Яаж найз хэвээрээ үлдэх вэ?
2013/10/28
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Миний бие энэ сайтыг уншаад нилээдгүй хугацаа өнгөрч байна. Би 21 настай гадаадад сурдаг найз залуутайгаа хамт амьдардаг боловч тэр маань ажлаар нутаг буцчихсан байгаа.
Явснаас нь хойш их ганцаардаад байдаг болсон. Энд олон найз байхгүй. Байгаа хэд нь монгол хүмүүс биш болохоор заримдаа их хэцүү. Тэгээд монголд байдаг миний хамгийн сайн эрэгтэй найз орой болгон утсаар ярьдаг. Гэтэл надад хэтэрхий их санаа тавиад холоос халамжлаад байх юм. Надад сайн гэдэг нь илт мэдэгдээд байна. Намайг найз залуутай тэрэндээ хайртай гэдгийг мэднэ. Тийм болоод ч тэр өөрөө ганц удаа ч сайн гэж хэлж байгаагүй. Гэхдээ л би тэнэг хүн биш шүүдээ. Гол асуух гээд байгаа асуулт маань найзийгаа гомдоохгүйгээр цаашид найзтайгаа урьдын хэвээр яаж байх уу? Ойрд би ярихаас жаахан эмээдэг болчихоод байна. Эсвэл би хэтэрхий их юм бодоод байгаа юм болуу? Амралтаараа очихоор хүртэл уулзах болгондоо дуртай юмыг минь авчиря өгөөд л бүх зүйл дээр миний талд байдаг. Тэр үед юу ч бодоогүй одоо эргээд бодохоор бүх юм илт байна. Хэрвээ найз минь энэ хэвээр байвал би яг яах ёстой вэ? Чин сэтгэлээсэ туслах гэж байгаа та бүхэнд баярлалаа…
od · 2013/10/29
urdaas dotood setgelee 1 sain sonsood ozeech. uridaar uuriiguu sain tanij bj daraa ni ali ni ve gedgiig songoj sonjih heregteim bishuu6 yavsan nai****a chi hairtai yum bgaa biz dee yriad bgaag ni zugeer l uruvduud bgamu
Зочин · 2013/10/29
Ёстой л хувь хүний бодол мэднэ дээ. Миний бодлоор нөгөө залуудаа нэг боломж олгоод сайн ярилцаж үзээд өөрт чинь сайн эсэхийг түрүүлж үнэн зөв болгохгүй юу? тэгээд жоохон сайн бол угаасаа найзууд тийм байж болно шдээ. За харин үнэхээр сайн байхийн бол найз залуудаа хэлж нтр хэрүүл гаргалгүй шиг тэр найзтайгаа ярилцаад би өөр залууд сайн гэдгээ бүрэн ойлгуулж хэлээд ц******даа ч найзууд байя гэж хэлэх нь зөв байх. Тэгхийн бол чи тэр найзтайгаа санаа зовох зүйл байхгүй болж ц******ид найзтайгаа яах тухайгаа асуудлыг хоорондоо зөв шийдвэрлэх шийд олж болно шдээ. За за олон үгээр яахав нэг сайхан завтай өдөр нь өөрийнхөө завийг харж байгаад сайн ярилцаад гол нь шийдэл олоорой. Тэгэхгүй бол би шал утгагүй юм бичсэн юм шиг санагдана шүү
Зочин · 2013/10/29
чамайг хамгаас илүү хайрладаг хүнтэйгээ л суу, найз залуу чинь тэр залуугаас илүү хайрлаж халамжлаж чадахгүй байгаа бол болих л хэрэгтэй дэ
Зочин · 2013/10/29
tiishtee, zgr tiim ym uu geed asuugaad tiim gewel uuruu l shiidde gej
Зочин · 2013/10/29
***** hairlaj chadahgui bol bitgii hunii tsag zawiig demii ureed, hii goridlogo toruuleed baigaach. Yamar amia bodson yum bee