Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 14-нд Чингис хааны мэндэлсэн өдрийг манай улс анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээрээ амарсан билээ. Тэгвэл их хааны мэндэлсэн өдрийн бүх нийтийн амралтын өдөр энэ онд ирэх сарын 4-нийн өдөр тохиох аж. 

 

Учир нь их хаан Чингисийн мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоосонтой холбоотой.  Харин энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн ирэх сарын 4-ний даваа гарагт тохиож байгаа тул энэ өдөр бүх нийтээрээ амрах юм байна.

 

С.Отгон