ. 

Гэтэл сургуулийн удирд­лагууд “Бид мөнгө байр­шуулаагүй.  Юун мөнгө  хаанаас гараад ирэв?” гээд шалгуултал эл хэрэг илэр­сэн байна. Тэгэхээр бусад сур­­гуулийн захирлууд ч иймэрхүү маягаар мөнгө завш­­сан байх магадлалтай аж.