“Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр төлж байгаа тухай гомдлууд удаа дараа гарсан учир ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу Үүрэн холбооны оператор компаниудад хийсэн хяналт шалгалтыг хийж эхлээд байгаа аж.

Уг иргэдийн гомдлыг шалгаж үзэхэд тус зөрчил тогтоогдсон ба “Мобиком” компани ч алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрч иргэдийн гомдлыг барагдуулах болсноо уламжилсан байна. Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байгаа аж. 

 

С.МАРАЛ