Т.Халтар: Хоёр хөршийн хакерууд манай улсын мэдээллийг чөлөөтэй “ухдаг”
2013/10/15
Манай улсыг хэрхэн цахим халдлагад өртөж байгаа талаар АНУ-д төвтэй “Трийт коннект интилиженс” судалгааны байгууллага өөрийн албан ёсны вэб сайтдаа өнгөрсөн даваа гарагт нийтэлжээ.
Уг байгууллага манай улсын батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Хятадын тагнуулын үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компанид тагнаж байгаа талаар бичсэн байна. Цахим халдлагыг илрүүлэх, эсэргүүцэх, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой “Трийт коннект интилиженс” байгууллагын судлаачид манай улсын батлан хамгаалах салбартай холбоотой “Майкрософт ворд”-ын докюмент файлыг олсон байна. Уг баримт бичиг нь манай улсад 11 дэх удаагаа зохион байгуулж буй “Хаан эрэлд-2014” олон улсын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилтын 2014 оны төлөвлөгөөний тухай мэдээлэл байжээ. Мөн Америк, Монгол хоёр улсын дипломат харилцааны тухай ч мэдээлэл байсан байна. Тодруулбал АНУ-ын тэнгисийн цэргийнхэн манай улсад хийх бэлтгэл сургуулилтын төлөвлөгөө, Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас Вьетнам улсын Батлан хамгаалах яам руу явуулсан албан бичгийг Хятадын CNE буюу тагнуулын компани хакердаж олсон тухай дээрх судалгааны байгууллага мэдээлсэн байна. Энэ талаар ТЕГ-аас тодруулахад “Төрийн ихэнх байгуулага Data-д холбогдсон. Холбогдоогүй ганц хоёр л байгуулага байгаа. Холбогдоогүй сүлжээнээс мэдээлэл гадагшилсан байж болзошгүй. Мөн нууцын зэрэглэлтэй бус мэдээ мэдээллийг хакердаж авсан байж магадгүй. Энэ талаар шалгалт хийж байгаа. Ерөнхийдөө үндэсний аюулгүй байдалд халдах мэдээлэл мэдээ мэдээлэл алдагдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн хариултыг өгсөн юм.
Энэхүү мэдээллийн талаар Монголын кибер довтолгоотой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтараас зарим зүйлийг тодруулсан юм.
-Манай улсын мэдээллийн орчинд Хятадын хакерууд нэвтэрч төрийн холбогдолтой мэдээллийг хакердаж авч байсан талаар мэдээлэл цацагдах боллоо. Өнөөдрийн байдлаар манай улсын мэдээллийн орчны аюулгүй байдал ямар түвшинд байгаа вэ?
-Манай улсын мэдээллийн орчин үнэхээр аюултай байдалд байна. Дэлхий дээр кибер дайн хийх хамгийн хүчтэй хоёр улсын дунд Монгол Улс оршдог. Тийм ч учраас кибер халдлагад өрөмтхий эмзэг нөхцөл байдалд байгаа гэж тодорхойлж болно. Хөрш улсын хакерууд манай улсын мэдээллийг чөлөөтэй ухаж байна.
-Төрийн байгуулагууд дата төвд холбогдсон учраас гадны цахим халдлагад өртөх боломжгүй гэж мэдэгдэж байсан. Гэтэл төрийн мэдээлэл ямар замаар гадагшлаад байгаа юм бэ?
-Хамгаалалтын тоног төхөөрөмж сайн байлаа гээд мэдээлэл гадагшлах боломжгүй гэж ойлгож болохгүй. Хувь хүн ч түүнийг цааш нь дамжуулсан байж болно. Манай улсын мэдээллийн орчны хэрэглэгч нарын хувьд энэ тал дээр мэдлэг мэдээлэл хомс учраас мэдээллээ замбараагүй хадгалдагтай нь ч мөн холбоотой. Үүнээс гадна төрийн бүх байгууллага дата төвд холбоотой болохоор цахим халдлагад өртөхгүй байх бүрэн боломжтой гэж ойлгож болохгүй. Дэлхийн чадварлаг хакерууд “Майкрософт ворд”-ын сул талыг нь ашиглаад аль ч мэдээллийн орчин руу хэрэглэгч шиг нь нэвтрэх чадвартай болчихсон.
Н.БААСАНДЭМБЭРЭЛ
Зочин · 2013/10/18
+PRISM, XKeystore... ntr lol
Зочин · 2013/10/16
Yag zuw
Зочин · 2013/10/16
Zovhon data tovtoi holbogdloo geed hamgaalagdana gedeg chini uneheer utgagui oilgolt baina. ISP deerh hamgaalalt bolon OS ni ooroo license-tei bainga u***te hiij baij tsoorhoinuudaa nohoh ****rdlagatai ba toriin buh alban baiguulga zaaval firewall ashiglah ****rdlagatai. ali boloh buh program hangamjuudaa license-tei bolgovol tsoorhoigoo nohoj medeelliig ayulgui baidal deeshilne.