Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өчигдөр орой 2009 оны Азийн аварга Узбекийн Санжарбек Рахмоновтой тоглон нэгдүгээр үед 29:28, хоёрдугаар үед 30:27 шийдвэрлэх үед 29:28-аар илт давуу яллаа. 

Ингэснээр тэрээр мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болжээ. Ямартаа ч ДАШТ-ийн хошой медальтан болох болзолоо хангасан гавьяат маань өнгөө хувиргахын төлөө Куба, Энэтхэгийн тамирчны ялсантай тоглоно. 

Өдийг хүртэл олон арван амжилт гарган жиндээ чансаагаараа эхний байрт яваа гавьяат тамирчин Мөнх-Эрдэнэдээ амжилт хүсч, алтан медальтай эх орондоо ирээрэй хэмээн ерөөе.