Цагдаагийн албан хаагчдын дүрэмт хувцсаны загварыг шинэчлэхээр болжээ. Энэ асуудлаар ЦЕГ-ын удирдлагууд албан хаагчиддаа шинэ хууль дүрэм, хувцасны талаар танилцуулж тэдний эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг нь сонсох ажлыг зохион байгуулсан байна.

Тэд энэ удаад Цагдаагийн байгууллагын албан хаагчдын ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг хангасан чөлөөтэй, хөнгөн, шинэлэг төрх бүрдүүлсээн гэж үзэн загварын боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлуулсан юм.

Төсвийн мөнгө үрэх шаардлага байдаг бололтой. Уг нь цагдаагийн албан хаагчдын  дүрэмт хувцсыг солих нь тулгамдаж буй асуудал биш л байлтай. Харин үүний ойронд тэднийхээ цалин хөлс, амьдрал ахуйд нь тустай зүйл хийж болоогүй л юм байх паа. Ямартаа ч загвараа батлуулаад авсан тэдний хувцас сурагчийн дүрэмт хувцас шиг болчихгүй л байгаасай билээ.

Саяхан хэдэн сарын өмнө ЕБС-ийн сурагчдын хувцсыг шинжилж орон даяар ижил хувцас өмсөх хэрэгтэй хэмээн үзэж төрөөс тендер зарлан дүрэмт хувцсыг олон асуудал дагуулан байж сольсон.

Зарим эцэг эхчүүд сурагчийн дүрэмт хувцсыг хэтэрхий өндөр үнэтэй байна гэж үзэн, худалдан авахгүй байхыг уриалаад авсан удаатай.  

Бүр "Эцэг эхчүүдийн түр хороо" байгуулан, хамтдаа тэмцэж, хямд үнээр чанартай бараа худалдан авах хүсэлтэй байгаагаа Н.Алтанхуяг сайдад хэлээд авсан. Гэвч сайд хоёр үнийн санал хэлж эцэг эхчүүдийн бухимдлыг улам дэвэргэж орхисон.

Ингээд энэ жил сурагчийн дүрэмт хувцаст сорочкан цамц, ноосон цамц, майктайгаа нийлээд 142 орчим мянган төгрөгийн үнэтэй болж байгаа нь олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүндрэл учруулж байна гэж эсэргүүцэлтэй тулгарсан юм. Үүнээс гадна өндөр үнэтэй дүрэмт хувцас нийлүүлэгдсэнээр баян ядуугийн ялгаа улам ихээр гарах болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн.  Учир нь тэд ноосон цамц, майктайгаа авч өмссөн хүүхдүүд нь баян харагдаж, харин дүрэмт хувцас худалдаж аваагүй хүүхдүүд нь ядуу харагдах магадлалтай болчихоод байгааг хэлж байсан билээ.
 

Гэтэл өндөр үнээр худалдаалагдаж байна гэх асуудал дагуулж байсан уг хувцас хичээлийн шинэ жил эхлээд сар хүрээгүй хугацаанд  ноосон цамцыг өмсөөд л бөөгнөрч  байна гэх асуудлыг нэмж чанаргүй сурагчийн дүрэмт хувцас хэмээн нэрлэгдэх болсон юм.

Энэ дуулиан намжаагүй байхад  Цагдаагийн албан хаагч нарын шинэ дүрэмт хувцсны зургийг олон нийтэд танилцуулахад ихэд  дургүйцаж байгаагаа тэд илэрхийлжээ. Ингээд иргэдийн сэтгэгдлийг түүвэрлэн хүргэе.

·         Zochin бичсэн нь:

хүүхдийн дүрэмт хувцас шиг юм болох вий дээ

·  hehehhe  shineer hiih gj bgaa ajil ni erduu ene uu. haa saigui tsagdaagiin ajil nuraad bhad hehehhe

·  sain baina

bas neg anhaarah zuil hulgaich heregtenii omno gar nutsgen tsagdaa naraa bugdiig ny yadaj tsahilgaan boroohoitoi bolgoochee ene tend orovdmoor gantsaaraa 3 hunii dund yaj ch chadahgui zogsoj bga haragdahiin

 

·         hahah  vietnam,hujaa talruugaa bolj bgaa yum shig ter malgai ntr ni ***a

 

·         tuul    ulam l muuhai bolood bh yum

 

·         Зочин  Зээлээр авсан хэдийгээ л өөрсдийн кармаандаа оруулах арга нь энэ гэж үзэж байна. Цагдаагийн ажилтануудынхаа цалинг нэмэх, техник хэрэгслээр хангахад тэр мөнгөө зарцуулах хэрэгтэй. Хувцас солих ямар ч шаардлага байхгүй. Хямрал энэ тэр нь худлаа юм болов уу...

 иргэн Гэрээт хамгаалалтын албаны гарууд шиг болжээ

Зочин

1990 onoos umnu Orosyg duuraij bsan. 1990 onoos hoish odoog hurtel china-g duuraij bna. yag Hyatadyn tsagdaa shig haragdaj bna. Uneheer muuhai bolj boli boli

tsagdaa

арай ч дээ нээрээ ажлын хувцас шиг л юм болчихсон байна ш дээ болио

mongol huu (

shal demii yum hiij bhiin hiih yumaa olj yadsan yum shig HUJAA SHIG HARAGDAJIINA huuchin ni iluuu deer yum bna

 

Х.Даваа