Өмнөговьд хятадууд битгий хэл тэдний тэжээсэн нохой хүртэл томорч байна
2013/10/29
“ТМ” телевизийн “Таны мэдээллийн мөрөөр” нэвтрүүлгийг үзэж суутал нэгэн иргэн холбогдлоо. Тэрбээр сэтгэл шимшрэм мэдээлэл хэлж, энэ талаар ил тодорхой сурвалжлуулмаар байгаагаа сэтгүүлчид хэлсэн.
Тэр хүний яриа Өмнөговь аймагт олноороо орж ирж сууршьсан хятад иргэдийн тэжээсэн ноход нь малчид малаа бариулж, мал барьсан нохойг буудаж устгасныхаа төлөө малчид эргээд өөрсдөө хятадуудад зодуулж, хөл гараа хугалуулсан тухай байв. Хятад иргэдийн энэ даварсан үйлдлийг манай төрийн цагдаа таслан зогсоохын оронд хятадуудтай нийлээд малчдыг дарамталдаг тухай тэр иргэн ярьсан. Энэ мэдээллийг Өмнөговь аймагт мал маллаж аж төрдөг дүү нар нь өөрт нь утасдаж хэлсэн гэж байлаа. Тэрбээр өөрийнх нь дүү нарт ийм явдал тохиолдсонд болон энэ аймагт хятад иргэд ингэж даварч байгаад ихэд бухимдаж байгаагаа илэрхийлнэ билээ. Иргэний эл яриа Өмнөговь аймагт хятадууд битгий хэл тэдний тэжээсэн нохой ч хүртэл том байдаг юм байна гэсэн ойлголт төрүүлсэн.
Телевизийн шууд нэвтрүүлэгт холбогдсон тэр иргэн худлаа яриагүй. Бухимдлаа илэрхийлж байгаа дуу хоолойны өнгө, төр засаг иргэдээ үнсэнд хаясан шалз шиг ингэж хаясан зэргийг учирлан хэлсэн нь харин ч нэгийг бодогдуулсан. Тэр хүнд тэгж худлаа ярих шаардлага ч байхгүй. Дашрамд дурьдахад, хятад иргэдийг нохой тэжээж, таргалуулж байгаад дараа нь түүнийгээ төхөөрч иддэгийг хэн хүнгүй л мэднэ. Улаанбаатарт барилга барьж байгаа хятад иргэд хоолныхоо махыг ингэж болгодог нь хүмүүсийн нүдэнд ил л байдаг.
Ингээд бодохоор эх орны өмнөд хязгаар, өмнийн говьд суурьшсан хятадууд юу хийж, яаж ч дураараа дургиж байдаг юм билээ. Олны дундах яриагаар өрх гэрээ авч явдаг, өрх толгойлсон говийн эмэгтэйчүүдэд ус, түлээг нь зөөж, хонь малыг нь эргүүлж тус дэм болох янзтай өөртөө дасгаж байгаад гэрт нь ороод, гэрийн эзэн суучихсан хятад эрчүүд ч олон гэх юм билээ. иймэрхүү мэдээллүүдийг сонсоод байхад эх орондоо байж харь улсын иргэдэд зодуулаад, хөл гараа хугалуулаад, бас болоогүй гэртээ оруулаад суулгачихсан байгаа Өмнөговь аймгийн иргэд муу л байна даа гэх бодол төрдөг.
Өмнийн говьд хятадууд даварч, тэднийг зарим монгол түшмэд даврааж байгаа жишээ цөөдөхгүй. Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт Булган хорго буюу нутгийн иргэдийн хэлж заншсанаар Хар уул гэдэг нэртэй газар байх бөгөөд энэ газар говийн бага дархан цаазат газрын орчны бүсэд багтдаг төдийгүй хар, цагаан тугалгын ордтой гэдэг. Гэтэл энэ уулыг манай хүйтэн сэтгэлт зарим ноёдын тусламжтайгаар хятад иргэд ухаж сэндийчэж байгаа тухай мэдээллийг нутгийн иргэд Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо төрийн бус байгууллагынханд ирүүлжээ. Мэдээллийн дагуу нягтлахаар тус холбооныхон Өмнөговьд очиж, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Бадарч, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Болд нартай цуг Булган хорго руу явахаар болжээ.
Гэтэл Н.Болд гэх эрхэм нь “Тэнд юу ч байхгүй. Ямар ч хятад иргэн байхгүй. Очоод ямар ч хэрэг байхгүй” гэж явуулахгүй санаатай саад хийж байснаа гэнэт “Надад ажил гарлаа” гээд бултчихсан байдаг. Гэвч холбооныхон Бадарч даргаар нь газарчлуулж, зорьсон газартаа очиход хэд хэдэн тасалгаатай түр сууц угтсан бөгөөд сууцанд дөнгөж түрүүхэн идсэн болов уу гэмээр гурилтай шөлний үлдэгдэл, хүн амьдардаг гэдгийг илэрхийлэх аяга, тавга, тэр ч бүү хэл хогийн савандаа хатаж амжаагүй усан үзэм, нойтон мах хаясан байсан гэнэ билээ.
Ямар ч хяналт, зөвшөө¬рөлгүйгээр Монголын газар нут¬гийг, тэр дундаа дархан цаазтай газар нутгийг ухаад сууж байгаа хятад иргэдэд мэдээлэл дамжуулж, зугтаалгасан хүн нь “Ажил гарчихлаа” гээд хамт яваагүй Н.Болд байх магадлалтай гэдгийг холбооныхон хэлсэн. Ийм адал явдалтай учирснаа Улаанбаатарт буцаж ирсэн хойноо холбооныхон холбогдох яаманд мэдэгдэж, шалгуулах хүсэлт тавихад яамны түшмэдүүд шалгасан нэр хэмээгээд “Жилийн өмнө тэр яриад байгаа хятад иргэд гараад явчихсан байна” гэх зэргээр аргалаад өнгөрүүлжээ.
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын байцаагчийн яриагаар бол ганц Өмнөговь аймаг гэлтгүй Дорнод, Ховд аймагт хятад иргэд энэ маягаар олноороо хяналтгүй суурьшсан байгаа. Ийнхүү хариуцдаг алба нь ч дээрх аймгуудын хаана нь, аль суманд нь хэдэн хятад иргэн, ямар ажил хийж байгааг мэдэхгүй гэж байгаа юм. Хариуцсан газар нь мэдэхгүй байхад өөр хэн мэдэх болж байна аа. Хэдэн жилийн дараа хятад иргэдэд манай улсын зарим хэсэг эзлэгдчихсэн байх магадлал энэ янзаар бол тун өндөр байна. Энэ бол эмгэнэл юм шүү.
Ц.Эрдэнэцэцэг
Өдрийн шуудан сонин
дэлхийн бөөс · 2013/10/31
Хамаг мөнгөөрөө нэг цөмийн бөмбөг худалдаад ав. Үнхээр болхоо байвал Хятадыг бөмбөгдөнө гэж өөрсдийнхөө тусгаар тогтнолыг хамгаалсан нь дээр. Хятадуудад эзлэгдэж ӨВӨГ ДЭЭДСИЙНХӨӨ ЯСЫГ ӨНДӨЛЗҮҮЛЖ БАЙСНААС хамт дуусцгаасан дээр.
Chono 78 · 2013/10/30
Manaixnii deegvvr garsan xvmvvs ni xyataduudiin xamaatanguud ni shdee. Vvniig meddegvi ym uu. Mani metiin arduudiig bol xarax ni bitgii xel tvi ch gej nulimaxgvi bailgvi. Udaxgvi Mongol gesen xvmvvs buu barij bosox baix shvv.
Зочин · 2013/10/30
Za chi tegej bodoj baigaa baih gehtei naad zahiin jishee barlga zam uul uurhai Mongolajilchidiin too yamar baigaa bol chi sohorooogui bol haraad toolood uz barga Mongol ajilchid in 10% baigaa baihdaa
Зочин · 2013/10/30
Altanhayag ***** min ajilaa hiigeechee yu boloj bna ene chin yaj amidrah boloj bna Chingis bond geed bsan h****aa alga bolson buu med noen $ yunaa avaad hadant garchihsan tanii ter tomrool bsan Chingis bond tand bolon tanai naiz nuhudiin hureend uusaal alga boloo zamiin tender geel ****an hyatad kompand ugsun suragtai chamad Mongoloo geh uc****** setgel bna uu ****an tatvar nemsen ard tumnii ter munguur yah gej baigaa yum be Chingis bondiin mungiig ah duu amrag sadandaa huvaagaad u****hsun odoo bidneer uuriinhuu uriig daruulah gej baigaa yum uu Erunhiilugchuu uran olborloj bsan hyatadiin kampan yu bolov naad hyataduudiigaa davraahaa bolioch mun Altanh*****g
Зочин · 2013/10/30
Hujaa nariig ****uulaya hilee haaya.Tsaaduul chini yum bodoj bgaa bol bid ternees ni umnu yum bodoh heregtei.uursduu umsdug zvvdeg iddeg uudgaa beldhiin tuluu Mongol zaluu hvn bvhen uhamsartai zorilogotoi baiya.Mungutei bolomjtoinuud ni umsdug zvvdeg yumnii tom vildwer ehleh heregtei arai bolomjgvinvvd ni iddeg uudgaa hangahiin tuluu negdhene negdeed hudultsguuyu hvmvvsee.Svvliin ved hawdar mash ihsej bn.gol ***ltgaan bol hujaa hvns shvvdee.Bid uursduul hudluhgvi bol 76 bol hezreech vgvi shvv.ene hvmvvst itgeh naidah ch hereggvi.Bvgdeeree ewiin hvcheer yum hiiyaa.ireedvinhee tuluu uuriiguu zolij chadsan olon Mongol baatar erchvvd bsan yum shvv.Tednii vrgeljlel bid.Bid haluun tsustai Mongolchuud ****oos bish sarmis iddeg hviten tsustai umhii hujaa bishshvv.Mongol er hvnii svld hiimori hezeech hujaagaas dor orj bolohgvi!!!!!!!!
Зочин · 2013/10/30
08:44 t bichsen nuhur chi hujaa yu eswel ter bold ni uu.Umhii heden haltar tugrugnuus aaw.eej.ah dvv.vr hvvhdee taeiad tuulaa yu.Umhii mungunuus uur yum jaahanch gesen bodoltoi bol amidraliin utga uchiriig neg bodood vzeerei.Hedhech baitugai negch bh uchirgvi shvv.Ta neeh unuuruud bh ysedal bhgvi shv.Ajiltai bh gej hen negend nali vserdeg archaagvi garuud olon shvv.
Зочин · 2013/10/30
Samraad bh ym bhgui ugaasaa unen ni iim bga ym.
Зочин · 2013/10/30
muu hytaduudiig mongol uls tejeej bna ard tumen n hoosorch bna. yamar setgel n emzegledeggui yum be.
Зочин · 2013/10/30
muusain hujaa nartai taarahiin bol deerelhej ulandaa gishgej medruuleh heregtei. ****uultsgaay hoich ireeduigee bodoy. 2045on gehed mgl uls hyatadiin klon uls bolno gsn suragtai
Зочин · 2013/10/30
компанитайг нь л шалгадаг юм уу?
Зочин · 2013/10/30
**********а **********а ********ын 76 өөр хоорондоо л хэмлэлдээд дунд албан ту******лтан нар нь угаасан мөнгөн дээр нь ажиллаад л өөрийнхөө хөдөлмөрөөр хэдэн төгрөг олдог ардууд нь томчуулын тоглоом болоод л арай ч дээ **********а нараа
Зочин · 2013/10/30
za estoi hytad custai hyn shig dyrstei amitan bolgon seremjilj ywagtun yaj iij baigaad horooj orhihoo tangargaliya
Зочин · 2013/10/30
хужаа нарыг өмөөрөөд чи өөрө хятад уу
Зочин · 2013/10/30
unen bodit baidal ni l ene baina shde. undesnii ayulgui baidal ugaasaa aldagdchihaad baina. hyatad ugaasaa manaihiig uusgana geed strategy bolovsruulchihaad teriigee heregjuulj ehleed baina getel manaihan hoorondoo holoo jiiltsehees oor yum hiihgui l baigaa baihgui yu
Зочин · 2013/10/30
манайхыг ингээд хэмлээд эхэлээ дээ. удахгүй тэднээс монголчуудыг хөөх биз. хэпэн жилийн дараа Төвд шиг болох юм байна л даа.
Зочин · 2013/10/30
Zasgiin gazar yagaad ingej dur meden hyataduudiig olnoor orj irj bgaad hyanalt tabihgyi bnaa. Arai ch Dee. Sanaa mash ih zobj bna. Mongolchuudaa Odoo bid temtsehgyi bol yr hyyhed mini hetsyydeh nne eeeeeee....... USA-s
Зочин · 2013/10/30
жаахан бодитой юм бичиж баймаар юм аа. Ингэж нийгмийг самрах хэрэг байгаа юм уу. Бараг сар бүр ӨМА -ийн МХГ болон бусад төрийн байгууллагууд хятад болон бусад орны иргэд ажиллуулж байгаа байгууллага компанид шалгалт хийж /нийт ажиллаж байгаа монгол ажилчдын 10 хувь нь л гадаад иргэд байдаг/ хууль журмаараа байгаа эсэхэд давхар давхар хяналт шалгалт явуулдаг. Мөн тухай орон нутгийн цагдаагийн байгууллага гадаад ажилчдын үйлдэл бүрд хяналт зохиож ажилладаг. энэ мэдээллийг бичсэн хүн хаанахын ямар компанид ийт явдал байгааг тодорхой биччихгүй яасын. ӨМА --д үйл ажил********** явуулж байгаа хэдхэн компант л байгаа ш дээ.