Ерөнхийлөгчийн Монголоо бодсон өршөөл, Засгийн газрын хувийн хэвшлээ дээдэлсэн тогтоол утгаа алдаад байх шиг. Улсын маань Ерөнхийлөгч өнгөрсөн онд ард түмнээсээ уучлалт хүссэн утга бүхий МЭДЭГДЭЛ хийж билээ.

Тэрбээр АНУ-ын иргэн Жастин Капла нарт өршөөл үзүүлснийхээ төлөө “Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” хэмээн жиргэсэн юм. Гэвч төрийн тэргүүний өршөөлийн үр дүн өнөөдрийг хүртэл гарсангүй. Монгол Улс авах ёстой татвараа авч чадсангүй, дээр нь Засгийн газар бөхөлзөх шинжтэй.

Саяхнаас “Эрдэнэс-Тавантолгой” юмпани Засгийн газрын тогтоолын дагуу Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг сэргээхээр болсноо зарлах болов. Баруун Цанхийн олборлогчоор үндэсний тодотголтой “Хишиг арвин”, “Моннис” зэрэг уул уурхайн томоохон олборлогч компаниудын нэгдэл орохоор болж, тэд хоёрхон сарын дотор 1.1 сая тонн нүүрс экспортлох ам гарчээ. Гэвч үндэсний гэх тодотголтой компаниудын дунд дотоод бүрттэлтэй ч тамга нь гаднын гарт байдаг “Эс Жи Эс” нэртэй компани багтсан байх юм. “Эс Жи Эс” нь монголчуудын эчнээ танил, улсад 35.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан боловч нэг ч төгрөг төлөлгүй өршөөгдсөн “Саусгоби сэндс”-ийн зүсээ хувилгасан хувилбар аж.

Нүүрсний үнэ тэнгэрт хадаж байх үед Монголын баялгийг их хэмжээгээр экспортолж, чамлахааргүй ашиг олсон компаниудын нэг бол “Саусгоби сэндс”. Гэвч үйл ажиллагаа явуулах явцдаа 6.1 их наяд төгрөг угаасан хэрэг, татвараас зайлсхийсэн зэргээр шалгагдсан байдаг. Эцэст нь орлогоо нуун дарагдуулах замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож, шүүхээс тус компанийн ерөнхийлөгч Жастин Капла тэргүүтэй хүмүүст хорих ял оноосон. Улмаар Жастан Капла тэргүүтэй “Саусгоби сэндс”-ийн удирдлагууд Монгол Улсьш шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэнээр суллагдаж чадсан юм. Монголын төр тэдэнд ийн хүнлэг хандсан ч тэд татвараа төлөөгүй. Тэгвэл Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн 131 дугаар шийтгэх тогтоолд “... иргэний хариуцагч “Саусгоби сэндс” компаниас 35.3 тэрбум төгрөгийг гаргуулж улсын орлогод (Сангийн яам) оруулсугай” гэх шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Харин улсад учруулсан хохирлыг төлүүлэх шүүхийн дээрх шийдвэрийг үл ойшоож, долоон тэрбум нүүрсний нөөцтэй Тавантолгойн уурхайд олборлогчоор ажиллах хүсэлтээ Засгийн газарт тавьсан юм. Тус компанийн зүгээс Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт “хоосон хүнээс хоёр чихийг нь ав, эсвэл тохиръё” гэх маягтай хүсэлт хүргүүлсэн байдаг. Ингэхдээ 15 тэрбум төгрөгийг хоёр жилийн дотор хувааж төлнө. Үлдсэн 20.2 тэрбумыг нь Тавантолгойн уурхайд олборлолт хийж барагдуулах санал тавьжээ. Үүний дагуу тухайн үеийн Засгийн газар тогтоол гаргаж, Тавантолгойн ордод тус компанийг ямар нэг тендер, шалгаруулалтгүйгээр оруулах үүрэг өгсөн байгаа юм. Монгол төдийгүй нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсдаг Тавантолгой ордод тендергүй битгий хэл тендерээр орох сонирхолтой компаниудын жагсаалтыг гаргавал дуусахгүй. Гэтэл ийм ордыг тендергүйгээр ухуулах шийдвэрийг Засгийн газраас тогтоол гаргаад зөвшөөрчихсөн. Бүр хамгийн их нөөцтэй Баруун цанхид оруулахаар болсон нь хардлага дагуулж байгаа.

“Эс Жи Эс” компанийн түүхийг сөхвөл, Канадын “Айвенхоу майнз” компани дөрвөн жилийн өмнө нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани “Саусгоби сэндс”-ийг манай улсад байгуулсан байдаг. Үүнээс хоёр сарын өмнө буюу 2007 оны зургадугаар сард олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор “Саусгоби энержи ресурс” компанийг үүсгэсэн. Улмаар “Саусгоби энержи ресурс” нь “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь нүүрсний ордууд дээр тулгуурлан Торонто, Хоншнгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн түүхтэй. Удалгүй дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш унах үед “Айвенхоу майнз”-ын хувьцааны хамтаар “Саусгоби энержи ресурс”, “Саусгоби Сэндс”-ийн дийлэнх хувь БНХАУ-ын компанид шилжсэн юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордод дахин нэг хятад компани олборлогчоор орох нь.

Гаднын компани ингэж байхад, үндэсний компаниуд ч эрхлэх нь аргагүй. Тухайлбал, “Exclusive” брэндийг үндэслэгч Г.Майцэцэг татвараа төлөөгүй тул дансаа хаалгуулж, орлогоо битүүмжлэх зэргээр хариуцлага тооцуулсан. Улмаар компанийнхаа бүтээгдэхүүнийг үнэгүй тараах нэрээр нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх хүртлээ эсэргүүцлээ илэрхийлэн байж, улсын Ерөнхий сайдад эрхэлсэн удаатай. Шүүх болон татварын байгууллагаа үгүйсгэсэн Ерөнхийлөгч, Засгийн газрын удаа дараагийн шийдвэр ийм нөхцөл бүрдүүлсэн. “Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмуй” гэдэг бус уу.

2008 он

“Саусгоби Сэндс” Овоотын ордод олборлолт явуулж эхлэв.

2013 он

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нарыг албан тушаалаа урвуулан ашигглаж, хууль бусаар ашигт малтмалын 107 тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шалгах үеэр “Саусгоби сэндс”-ийн хууль бус үйлдлүүд анх удаа олонд ил болов. Улмаар “Саусгоби сэндс”-ийн хэрэг ар араасаа хөвөрсөн.

2014 он

Хууль хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэх шалтгаанаар тус компанийн хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсзхгүй болгов. “Саусгоби сэндс”-ийг 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг сэжигтнээр татсан. Компанийн санхүүгийн албаны даргаар ажшшаж байсан Дэвид Лехов, Деннис Доргаж нар яг ийм шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөөд нутаг руугаа “зугтсан” юм.

2015 он

Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.1 жилийн хорих ял, Хиларион В.Кажукомд 5.6 жил, Кристобэл Ж.Дэвидэд 5.1 сарын хорих ял оноосон юм. Тздний буруутайг Монгол Улсын шүүх тогтоосон гэсэн үг. Жастин Каплагийн хувьд буруутайгаа хүлээн зөвшөөрч давж заалдахгүйгээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсч байв.

2015 он

“Саусгоби сэндс”-ийн еренхийлөгч бөгөөд гүйдэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлэв. Жастин Каплагаас гадна тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажуком, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер асан Кристобэл Ж.Дэвид нарыг 30 сарын турш шалгасан юм. Гэхдээ тэр Монголд учруулсан 35.2 тэрбум төгрөгөө эргэн төлөх нөхцөлтэйгөөр төрийн тэргүүний уучлалд багтсан билээ.

2016 он

Шийдлийн Засгийшн газраас “Саусгоби сэндс” компани 35.2 гэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөгөөр хагаслан төлж, үлдэгдэл 20.2 тэрбум төгрөгийн өрийг төрийн өмчит “Эрдэнэс-Таванголгой” компанийн Тавантолгойн уурхайд олборлогчоор ажиллуулах тогтоол гаргав. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д даалгасан юм.

2016 он

“Саусгоби сэндс” компани “Эс Жи Эс” нэрээр Тавантолгойн Баруун цанхийн уурхайн олборлогчоор шалгарлаа.

 

 

Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/