УИХ-ын Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордны Б танхимд хэвлэлийн хурал зарлажээ. Тэрбээр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В. Паушокийн  "ETV"-д онлайнаар өгсөн ярилцлагын асуудлаар хариу тайлбар өгөх гэнэ.

С.В. Паушокийг татварт 56 тэрбумын өртэй, “Иточү” корпорацид 74 сая ам.долларын хохирол учруулсан, “Зоос”, “Анод” банкыг дампууруулсан “Алтан Дорнод Монгол”-ын захирал  С.В. Паушокд хэрэг үүсгээд байсан юм.  Харин С.В. Паушок арбитрын шүүхэд хандаж, шүүх түүнийг хохирогч, Монголын талыг буруутай гэж үзсэн шийдвэр гаргажээ. Үүнийг тэрбээр Монголын Засгийн газар,  С.Баяр, Ц.Нямдорж нар хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, өөрийг нь шахан гаргасан гэх тайлбарыг хийсэн байна.

Х.Даваа