24 баримт: Тагнуулын хаалга татсан мэдээлэлд хэн юу ярив
2016/09/05
Энэ сарын нэгний өдөр МАН-ын бүлэг Төрийн ордонд хаалттай хуралдсан. Энэхүү хуралдааны талаарх мэдээлэл олон нийтэд ил болсонд тус намын бүлэг ихэд ундууцаж, Тагнуулын ерөнхий газарт хандсан талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн.
Ингэхдээ "Төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагаа алдагдсан учир мэдээлэл хэрхэн алдагдсаныг шалгаж өгнө үү" хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Тус хаалттай хуралдааны үеэр төрийн нууцлал гэхээр зүйл төдийлөн яриагүй байсан бөгөөд МАН-ын нүүр царайг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд "будаггүй" хүргэсний төлөө ийнхүү сүрийг үзүүлэв. Тэгвэл тус хаалттай хуралдааны үеэр хэн юу ярьсныг 24 баримтаар хүргэж байна.
Мэдээлэл үнэхээр төрийн нууцлалд хамааралтай юу
Баримт 1. Ч.УЛААН: -Манай ажлын хэсэг Засгийн газрын оруулж ирсэн төслөөс хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг татах саналтай байна. Энэ оны төсөвт эхнээсээ суугаагүй объектуудад хөрөнгө оруулалт хийхээр шинээр нэмж оруулж ирсэнд ажлын хэсгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан.
Баримт 2. Мөн концессоор ажил гүйцэтгэхдээ бариад шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр биш барьж ашиглаж тэндээсээ хөрөнгө оруулалтаа олдог зарчим баримтлах нь зүйтэй гэж үзсэн. Ингэхгүй болконцессын гэрээгээр барьсан олон объект төсвөөс хөрөнгө оруулалтаа авахаар хүлээж байна.
Баримт 3. Халамжийн бодлогоо зохистой болгох нь зүйтэй. Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт нь л олгох хэрэгтэй. Харин оюутны 70 мянгыг одоо олгож байгаа зарчмаар нь өгөхийг дэмжсэн. Цалингийн хувьд аль ч төвшинд бууруулахыг ажлын хэсэг дэмжээгүй. Намын мөрийн хөтөлбөрт цалин хасах бус үе шаттайгаар нэмэгдүүлэх заалт бий. Үүнийхээ дагуу цалин нэмдэггүй юм аа гэхэд ядаж бууруулахгүй байх нь зөв гэдэгт ажлын хэсэг санал нэгдсэн.
Баримт 5. Ж.ЭРДЭНЭБАТ: -Зээлийн хүүгийн зардал, концессын төлбөр нь эдийн засаг дарамт болж байна. Төрийн албан хаагчдын цалинг бууруулах саналыг гишүүд хэлэлцүүлгийн явцад шийднэ биз. Заавал бууруулах ёстой гэж үзэхгүй байна. Татварын асуудлаар ажлын хэсэгтэй санал нэг байна. Үйлдвэрээс гараад долоон жилээс дээш хугацааг өнгөрүүлсэн хос хөдөлгүүртэй авто машины татварыг нэмэх саналтай байгаа.
Баримт 6. Тэтгэвэр авагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Яваандаа нийгмийн даатгалын сан ачааллаа даахаа болино. Тиймээс тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай.
Баримт 7. Д.САРАНГЭРЭЛ: -Ажлын хэсгийнхэн хүүхэд харах үйлчилгээний зардлыг хасах Засгийн газрын саналыг дэмжсэн байна. Энэ зардлыг хасмааргүй байна. Ингэж чадвал нийгмийн хүлээлтийг хангаж чадна.
Баримт 8. Бид цахим дайнд ялагдаж байна. Иймэрхүү байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллаач. Бүр болохгүй бол ажлын хэсэг гаргах хэрэгтэй.
Баримт 9. Ж.ЭРДЭНЭБАТ: -Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж болохгүй.
Баримт 10. Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсч байна. Аливаа зүйлийг эхлээд бүгдээрээ зөв талаас нь тайлбарлах хэрэгтэй. Аливаа зүйлийг яаж тайлбарлаж олон нийтэд хүргэхээс их зүйл шалтгаалж байна. Цалин хасч болохгүй гэж үзэж байгаа бол үүнийг орхиё.
Баримт 11. Ж.МӨНХБАТ: -Ер нь бүгдээрээ нэг амтай байх нь хамгийн чухал байна. Засгийн газар, бүлэг дээр ярьсан зүйлээ өөр өөрсдийнхөөрөө дүгнээд хамаагүй олон нийтэд хандмааргүй байна.
Баримт 12. Засгийн газраас оруулж ирсэн саналыг шүүмжлээд ярьчихдаг. Түүнийг нь өлгөж аваад цааш нь өргөн хүрээнд цацаад байх юм. Түүнийг нь баллуурдах гэж хөөцөлдөх ажил гарах юм. Урдаас танай бүлгийн гишүүн л тэгж ярьсан ш дээ гэх юм.
Баримт 13. Б.ДЭЛГЭРСАЙХАН: -Эдийн засгийн хүндрэлийг төсвийн тодотголын хүрээнд шийдэх гэж оролдохоос гадна хөрөнгө оруулагчидтай ажилламаар байна.
Баримт 14. Бондын эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Хэлэлцээр хийхээр хүү нь өсчихнө гэж айж зүгээр суумааргүй байна. “Энержи ресурс” гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүд гадаадаас авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хойшлуулахаар хэлэлцээр хийж л байгаа юм билээ ш дээ.
Баримт 15. Л.ЭНХ-АМГАЛАН: -Орон сууцны татвар бий болгож 150 метр квадратаас дээш хэмжээний орон сууц эзэмшигчээс татвар авах санал оруулж ирсэн. Энэ хэмжээгээ 200 болгож нэмэгдүүлж болохгүй юм уу.
Баримт 16. Ж.ЭРДЭНЭБАТ: -150 гэдэг бол бага хэмжээ биш. Манайх 100 метр квадрат гурван өрөө байранд амьдардаг байсан. 150 болохоороо таван өрөө бүр том байр болчихдог юм. 150 метр квадрат орон сууц эзэмшигчээс татвар авна гээд шийдчих юм бол лав л олон нийтийн 90 хувьд нь таалагдана. 200 метр квадратаас дээш орон сууцтай айл гэхээр маш бага тоо гарна.
Баримт 18. Яамдыг ч гэсэн нэгтгэж нэг байранд оруулах хэрэгтэй. Заримыг нь Төрийн ордонд оруулсан ч болно. Төрийн ордон урагшаа тэлсэн ч гэсэн тэнд нь гурав, дөрөвхөн л дарга суудаг. Ингэж объектуудыг чөлөөлж сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах хэрэгтэй. Энэ мэтээр өргөн хүрээг хамарсан шийдвэр гаргахгүй бол цалин хасаад хэмнэлт хийнэ гэж байхгүй.
Баримт 19. Том хэмжээтэй орон сууцтай иргэдээс татвар авна гэдэг ч зөв шийдэл биш. Харинолон байртай, түүнийгээ түрээслүүлж мөнгө олдог хүмүүсээс татвар авах хэрэгтэй. Зээл авч байраа томруулсан хүмүүсээс татвар авах нь зохисгүй. Эсвэл 150 биш 200 метр квадрат болгож өөрчлөх хэрэгтэй.
Баримт 20. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэх санал оруулж ирсэн. Хэрвээ нэмчих юм бол аж ахуйн нэгжүүд цомхотгол хийгээд эхэлнэ. Ер нь аливаа шийдвэр гаргахдаа сонгуульд авч орсон мөрийн хөтөлбөрөө байнга санаж байх хэрэгтэй. Иргэдэд өгсөн амлалтаа мартаж болохгүй.
Баримт 21. Ц.НЯМДОРЖ: -Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан их зөв юм яриад байна, авдраа маажих тухай. Гэхдээ 2012 оноос л ингэж ярих байсан юм. Улстөрчид ингэж өөрчлөгдөөд байхаар олон нийт яаж итгэх юм бэ. Төсвийн энэ замбараагүй байдал 12 жил явсан юм шүү дээ.
Баримт 22. 2004 онд Фортуна УИХ-ын гишүүн болсноос хойш улсын төсвийг баталдаг шинэ дэглэм тогтсон юм. Хоёр, гуравхан хүн Засгийн газраас өргөн барьсан төслийг өөрчилж байгаад өөрсдийнхөө тойргийн хамаг асуудлыг шийдүүлдэг бөөгийн тойрог бий болсон. Тэр бөөгийн тойрогт орсон хүний нэг нь Б.Чойжилсүрэн чи өөрөө ш дээ. Өст хүн өлийн даваан дээр уулзана гэж энэ дээ.Одоо өөрөө төсөв батлуулдаг боллоо. Тэр бөөгийн тойрогт Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан ч орно.
Баримт 23. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд бидний жаргал дууссан. Ирэх дөрвөн жилд бид дандаа зовлон ярих болно. Эрх баригчдын зовлонгийн тойрог эхэлсэн шүү. Та нар өнөөдөр сайжруулаад зовлон дуусчихна гэж бодож байна уу. Дөрвөн жил зовно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхаарахгүй байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дайраад байх юм. Ингэх нь буруу. Гишүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвтгөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Бид улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ер нь орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг оруулж ирсэн нь буруу болчихлоо гэж бодох боллоо. Цалин хасах саналын цаана 400 мянган хүн байгаа гэсэн тооцоо гарсан бол энэ чинь 400 мянган хүний саналыг алдаж байна л гэсэн үг шүү дээ.
Баримт 24. Л.ЭЛДЭВ-ОЧИР: -Бүх асуудлаа нэг амаар ярьж байх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг хариуцсан сайд нь, бүлэг дээр ярьсан зүйлээ бүлгийн дарга нь л хэвлэлд ярьдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Байнгын хороо, бүлгийн хурал дууссаны дараа өрөөндөө сууж байтал хэвлэлийнхэн болсон болоогүй ярилцлага авах гээд байх юм. Дараа нь ярьсан зүйлийг нь шүүрч аваад буруу тийш нь хандуулаад байна. Тиймээс гишүүд үүн дээрээ анхаарах хэрэгтэй байх.
24tsag.mn
Зочин · 2016/09/06
Нэг газар хол очоол энэ асуудлуудаа ярьмаар юм байна л гэж ойлголоо
наран · 2016/09/06
Нямдорж гишүүн монголын төрд байх ёстой хүний нэг , Монгол улсын төрт ёсны нэр нөлөөтэй улс төрч эх оронч сэтгэлээтэй үнэнч шурдага улс төрч хүн гэдгийг монголын ард түмэн бид мэнднэ , Монгол эх орон ард түмний төлөө та үнэнэчээр үнэн мөнөөр хэлж ярьж хэрэгжүүлж чаддаг улс төрч билээ ,Таньд ажилын амжилт хүсье, Нямдорж гишүүн таныг монгол эх орон тань монголын ард түмэн тань харж сонсож хүлээж суудаг ,
Зочин · 2016/09/06
haynhyrvaa ugiin ner turiin hoimoos toodoichihood amaa tsuurtal guideg erguu mal shdee.Uursduu yarisan zuilee odoo hurald ni An-aas orj ireed yarisan geh geed bgaa yum baih naad dambiijaagiin toodgor chine iim zuil yariad yavaad baij chadna.26-uulaa ard tumend taalagdahiin tuld ih hudlaa yarisan talhiig chine odoo jinhene utgaar ni huvaaj avch idej bna .Iim l yaduural bii bolgoh geed zugnuud hutsaad baijee.odoo ochood televiz daguulaad asuu husel chine bielsen bgaa Buugiintoirgiihon 7buudal yavtsgaa hudlaa yarij bsan ch hussen zuil chine bieleed hylaigaad unatsgaasan bgaa
Зочин · 2016/09/05
Сүржигнээд байх юу бнаа Джаагийн тоодгор Хаянаа гуай
zochin · 2016/09/05
tagnuuliin gazar shalgagdah uy bgaa uym. Oorsdoo l yarisan zuilee gadagsh gargaa biz. Garlaa geed end surjigneh uym uy ch alga
Ard tumnee gesen setgeleer ajilla. Bitgii amin huvia bodotsgoo
Ta nariig ondoroos buulgah amarhan shuu Uuniig sana
Зочин · 2016/09/05
Сүгжигнээд байх юмгүй юм байна ХАЯНХИРВАА таалагдахын тулд юм хиисэн нэр нүүр олох гээ юу зөнөг эргүү мал
Йзочин · 2016/09/05
Ийм юмыг нууц гээд бгаа юм бол ард иргэд бидэнд ИЛ мэдэх мэдээлэл байхгуй юм бна хурааж идэх менге нь бас терийн нууцад хамрагдах нь лдээ
Хуцваа · 2016/09/05
Өө үхсэн хойноо. Биднээс нуугаад байх юм юу байгаа юм
хэнтийн иргэн · 2016/09/05
МАН өөрсөд дотроосоо л тараасан байж таараа ш дээ. Хэнийг харддаг юм. Хулгайч хулгайчаа хардлаа гээчээр. Сандуйгийн бичлэг ч адил.............
Зочин · 2016/09/05
М,Энхболд гэдэг хүн Сталин шиг яамны үйлчлэгчээс авахуулаад сайд хүртэл томилолт бүрт гар бие оролцдог явдагаа болиоч Энхбаяраас дээрдэх юм энэ нөхөрт үлдэх нүү мөнгөтэй АН гишүүн хүртэл дарга болоод сууж байгаа жишээ байна шүү жирийн гишүүдээ дэмжих бодлого МАН байна уу аль эсвэл сонгуулийн үед ашиглаад ОО цаас шигээ хаях уу
Зочин · 2016/09/05
cool
Зочин · 2016/09/05
Ардын намын малууд 26-уулаа байхдаа бурж өгдөг байсан гэнээээ ийм л 2-нүүртэй
Зочин · 2016/09/05
Ер нь Ц.Нямдорж голчтой зөв тодорхойлж ярьжээ. Энд чинь нууцлаад сүржигнээд байх юм ер алга байна
Зочин · 2016/09/05
Нямка зов л хэлсэн байна шуу дээ.манай намынхан гарч ирээд даанч олбогор ажиллаж байна даа.эрдэнэтийн дэд захирал.эрдэнэс 5 толгойн захирлаар ан-ын хунийг хэн тавиад байгаа юм бэ.засаг гэж байна уу.хот бол буур толгойгуй болсон шуу дэээ