Ж Энхбаяр: “ Ах маань шоронд сууж байхад би яаж тайзан дээр дуулаад зогсож байх вэ дээ “
2013/10/03
Нэгэн үе өөрийн гэсэн өвөрмөц дуу хоолой, өөрийн гэсэн өнгө аястай хэд хэдэн хит дуунуудыг дуулж , хэд хэдэн хамтлаг дуучдын урлагт орох алтан замыг нь засаж, CD-нүүдийг нь хэвлүүлж, тоглолтыг нь зохион байгуулж, бас ч үгүй дуучин Батчулууныг зодсон гэх дуулиан зэргүүдээрээ нэг хэсэг олны анхааралд байнга байдаг байсан дуучин “Глобын “ Энхбаярыг продюссер гэдэг үгний утгыг монголд жинхэнэ утгаар нь анхлан хэрэгжүүлж чадсан нэгэн гэдэг.
Ахыгаа хэрэгт холбогдсоноос хойш дуучин Энхбаяр олны өмнө гаралгүй нилээд уджээ. Тэрээр хэдэн жилийн өмнө нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “ Ах маань шоронд сууж байхад би яаж тайзан дээр дуулаад зогсож байх вэ дээ “ гэж хэлсэн байдаг. Миний олж мэдсэнээр дуучин Энхбаяр “шар”Энхээ гэдэг ” атманы” 50 насны ойд очсоноос өөр нэг ч хурим найр элдэв “цугларалтанд” очоогүй гэж дуулдсан. Гэтэл саяхны нэг өдөр өөрийн амьдаа, хөгжмийн зохиолч Энхбаярын “Урлагийн гавъяат зүтгэлтэн” цолны найранд хүрэлцэн ирсэн байсантай нь таарч ярилцлага авах хүсэлтэйгээ хэлтэл “За даа үнэнийг хэлэхэд ярилцлага өгөөд байх ч юү байх вэ дээ…Чи тэгээд л хэдэн жилийн өмнө болоод өнгөрсөн хүнд нэгэнт сонин биш болсон, нэг л улиг домог болчихсон зүйлүүдийг л асууна биз…..би нэг л зүйлийг 2-3 жил болоод л тоть шиг дахин давтаад л….утгагүй санагдахгүй байна уу чамд ? гэдэг байгаа..
-Болж өнгөрсөн бүхнээс хүмүүс үнэнийг олж мэдэхийг хүсдэг шүү дээ !
-Юуны үнэнийг?
-Жишээлбэл ахын тань хувьд?
-Монголчууд тэнэг биш ээ. Үүүнээс гадна “Олны масс тэнэг биш байдаг” гэсэн нийгмийн болон амьдралын бичигдээгүй хууль байдаг юм. Тийм учираас ард түмэн маань аль хэдийнээ үнэн зөвийг ялгаж салгаад мэдчихсэн шүү дээ!
-Ямар үнэн зөвийг?
-Ахыг маань хэлмэгдүүлсэнийг …. за за одоо би зочныхоо үүргийг гүйцэтгэе дээ!
-Цол авсан амьдаагийнхаа хувьд?
-Нэр нэгт хуурай ах маань, явъяастай, чадалтай, сайн хүн!-гэж хэлчихээд цааш харж зориуд өөр хүнтэй яриа өрнүүлсэн учир би орхин явсан юм.
Тэгтэл дуучин Энхбаяр найрыг нилээд эрт орхин гарч явж байгаатай дахин таарч
-Би нэг юм асуучих уу ?-гэхэд
-Нэгхэн л юм уу?- гэж тоглоод- би харамч хүн биш нэгхэн л юм бол асуу л даа харин утаггүй бөгөөд сонин биш зүйл асуувал чи миний машины хаалгыг онгойлгож өгөх өрөнд орно шүү!-гэлээ “би харамч хүн биш “ гэж хэлсэн нь сонирхолтой санагдаж асуулт асуух гэсэн боловч урд нь төлөвлөснөө л асуулаа.
-Та дуулахаа бүр больсон юм уу ?
-Хэн ч дуулахаа бүр больдоггүй юм, харин хэзээ, хаана, яаж дуулах вэ гэдэгтээ л байдаг юм. Хайдав гуай дуулахаа больсон уу үгүй, гэртээ аягаа арчиж суунгаа дуу аялаж байгаа ная гарсан эмгэн ч дуулахаа болихгүй шүү дээ. Хүн болгон дуулж “эхэлдэггүй” дуулж “больдоггүй” дуу бол зүгээр л хүний амьдралд заавал байдаг ахуй байхгүй юу даа гэж хэлээд нэрийн хуудсаа өгөөд хөдөлсөн юм .
Дуучин ч юм шиг, урлагийн хүн мөн ч юм шиг, биш ч юм шиг, бизнесмэн ч юм шиг, хулигаан ч юм шиг, сайн ч юм шиг , муу ч юм шиг яригддаг 2 таяг тулсан хэрнээ машиныхаа өндөрт огтхон ч түүртэлгүй үсэрч суугаад өөрөө жолоодоод явчих энэ хүн чухамдаа ямар хүн юм болдоо гэж бодсоор хоцорсон ч үлдээсэн нэрийн хуудас нь надад болон уншигчдад маань энэ хүнийг таньж мэдэх боломж болон хоцорсон юм. Би түүнтэй тохирсон ёсоороо юуг юу гэж асуухаа төлөвлөж эхэлсэн. Юүны өмнө интэрнээтээс түүний дуунуудыг олж сонслоо. Сонсох дуртай дуунуудаас маань ч байна лээ. Ингээд уншигч та бүхэндээ тун удахгүй дуучин Энхбаяртай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэхээ амлая.
Эх сурвалж: www.Newsline.mn Ч Уранчимэг
90-д оны хүүхэд · 2017/01/15
харин тэ олж сонсмоор байна бага залуу байхдаа их сонсдог байж билээ жишээ нь: Охин чи минь таалагдахаа болиод нэлээн удаж байна гээд л
Зочин · 2013/10/04
duugii ni haanaas olj sonsoj boloh ve cd,bichleg gej bna u,youtube deeres oloh ged chadaaagui yuma tuslaarai humuuse
Зочин · 2013/10/04
shudraga shuluuhan hun shig sanagdlaa.ta mini ard tumendee duulaarai.tani gegeed husel ahig tani erguulj irnee.
Зочин · 2013/10/04
uul ni ene hun ih tusch sh dee, za gsn amandaa yag hurdeg., demjih hunee olon uggui demjij chaddag..daanch bi metiin humuus itgeliig ni husurduuldeg l dee
Зочин · 2013/10/04
uul ni ene hun ih tusch sh dee, za gsn amandaa yag hurdeg., demjih hunee olon uggui demjij chaddag..daanch bi metiin humuus itgeliig ni husurduuldeg l dee