Мэргэжлийн "бокс"-ын тулаан хоёрдахь удаагаа зохион байгуулагдана
2013/10/14
Монголд хоёр дахь удаагаа мэргэжлийн боксын тулаан “Mongolia Warror” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээнийг шинэ үеийн Монголын Мэргэжлийн Боксын Холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын WBC, WBU, WBF холбооны аварга Ч. Цэвээнпүрэв санаачилжээ.
Энэхүү мэргэжлийн боксын тулаан нь 10-р сарын 22-ний 18.00 цагт “Монгол бөх”-ийн өргөөнд болох аж.
Чойжилжавын Цэвээнпүрэв VS Клычков Владимир ОХУ-ын Эрхүү мужын тамирчинтай тулалдана. Үүнээс гадна сонирхолтой дөрвөн тулаан болох юм.
Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулж буй энэ тэмцээнийг дэмжин “PPАTV”, Sportbox ETV, TV9, телевизүүд болон ерөнхий ивээн тэтгэгчээр “One design studio” хамтран ажиллаж байгаа ажээ.
Тэмцээний үеэр хийгдсэн бичлэгүүд монгол туургатнуудын төлөөлөл болох “Тува”, “Улаан-Үд”, “Эрхүү”, “Агийн буриад”, “Шинжан уйгур” зэрэг улсуудын үндэсний телевизээр цацагдах юм байна.
Түүнчлэн “One design studio” Гавьяат тамирчны амжилт бүтээлийн талаар хөрөг нэвтрүүлэг бүтээж “Mongolia Warror” тэмцээний өмнө үзэгчдэд сонирхуулах юм.
Х.Даваа
Зочин · 2013/10/16
amjilt husie avargaaa