​Урт нэртэй хуулийн хэрэг­жилтийг эсэргүүцсэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэн хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй юм.

Өнгөрсөн долоо хоногт тус хөдөлгөөний нэг хүнийг сулалжээ. Тагнуулын ерөнхий газраас “Онги гол” хөдөлгөөний дэд тэргүүн Гантулгыг батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар болжээ. Энэ талаар

“Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн М.Баатархуягаас тодрууллаа.

 

-Танай холбооны нэг гишүүнийг ямар үндэслэлээр сулалсан юм бэ?

-Мөрдөн байцаалтын явцад манай хүмүүсийг авлига аваагүй гэдгийг тогтоосон. Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниас авлига авсан гэж буруутгасан. Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тухайн компани, “Онги” гол хөдөлгөөн нөхөн сэргээлт хийх болон уул уурхайн зохистой үйл ажиллагаа явуулах тал дээр гурвалсан гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээний хүрээнд тухайн компаниас холбооны үйл ажиллагаанд зарцуулахаар гэрээнд заасны дагуу мөнгө төгрөг авсан зүйл бий. Түүнийг нь авлига авсан мэтээр тайлбарласан. Энэ нь авлига биш гэж хуулийн байгууллага үзсэн учраас н.Гантулгыг сулалсан.

-Ц.Мөнхбаяр нар ч авлига авсан хэрэгт буруугүй гэсэн үг үү?

-Тийм. Тэднийг авлига авсан гэдгийг нь тогтоогоогүй. Тийм учраас зөвхөн галт зэвсэг хэрэглэж хүний амь насанд завдсан хэрэгт буруутгах байх..

 

Т.Амартүвшин