Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Philips” компани болон Монголын “Синтино лайтинг” компанитай хамтран орчин үеийн шинэ технологи бүхий лед гэрлээр гудамж талбайг чимэх болжээ.

Тэгвэл уг ажлын хүрээнд хотын төвийн зарим гудамж талбайн хуучин гэрэлтүүлгийг сольж эхэлсэн. Тухайлбал, Чингисийн талбайн 22 гэрэлтүүлгийг гурван тэрбум төгрөгөөр сольж байгаа бөгөөд энэ долоо хоногт ашиглалтад хүлээлгэн өгөх гэнэ. Уг ажлыг  “Синтино лайтинг” компани гардан гүйцэтгэж байгаа аж.

Ямартаа ч гэрэлтүүлэг сайжраад өнгө зүс орж байгаа нь сайн хэрэг ч өмнөх гэрэлтүүлэг нь тийм ч хуучирч муудаагүй харагдана. Тиймээс хэт ойр ойрхон гэрэл чийдэнгээр нь оролдож, хий хөрөнгө мөнгө зараад байна уу даа гэсэн бодол төрлөө. Улсын нийслэлээ гоёх нь зүйн хэрэг ч зөв зохистой төсөв гаргах хэрэгтэй болов уу. Жишээ нь Төрийн ордоны дрож, хивсэнд 60 сая төгрөг зарцуулахаар мөн ярилцаж байгаа шуум ч гарсан. Үнэндээ бол удахгүй парламентын шинэ ордонтой болно. Тэр болтол одоогийн хэрэглэж байгаа хивс нь ашиглах боломжтой, хий дэмий мөнгө урсгаад байна гэх хүмүүс байгаа юм. 












С.Отгон