Би орон сууцны зээлд хамрагдахаар шийдлээ
2013/10/16
Би орон сууцны зээлд хамрагдахгүй гэж боддог байлаа. Одоо амьдарч буй нөхцөл маань “болоод л байна” гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байсан учраас тэр. Нөгөөтэйгүүр орон сууцны зээл гэдэг үг бараг улиг болчихсныг нуух юун.
Энэ талаар бараг сүүлийн арав гаруй жилд үе үеийн Засгийн газрууд ярьсаар ирсэн. Гэвч 20 жилийн зээл гэдэг тоглоом биш. Тиймээс ч иргэд орон сууцтай болчихъё гэхээсээ илүүтэй урт хугацаатай зээлээс айж байв. Дээр нь орон сууцны зээлээ төлөөд цаана нь хүнсний болон өргөн хэрэглээ, эрүүл мэнд, боловсрол, гоёл чимэглэл гээд бусад хэрэгцээгээ яах вэ гэдэг асуудал байсан. Инфляцийн төвшин 17 хувьтай байхад энэ бол бүр ч хүнд асуудал юм. Нөгөөтэйгүүр дийлэнх иргэдийн хувьд одоохондоо өөрийн гэсэн орон сууцтай, эсвэл дасал болсон хашаа байшингаасаа холдсоныхоо төлөө өрөнд оръё гэсэн хүсэл байсангүй. Үүнд монголчуудын “амьжиргааны нөхцөлөө сайжруулъя” гэхээсээ илүү “Өргүй бол баян” гэдэг уламжлалт сэтгэлгээ ч дэм өгсөн хэрэг.
Гэвч залуусын хувьд хамгийн эхний чухал асуудал нь орон сууц хэвээрээ. Энэ байдал дээр “дөрөөлөн” өмнөх Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг ард түмэндээ санал болгов. Тухайн үед олгож байсан зээлийн хувь хэмжээнүүдтэй харьцуулаад үзэхэд үнэхээр “од” болох идеа мөн байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэтэл мөнөөх зээлд орон сууцтай иргэн хамрагдаж болохгүй гэнэ. Энэ нь нэлээд хэмжээний хязгаарлалтыг буй болгов. Мөн эцэг эхийнхээ байрыг барьцаалан өөр шинэ байрны зээл авах тухай мөрөөдөх ч хэрэггүй гэнэ. Энэ нь мөн л саад тотгор байлаа. Жилийн зургаан хувь гэдэг нь үлэмж боломж мөн гэдэгтэй маргах аргагүй. Ингээд Орон сууцны санхүүжилтийн корпораци, зээл олгох цорын ганц субъект болсон Төрийн банк хоёрт танил хайж эхэлцгээв.
Харамсалтай нь дуусаж дундаршгүй сан хөмрөг биш учраас Төрийн банкны зээлийн санхүүжилт зогсов. Мөн Орон сууцны санхүүжилтийн корпораци ч өргөдөл хураах агуулах аятай болох нь тэр. Үүний дараа УИХ-ын сонгууль болж, үр дүнд нь шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан. Шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанкны “зохиосон” дундаж давхаргынхныг олшруулах, ингэхдээ иргэн бүрийг ажилтай байлгах, түүгээр нь барьцаалан орон сууцжуулах гээд олон давхар санаа агуулсан Орон сууцны зээлийн шинэ загвараа олон нийтэд танилцуулав.
Үүнд орон сууцны зээлээ төлөөд цаана нь зээлдэгч иргэн юу идэж, юугаар хувцаслаж, яаж амьжиргаагаа залгуулахыг сайтар тооцоолжээ. Мөн эдийн засгийн ямархуу хөрс суурийг бий болгосон тохиолдолд энэ “мөрөөдөл” нь биелэх вэ гэдгийг ч тооцоолсон нь харагдаж байна. Тийм учраас инфляцийг тогтвортой, .нам дор байлгах хөрсийг бий болгохын тулд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хө-төлбөрийг Монголбанк, Засгийн газар, холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлсэн. Ингээд “өндөрт мандсан” инфляциа нам дор төвшинд “буулгаад” ирлээ. Өмнөх Засгийн газрын үед зарласан орон сууцны зээлийн журмаас саад тотгор болоод байсан заалтуудыг залрууллаа.
Тухайлбал орон сууцтай иргэн ч холбогдох нөхцөлийг хангасан тохиолдолд дараагийн орон сууцаа зээлээр авч болно. Эцэг эхийнхээ байрыг барьцаалаад залуу гэр бүлүүд зээлээр орон сууцтай болж болно гэхчлэн нааштай олон үзүүлэлтийг санал болгов. Энэ нь ч үр дүнгээ өгч орон сууцны зээлд хамрагдагчийн тоо 2010 оны сүүлчээр 19700 байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 40600 болж 26 хувиар нэмэгджээ.
Бод доо, гурван жилийн нийт дүнгээс нэг жилийн доторх дүн ийнхүү үсрэнгүй нэмэгдсэн байна. Үүнийг дагаад утаа багасна. Залуусын амьдрах орчин нөхцөл сайжрахын хэрээр аз жаргалтай болно. Орон сууцны зээлээ төлөөд ч цаана нь хүнсээ, гоёлоо, сурах, эрүүл мэнддээ анхаарах гээд бусад хэрэглээгээ хязгаарлан “бүсээ чангалах” шаардлагагүй тийм нөхцөл бүрдчихлээ гэж залуус үзэж байна. Гэхдээ баасан гарагт шар айраг шимж цагаа үрдэг байсан бол цалин хөлстэй цагийн ажил олоод хийчихийг бодно. Байг гэхэд сайхан амраад эрч хүч олж авах, эрүүл мэнддээ анхаарч болох юм.
Хамгийн гол нь тасралтгүй ажлын байртай байх ёстой. Ингэснээр иргэдийн орлого тийм ч чухал биш зарим хэрэглээнээс татгалзаад хуримтлал руу шилжих боломжтой болж байна. Хөдөлмөрийн хөлс, үнэлгээ, бүтээмж нэмэгдэж нийгмийн даатгалын сангийн хуримтлал өснө. Яагаад гэвэл өмнө нь илүү орлогоо татварынхнаас “нуудаг” байсан бол одоо аль болох өндөр орлоготой болж харагдах нь чухал болж байгаа биз. Ингээд бодохоор туйлын сайн, төгс загвар гэхэд хэцүү ч гэсэн нэлээд боломжийн гэмээр нөхцөл гарч ирж байна. Тиймээс өрөөс айх хуучинсаг сэтгэлгээгээ гээж аль болох өндөр орлого олж, үл хөдлөх хөрөнгөө арвижуулж яагаад болохгүй гэж.
У.Оргилмаа
Зочин · 2013/10/17
ккк. Ер нь ард түмэн бүгд өрөнд ороод тэгээд улс дампуурна биздээ.do****, euro сайн шиг өсөөд өгөөсэй тэгээд өр гэдэг ямар аймаар зүйл болохыг бүгд ойлгоно.
Зочин · 2013/10/17
haha. mun yriwaaa
Зочин · 2013/10/17
10 жилийн хүүхдийн бичсэн нийтлэл үү?
Зочин · 2013/10/17
Orgilmaa, baga angiinxaa toonii xicheeld ergej neg suusan ni deer baixaa!!!!