​      Саяхан бид нэгэн гадаад асрагч эмэгтэй бяцхан хүүг хэрхэн зодож байсан бичлэгийг үзэн нүд халтиран халаглан суусан. Ийм зүйл манайхнаас хол юм шиг л бодогдож байлаа. Тэгвэл үүнтэй адил нэгэн хэрэг гарлаа.

Шинэ долоо хоногын эхний өдөр нэгэн охиныг хөлсөлж хүүхдээ харуулдаг байсан залуу хосын гэр бүлд энэ зүйл тохиолдожээ.Хүүхэд асардаг байсан охин Отгонтэнгэр их сургуулийн цэцэрлэгийн багшийн ангийн  3 дугаар курсын оюутан байжээ. Тэрээр хүн хархад хөдөөний даруухан охин аж.

Сүүлийн үед хүү нь шөнө унтаж чадахгүй байн байн цочиж сэрээд, мөн асрагчруугаа очих дургүй уйлаад байсан учир хүүгийн аав хувцасны шүүгээнд iPad байрлуулжээ. iPad-нд дөрвөн цагийн бичлэг бичигдсэн бөгөөд уг бичлэг дээр хүүг нь нүд халтирмаар зодож, жаахан хүүг нь газар унагаад дээрээс нь юм авч шидэж буйг харсан байна. Мөн “Ээж аавынхаа хажууд намайг алгаддаг билүү гээд......... ална шүү” гэх мэтээр харааж зоддог байжээ. Балмагдаж цочролд орсон эцэг эх хоёр аймшигт асрагчийг хууль хяналтын байгуулагаар шийдүүлэхээр болсон байна.

Цаашид хичнээн айлын хүүхдийг ингэж зовоох юм билээ. Аймшигч асрагч охин цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшиж буй бөгөөд ирээдүйд олон мянган бяцхан үрсийг асарч хүмүүжүүлэх хүн атал ийм хүний мөсгүй, эрүүл хүнээс гарамгүй авир гаргасан нь үнэхээр аймшигтай.