"GOLDEN GYM" фитнесс клуб "GLORIA" модель агентлагтай хамтархаар боллоо
2016/09/28
GOLDEN GYM fitness club нь Монголд анх удаа FITNESS PARTY- г 2016.09.23 ны өдөр Тусгаар тогтнолын ордны төв бэлтгэлийн залаандаа зохион байгуулсан бөгөөд тус өдөр шинээр бүртгүүлсэн залуучууд бүсгүйчүүдийг үндсэн үнээсээ 40 хувь хямдруулан хөнгөлөлттэй бүртгэсэн нь олны таамаглаагүй гэнэтийн surprise боллоо.
FITNESS PARTY нь фитнесээр хичээллэдэг залуучууд, тамирчдын хүсэл сонирхолд нийцүүлсэн тав тухтай орчин, дуучид, бүжгийн хамтлаг, илбийн үзүүлбэр, DJ, гэх мэт хөтөлбөрүүдээр тухайн арга хэмжээ дүүрэн байлаа. GOLDEN GYM fitness club уг арга хэмжээг тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөн ажиллаж байна.
Түүнчлэн "GOLDEN GYM" фитнесс клуб болон "GLORIA" модель агентлаг хамтран ажиллахаар санамж бичигт 9 сарын 23 ны өдөр "FITNESS PARTY"-ны үйл ажиллагаан дээр хоёр талын захирал гарын үсэг зурсан нь охид бүсгүйчүүдийн хувьд баярлууштай үйл явдал боллоо. байгууллагууд харилцан үйл ажиллагаагаа дэмжин охид бүсгүйчүүддээ зориулсан шинэ хөтөлбөрийг үнийн таатай нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх мөн нийгмийн харилцаанд чиглэсэн хүмүүнлэгийн болон сайн үйлсийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Зочин · 2016/09/28
okay