Б.Наранхүү, Д.Бат-Эрдэнэ ичээч
2013/10/23
Дүнжингарав худалдааны төв УИХ-ын гишүүдийнх болохоор үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг нь нураах зориг хотын захиргааныханд дутаад байх шиг байна. Нийслэлийнхэн цэвэр усны асуудалд орохоос нь өмнө Б.Наранхүү, Д.Бат-Эрдэнэ нар ичих булчирхайгаа ажлуулж, хотын захиргааныхан ямар нэг юм хийгээчээ.
Нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр дээр зөвшөөрөлгүй баригдсан барилгын нэг бол Дүнжингарав худалдааны төв. Сарын түрээс нь сая гаран төгрөг болдог энэ худалдааны төвийг бариулахгүй гэхэд хэвлэл мэдээллийнхнийг авлигадсан. Дараа нь барилгыг нь нураана гэхэд хотын захиргааны хэдэн нөхдийг авлигдсан бололтой өнөөдрийг хүртэл байсаар байгаа. 2012 онд 20 га газрыг хууль бусаар авсан гэдгийг Хотын захиргаанаас тогтоож, төр өмчөө буцаан авна гэхэд асуудлыг уламжлал аргаараа нам дарсан. 20 га газрыг хууль бусаар авчихсан, нийслэлийн ундны усны эх үүсвэр дээр барилгаа барьчихсан “Дүнжингарав” худалдааны төв өнөөдөр хэвийн ажилласаар байна. Үйл ажиллагаагаа эхлүүлэхээсээ өмнө сэтгүүлчдээс айсан уу яасан нээлтийн ажиллагаан дээрээ сугалаа нэрийн доор 100 сэтгүүлчийг Хайнан аралд амраагаад, шууд бусаар хахуульдчихсан. Удахгүй хотын дахин төлөвлөлт, метро барих ажлын хүрээнд газар чөлөөлөх ажил явагдана. Тэрхүү ажиллагаа энэ Дүнжингаравт хамааралтай. Тэр үед дахин мөнгөөр зодоод дарчих байх.
Газрын асуудлыг яахав ээ нам дараад өнгөрч болно. УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Д.Бат-Эрдэнэ нарын өмчлөлд багтдаг Дүнжингарав худалдааны төв чинь өөрөө Улаанбаатар хотын ундны усны хагалбар цэгт баригдчихсан. Энэ нь нийслэлийнхний ундны усны эрүүл, аюулгүй байдалд нөлөөлнө. Анх баригдаж байхад нь эрдэмтэн, судлаачид үүнийг эсэргүүцэж байсан. Ус алтнаас илүү үнэтэй бөгөөд нийслэлчүүд ундны усны эх үүсвэргүй болчихвол олон улсын жишигт нийцсэн худалдааны төв байгаад ямар хэрэг байх билээ. Үүнийг маш ойлгомжтой байдлаар тайлбарлая. "Дүнжингарав" худалдааны төв цэвэр усны эх үүсвэрийн 20 худаг байдгийн 3-4 худгийг дараад байрлачихсан. Тэгвэл энэ нь усны цооног болон усны эх үүсвэрүүдийн ашиглалт багасч, усны нөөцөд сөргөөр нөлөөлнө. Мөн Дүнжингаравыг суурьшлын бүс болсноор бохирдлын голомтыг бий болгож байгаа юм. Уг нь Дүнжингарав худалдааны төв байрлаж байгаа тус газар нь нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтын бүсэд хамаардаг. Хэрэв хөрсний ус бохирдвол халдварт өвчин дэгдэхээс ч илүү хэд дахин аюул үүснэ. Эргээд хөрс бохирдоход цэвэршүүлэх гэх зэрэг ажилд асар их зардал гарна. Тэр зардал Б.Наранхүү, Д.Бат-Эрдэнэ нараас гарахгүй харин татвар төлөгч, эгэл жирийн иргэд та биднээс л гарна. Тэгж байхад энэ нөхөд хадгаламжин дахь мөнгөө өсгөхөө л бодно. Уг нь тэд ичиж, ухамсараараа хууль бус үйлдлээ болиулчих хэрэгтэй юм.
Тэгээд ч тус төвийг хаалга гээд МХЕГ-аас шийдвэр гаргачихсан. Өөрөөр хэлбэл Дүнжингарав худалдааны төв байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй. Улсын байцаагчийн актаар зогсоох шийдвэр гаргаад байхад өнөөдөр тус төв үйл ажиллагааг явуулсаар байна.
Үүл Баатраа нэг юм бодооч... Б.Нарахүү, Д.Бат-Эрдэнэ та нар ичээч...
ganaa · 2013/10/24
dunjingaraw ugaasaa hel am daguulj garch irsen bizdee ehe 2 erhem ichih bulchirhai baihgui yum aa awilgal ogch erehee amchihaad ard irgediinhee halaasiig temtereh gel ulairch bnadaa iimerhuu zuild huuli chini uilchchilehgui bnaa nugel ni nudeeree garah tsag ireh bailgui
Зочин · 2013/10/24
ene bat-erdeniin shunal baragdahgui yumaa. ard iregdiin huwitsaanaas hulgai hiij bayjsan nuhur odoo uuh usruu ni orj baigaa yum bizdee. huwitsaagaa huutsulduud yawahaar hereg huun heleltseh hugatsaa duussan geed huuli uilchildeggui yum bna lee