Н.Алтанхуяг айж эхэлсэн үү?
2016/11/10
Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг өчигдөр "Туушин" зочид буудалд хэвлэлийн хурал хийлгэв. Энэ үеэрээ тэрээр: " 2 жилийн өмнө Ерөнхий сайдын албанаасаа огцрох үедээ болон УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө миний хэлж байсанчилан улс төрийн амьдрал өрнөлөө...
Нам дамнасан хуйвалдааны бүлэглэл Монгол улсыг айдсаар захирч, эдийн засгийн өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж байна...
Би ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ... МАН амлалтаасаа буцаж, төрийн бүхий л шатанд эрх мэдлээ тогтоохын төлөө явж байна.Хуйвалдааны бүлэглэл хуулийн байгууллагыг шууд ил цагаан удирдаж байна... Үүний эсрэг би тэмцлээ эхлүүлж байна...Бидний Монгол үүрд мандан бадраг" гэсэн юм.
Гэхдээ түүний яаралтай хэвлэлийн хурал хийлгэсний шалтгаан нь ердөө л Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөх санаатай байна гэдгээ зарласан явдал байсан нь олны эргэлзээг ихэд төрүүлж буй нь нууц биш билээ. Учир нь Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл явц эхлэх яагаа ч үгүй байгаа төдийгүй АН түүний хувийн энэ саналыг бодит болгох шийдвэр гаргах эсэх нь ч тодорхойгүй.
Ийм үед яаран сандран хэвлэлийн хурал хийлгэсний шалтгаан нь ердөө л түүний маш их айж буйтай холбоотой гэх эх сурвалжууд олон байна. Учир нь Хөгжлийн банкны захирал асан н.Мөнхбат, "ЭрдэнэсТавантолгой" компаний ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэн нарыг хорьсонтой холбоотой бондын зарцуулалттай холбоотой хэргийн шинэ баримтууд илэрсэн гэнэ.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэргийг хилээр гарахыг хориглосон төдийгүй шалгаж эхэлсэн тухай ч зарим эх сурвалж өгүүлж буй билээ. Ийм л эгзэгтэй цаг үед тухайлсан хэргүүдийг улс төржүүлж, иргэдээс дэмжлэг авах зорилгоор Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлаж буй байж болох юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашигласан гэх гэмт хэргээр баривчлагдахынхаа өмнөхөн 2008 оны 7 сарын 1-ны тухай ҮАБЗ-ийн протоколыг дэлгэн, хэвлэлийн хурал хийж байсан билээ.
Э.Мягмар
sonin.mn
11 · 2016/11/11
Би энэ хүнийг дэмжиж байна
Tulgaa · 2016/11/10
Bi yamarch nam gedeggui gehdee ene huniig demjinee ger buleerei
Зочин · 2016/11/10
Yarch bna aij bna gedeg chini ta nariin l zohioso ug sh setguulchidee
зочин · 2016/11/10
Худалдагдсан сэтгүүлч гэх юмнууд хууль шүүхийн байгууллагын өмнүүр орж, өмнүүр хүнийг захиалгаар яллаж, олон түмнийг турхирдагаа болимоор юм. Худалдагдсан сэтгүүлч, худалдагдсан цагдаа хоёр шиг шившиг гэж байхгүй шүү