Өвөрхангай аймгийн иргэн Ц.Нямсүрэн, Б.Ганбат, Ё.Оргодол, Ж.Жаргалсайхан, Г.Даваатогтох нар өчигдөр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа. Тэд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахыг хүссэн 22 мянган иргэний гарын үсэгтэй өргөдлийг хүргүүлсэн байна.
Өвөрхангайн иргэд Сонгуулийн ерөнхий хороо хууль бус шийдвэр гаргасан учраас залруулж УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү нарыг буцаан татах ёстой гэж үзсэн байна. Нийт 22 мянган сонгогч гарын үсгээ зурж баталгаажуулсан нь нийт сонгогчийн 51 хувь МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдсөн нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн юм гэдгийг баталгаажуулсан нь энэ юм.
Тэд СЕХ ардчиллын үнэт зүйл болсон сонгуулийн системийн олонхийн санал авсан хүн сонгуульд ялдаг тогтолцоог гажуудуулж ардчилалын зарчмыг хөсөрдүүлж байгаад бухимдалтай байгаа ажээ. Учир нь УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт явагдсан сонгуулийн санал хураалтын дүнгээр С.Чинзориг 23493, Н.Төмөрхүү 21267, Г.Батхүү 19939, Д.Зоригт 16795 хүний санал авсан байдаг.
Гэтэл СЕХ нь хууль шүүхийн байгууллагаар албан ёсоор тогтоогдоогүй байгаа зүйлийг үндэслэн, бусдын хууль бус, зальхай аргад автан өөрийн үйл ажиллагаагаа бие даасан хараат бус байдлаар явуулахдаа баримтлан ажиллах ёстой хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шудрага байх гэсэн үндсэн зарчмуудаа зөрчин дээрх шийдвэрийг гаргасан гэж үзжээ.
Зочин · 2013/10/03
uuuuuuuuu uvurhangain 2 shir ulaihguiee.