Манлай үйлдвэрлэгч Мах импексийн хиам хөгцөрч мууджээ
2013/10/17
Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээ сайт ихээхэн хөгжсөн нь нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг дэлгэн харуулахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Тиймээс аливаа зүйлийг хамгийн түрүүнд түгээн дэлгэрүүлэгч болж байгаа. Энэ удаад фэйсбуук хуудаснаа нэгэн хэрэглэгч Мах импекс компанийн үйлдвэрлэсэн муудсан хиамны зургийг нийтэлсэн байна.Энэ зургаас харахад хиам идэхийн арга үгүй муудаж ногоорон голдоо хөгцөрч муудчихсан байв. Гээнэ дээ ч бий гооно доо ч бий гэдэг шиг хиамыг ийм болгон хүргэсэн дэлгүүрийн хадгалалтын буруу юу эсвэл үйлдвэрлэгч компанийн буруу юу гэдгийг шүүн тунгаах гэсэндээ бус хүний ходоод хогийн сав биш шүү гэдгийг харуулахыг хүслээ. Өмнө бас хиам махан бүтээгдэхүүний нэгэн мэдээ гарсан нь хиам дотроос шүд гарч ирсэн гэх мэтээр сайтуудаар тарж л байсан. Харин энэ мэт мэдээнд үйлдвэрлэгч компаниуд нь тэгж их дөжирөөд тоохоо байгаа юу ...
10 дугаар сарын 15-нд худалдан авсан "МАХ импэкс" - ийн хиам дотроо ногоороод муудсан байна. Ганц итгэж найдаж авч хэрэглэдэг үйлдвэр ингэхээр бусад нь яах вэ? гэж уг зургийг нийтэлсэн хэрэглэгч тайлбар бичсэн байлаа.
Хүнсний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаар үргэлж сануулж, энэ мэтээр олон арван баримт дэлгэсээр байгаа ч тухайн аж ахуйн нэгжүүд нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ урсган гаргасаар.
Дуулгавар авахгүй байгаа албан нэгжүүдэд харин зохих албаны газраас хатуухан арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоохгүй бол өрөвдсөн хүн өр өшиглөсөөр .... Үүний хариуд харин хэрэглэгч, үйлчлүүлэгч бид л хохирсоор байх уу.
Зочин · 2013/10/18
Delguuruudees hugatsaa ongorch muudsan hiam iig butsaaltaar avaad shineer hiij bui togoondoo holij dahin hiamaa hiidegshdeE! Huuchnii darga naraa solimoor yum,
Зочин · 2013/10/18
***** gej
Зочин · 2013/10/18
za baragl vnen de
Зочин · 2013/10/18
Бүтэн утлагатай ч гэх шиг хагас утлагатай ч гэх шиг. Хужаагаас оруулж ирсэн утаа гэж нэрлэх шингэн холиод дөкөвөнд шардаг. Нитрит гэх хор хольж махыг түлдэг. Гахайн махаар хийлээ юүүү. Хамгийн хямд байгаа мах адууны мах. Адууны мах аваад гахайн махны амт оруулагч, үхрийн махны амт оруулагч гээд xyжаа ууттай юм холилоо. Уураг холилооо. Татгалзах хэрэгтэй шүү монголчууд минь