Явахдаа хөлдөх автобусанд зорчихдоо бээрэх иргэд
2016/11/02
Нийтийн тээврийн үйлчилгээ алхам бүртээ л асуудал мандуулж байдаг. Цагтаа явдаггүй, хүнээ бүрэн буулгадаггүй, хоорондоо уралддаг, жолооч тамхи татдаг, буудалдаа орж зогсдоггүй гээд түмэн бэрхшээл бий. Нэг л өглөө нийтийн тээвэр ажил хаяжээ гээд явдаггүй болчих жишээтэй.
Энэ бүх байдал смарт карт гарснаар хэсэг цэгцэрсэн ч ажилчдынхаа цалинг өгөхгүй байна гэх маргаан гарч байсан. Нэг л жигдэрч өгдөггүй, хэл ам тасардаггүй ч “гал алдалгүй” иргэдээ зөөсөөр л байна. Үйлчилгээгээ сайжруулах гээд хэд хэдэн алхам сургалтыг хийдэг гэх.
Нийтийн тээврийн автобуснууд замд иргэд авсан явж байхдаа гэнэт “хөлдчихдөг” аюултай. Арын автобусанд суу хэмээн жолооч нэг “орилсоноор” бүх асуудал шийдэгдэнэ. Нэгэнт хөлдчихсөн бол иргэд хичнээн бухимдаад ч яах билээ.
Техник үндэслэл нь их сонин. Орост ч мөн манайхтай адилхан хүйтэн болдог байхад зөвхөн манай улсад, Улаанбаатар хотод хөлдөөд байдаг нь сонирхолтой. Машин техникийг “Монголчлох” сэтгэлгээтэй холбоотой байх. Өвлийн хүйтэнд явдаггүй зөвхөн зуны зориулалттай бүтээнэ гэж байхгүй. Тиймээс өөрчилсөн техникийн цаг агаарын нөлөөнд өртсөний хохирогч нь автобус сэлгэн сууж байгаа иргэд. Тэд ч мөн дараагийн автобусыг хөлдүү автобустайгаа “бээрч” угтана.
Ийн хөлдүү автобус мэдээж зааландаа халахгүй. Ер нь манайд өвөл хүйтэнд цан хөмрөг татуулсан хөлдүү автобусууд их явна. Учир нь тень их ажиллуулахаар шатахуун их зарцуулдаг гэх. Үнэндээ техник үндэслэл дээр нь 100км зайд хурдаас үл хамааран 1,5-3,5 литр түлш илүү зарцуулдаг аж.
1,5-3,5 литр түлш хэмнэснээс болж хичнээн иргэн доороосоо даарч өвчин эмгэг тусч байгаа бол. Үүнийг төсөөлөх ч үгүй. Нийтийн тээврийн автобуснууд хөлдүү “зайрмаг” шиг байдалтайгаар иргэдэд үйлчилдэг. Энэ байдал ямар ч засгийн үед, ямар ч даргын удирдлаган доор засрахгүй нь бололтой. Харин ч хөлдүү автобусандаа ааштай контукторт загнуулалгүй смарт картаар үйлчлүүлж байгаа нь сайшаалтай гэхээс өөр зүйлгүй. Явж байхдаа хөлдөх автобусны зорчиж байхдаа бээрэх иргэд бид азгүй л гэхүүдээ. Эдгээр автобус бүрийг тохирсон халуунтай болсон цагт нь үйлчилгээнд гаргах хяналтыг тавих арга ухаан байна уу?
Б.Саран
Zochin · 2016/11/03
Ulaanbaatar hotod uilchilj bgaa ihenh avtobus solongos ulsad uildverlesen autobus. solongos uls manaih shig huiten baidaggui. tiim bolhoor holdoh ni argagui. deerees ni autobusnuud bugd huuchirchixsan. udii zeregtei yavj bgaa ni ih yum shuu.
zochiny · 2016/11/02
Oboldoo manaihaas 15-20 hemeer dulaan gazriin abtobus vum chini orosiig yaj gvitseh be de.
zochin · 2016/11/02
bainga zogsood haalga ni ongoij bgaa yum chin yaj haldiin teneg setguulcheeeeeeee. chi mashiniihaa haalgiig 10minut tutamd ongoilgood baidaa haluun baihnuu ugui yu