МҮБХ мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит бус Их эе хуралдахгүй
 
Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-ны "Ээлжит бус Их эе"' ийг хуралдуулах талаар албан бус зар тараан, МҮБХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах оролдлого хийж байгаатай холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргаж байна.
 
НЭГ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас УДШ-ийн 403-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 6-р сарын 24 -нд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах үед уг үйл үйл ажиллагаанд А.Сүхбат, Ж.Ганболд. Д.Амгаа, Ц.Дуламсүрэн, Х.Баянмөнх нар хөндлөнгөөс оролцон, гишүүдийн ирцийн бүртгэлд тус хуралд суугаагүй 6 хүний гарын үсгийг дуурайлган зурах, өөр бичиг баримтаас гарын үсгийг нь хуулбарлан буулгах аргаар санаатайгаар хуурамч баримт үйлдэн шүүхэд нотлох баримт болгон өгч шүүхийг хуурч мэхлэх замаар шийдвэр гаргуулсан байна.
 
Тэдний энэ зүй бус үйлдлийг нь шалгуулахаар МҮБХ-ноос Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсанаар тус хэлтсээс 2016 оны 8-р сарын 31-ний өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн 253-р зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллага энэхүү эрүүгийн хэргийг шалгаж дуусаад шүүхээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цаашид ямар нэг үйл ажиллагаа явуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ авахыг даалгасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 12-р сарын 5-нд БЗ 16/18 тоот тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон болно.
 
Иймд А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Ц.Дуламсүрэн, Х.Баянмөнх, Ү Хүрэлбаатар нараас МҮБХ-ны "Ээлжит бус их эе"-ийг 2016 оны 12-р сарын 10-нд хуралдуулахаар зар тараасан нь хуулийн байгууллагуудын шийдвэрийг зөрчсөн, олон түмнийг төөрөгдүүлсэн явуулга тул “Ээлжит бус Их эе" гэх хууль бус ажиллагаанд оролцохгүй байхыг нийт бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн багийнханд албан ёсоор урьдчилан мэдэгдэж байна.
 
ХОЁР. МҮБХ-ны удирдлагын тогголцоонд "Аваргуудын зөвлөл" гэсэн бүтэц байхгүй юм. Гэтэл Х.Баянмөнх, түүний хүргэн байсан А.Сүхбат нар нутгийнхаа хоёр аваргыг ятган ам бүл, нутаг усны гэмээр жижиг бүлэглэл байгуулснаа "Аваргуудын зөвлөл" гэж нэрлэн түүнд нь оролцоогүй бусад аваргуудын нэрийг зээлдэн ашиглаж, энд тэнд мэдэгдэл хийж, бусдыг хуурч мэхлэх увайгүй үйл ажиллагаа явуулж байгааг даруй зогсоохыг тэдэнд албан ёсоор мэдэгдэж байна.
 
ГУРАВ. МҮБХ-ны "Ээлжит бус их эе“-ийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагч гэх Үржингийн Хүрэлбаатар нь МҮБХ-ны тэргүүлэгчээс 2014 оны 5-р сард тодорхой шалтгаанаар гарсан тул түүний одоогийн үйл ажиллагаа нь МҮБХ-нд хамааралгүй болохыг олон нийтэд мэдэгдэж байна.
 
ДӨРӨВ. Үүсэл хөгжлийн 26 жилийн түүхтэй, Монгол бөхөд 50 шинэ зүйлийг бий болгосон, Монголын нийгмийн тэргүүлэх байгууллагын нэг болох МҮБХ-г булаан авч, Монгол бөхийн өргөөг хувьчлан өөрийн болгохын төлөө улайран зүтгэж буй цөөн хэдэн хүний хууль бус ажиллагаанд хууртахгүйгээр МҮБХ-ны үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган ажиллахыг Аймгуудын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд үндэсний бөхийн дэвжээдийн удирдлага, багш дасгалжуулагч нарт албан ёсоор мэдэгдэж байна.
 
TAB. МҮБХ 2017 оны II улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоон, улмаар МҮБХ-ны ээлжит их эеийг хууль есны хүрээнд, дүрмийн дагуу хуралдуулж. шинэ удирдлагаа сонгон ажиллуулах болно.
 
Монголын үндэсний бөхийн холбоо 
2016.12.06