МОНГОЛЫН “МАРКЕТЕРУУДЫН ӨДӨР” –тэй боллоо
2013/10/15
Дэлхийн олон улс орнуудад маркетеруудын өдөртэй байдаг ба мэргэжил нэгт хүмүүстэйгээ жил бүр чуулан тухайн улсынхаа маркетингийн шинэ чиг хандлагыг тодорхойлон, дэлхийн маркетингийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, туршлага солилцон асуудлаа шийдвэрлэдэг байна.
Тэгвэл “Монгол Маркетер” ТББ нь Монголын маркетингийн салбарт хувь нэмрээ оруулан, энэ салбарт ажиллаж буй боловсон хүчнийг хөгжүүлэх, тэдний мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх, бусад салбартай хамтран ажиллах боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ба эрхэм зорилгынхоо хүрээнд “МАРКЕТЕРУУДЫН ӨДӨР” –ийг санаачлан жил бүрийн 10 сарын 20–нд тэмдэглэн өнгөрүүлэх болсныг дуулгахад таатай байна. Өнгөрөгч 20 жилийн хугацаанд Монголын маркетингийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар нь өсч, байгууллагын имижийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Энэ жилийн “МАРКЕТЕРУУДЫН ӨДӨР”-өөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Маркетеруудын Анхдугаар Чуулган”-ыг 2013 оны 10 сарын 17-нд зохион байгуулж байна. Чуулганаар Монгол хэрэглэгч гэж хэн бэ?, Маркетингийн өрсөлдөөний орчин хэр байна?, Маркетингийн удирдлага монгол хэргэгжиж байна уу?, Дэлхийн маркетингийн шинэ чиг хандлага ямар байна? гэсэн сэдвүүдээр салбарын мэргэжилтнүүд хэлэлцэх болно.
МАРКЕТЕРУУД-даа баярын мэнд хүргье.