Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд суудал нь нэг л зохихгүй байх шиг ээ. Энэ сайдын суудалд заларсан цагаас нь эхэлж манай улсад шатахууны хомсдол гэгчээс салахааа байлаа. Сайд нь ч өөрөө бодитоор биш сошиалаараа ажлаа явуулчих юм аа. Өчигдөрхөн л гэхэд хэд хэдэн мэдээллээ өөрийн цахим хуудсаараа өгчих жишээний. 

Тодруулбал, "БНХАУ-с авах Шатахууны импортын хэмжээг тогтмолжуулж, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж байгаа БНХАУ-с Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань танд талархал илэрхийлье. Дараагийн цуваа болох 53 вагон АИ-95 автобензин маргааш МУ-н хилээр орж ирнэ" гэсэн. 

Иргэд өдөр шөнөгүй дугаарлаад ч шатахуунгүй буцаж байх жишээний. Нойр хоол, ажлаа умартан шатахууны төлөө л дугаарлаж хамаг цагаа үрж байх юм. 

 

 

Гэтэл сайд нь иргэдээ цахилгаан машин унахыг санал болгосон гэх яриа чих дэлсээд эхэллээ. Өөрөөр хэлбэл, хятад машины л хэрэглээг дэмжих гээд биднийг таныг шатахууны хомсдолд оруулж байгаад хүч хавсран унагах гээд байна уу даа гэх хар төрөөд буйг энд онцлоё. 

Өнөөдөр сайд Г.ДАМДИННЯМ  "2 өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье.

ОХУ-н талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын 4 өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм.

Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 хувьд БНХАУ-с 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Улсын нийт ердийн хэрэглээний 2 сарын хэрэглээ юм.

Бүх ШТС-даар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна" гээд өөрийн сошиал хуудсандаа бичээд орхижээ.

 

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар  "Зангарагтай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, манлайлагч хүн л сайд хийдэг болохоос биш Г.Дамдинням шиг цүнх баригч, “салбадай” сайд хийдэггүй л байхгүй юу. Тийм учраас Г.Дамдиннямыг захын колонкын эрхлэгч л “Чи зайлаач” гэдгийг үйлдлээрээ үзүүлээд байна шүү дээ. Өнөөдөр энэ хүнийг хэн ч сайд гэж харахгүй суганы үс, салбадай л гэж харж байна. Үгүй юм бол, Г.Дамдинням аа, чи сайд шиг салбараа удирд л даа. Чадахгүй, энэ суудалд тэнцэхгүй байгаа учраас л бид чамайг огцруулъя гээд байгаа юм.

 -Г.Дамдинням зургаа дахь жилдээ УИХ-ын гишүүн хийж байна. Түрүүчийн дөрвөн жилдээ Дарханы замаа ч тавьж чадаагүй тойргийн гишүүн шүү дээ. Ийм ажил хийх чадваргүй цүнх баригч, салбадайг суганы үс байсных нь төлөө сайд болгосон нь энэ Засгийн газрын хамгийн том алдаа байхгүй юу. Тэгэхээр одоо Засгийн газар энэ салбадайгаа сайдаас нь чөлөөлөх хэрэгтэй. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг манлайлагчдаасаа сайдаа тавь л даа" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьжээ. 

Үнэхээр түүний хэлдгээр Г.Дамдинням сайд ажлаа хийж чадахгүй байна уу? Иргэдээ шатахууны хомсдолд хөхөө өвлийн хүйтэнд оруулчихаад өөрөө сошиалаар тэдэн вагон бензин ирнэ гэчихээд хээв нэг сууж байх ч гэж дээ. Бүхнийг хар толгойгоороо хариуцах ёстой сайд Г.Дамдинням нь хойд, урд хөршийндөө өөрийн биеэр заларч очоод хэрхэн яагаад захиалга хугацаандаа ирэхгүй байгааг тодруулж, тасалдуулахгүй байх тал дээр даруйхан арга хэмжээ авч ажиллах ёстой байтал сошиалд хариулт биччихээд налайж хэвтмээргүй байна. Одоо идэр ес эхэллээ, малчид зуд зурхан тохиолдвол шатахуунгүй гээд тусламжийн бараа таваараа хүргэж өгөхгүй гэдийгээд сууж байх уу?

Ам, ажил хоёр чинь эсрэг ажиллаад байгааг ард иргэд аль эртнээс л хэлээд буй. Өчнөөн хоногоор шатахуунд иргэд дугаарлаж байгаа хүргэлийн бизнесээр амьдралаа залгуудаг наймаачид, цаашлаад хүнд өвчтэй хувийн унаагаар эмчилгээнд зөөгддөг өвчтөн ч бий.  21-р зуунд  шатахуунд дугаарлаж байна гэдэг ичмээр дамшиг юм аа, замын түгжрэлд зогсоод байна гэтэл шатахуунаа авах гэж дугаарлаж буй машины цуваа байжээ гэж хошигноод байсныг Г.Дамдинням сайд та бодит болгоод өгчихлөө.