Нийтийн тээврийн Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
2025/12/20

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3, 8 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээсэн байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Нийтийн тээврийн үйлчилгээний Х:11 “Давааны Зөрлөг-5 шар" чиглэлийн замналд "Монгол наадам цогцолбор” урд, хойд зогсоолыг нэмжсэн бол Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Танктай хөшөө-Зайсан" чиглэл болгон өөрчилжээ.










Зочин · 2025/12/21
VANXANDI80955877XALYYXAN MERGJLN VANAGLGCH SEXSDI80955877
Зочин · 2025/12/20
ANUSDI BOOW VNZN DYRAAR XXN BOOW DOLOOMOOR80955877