УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн эрхэлдэг “АПУ” компанийн үйлдвэрлэдэг “экс” хэмээх архи хэд хэдэн газарт хуурамч байгаа тухай мэдээлэл цацагдах болов.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн “Энэрэл” төвд зарагдаж байгаа “экс” архины 80 орчим хувь нь хуурамч байжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн “Түмэн” бааранд зарагдаж байсан “экс” архи хуурамч байсныг иргэд мэдээллээ. Архи зарж иргэдээ хордуулдаг цөөхөн улстөрчийн нэг Г.Батхүү ийнхүү архиа хуурамч үйлдвэрлээд байна уу, өөр бусад газар хуурамчаар үйлдвэрлэв үү гэдэг асуудал яах аргагүй яригдах нь. Харин тус худалдааны төвийн борлуулагч, худалдагчаас лавлахад “Уг нь манайх гэрээт борлуулагчаас нь авдаг шүү дээ. Гэтэл архи хуурамч байгаа тухай иргэд гомдоллоод салахаа болилоо. Чухам ямар учиртайг одоогоор мэдсэн зүйл алга” хэмээсэн юм. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт орших “Түмэн” баарны ажилчдаас лавлахад мөн дээрх хариуг өгсөн юм. Юутай ч эрхэм түшээ Г.Батхүүгийн эрхэлдэг “АПУ” компани “экс” архи үйлдвэрлэдэг гэдгийг манай уншигчид андахгүй мэдэх байх.

Тэгэхээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга архи үйлдвэрлэгч нарыг УИХ-д оруулахгүй талаар хуулийн төсөл санаачилж байсан билээ. Өнөөдрийн түвшинд тамхины хууль мөрдөгдөхөөр боллоо. Тиймээс одоо Х.Баттулгын санаачилсан энэ хуулийг батлуулах нь зүйтэй болов уу. Хэрвээ хууль батлагдах юм бол Г.Батхүү архиа үйлдвэрлэнэ үү морио уяна уу хэнд хамаатай билээ. Архи үйлдвэрлэгч л УИХ-д байхгүй бол болох нь тэр. 

 
Б.Өлзий