Оройн цагаар олз хайгчид
2013/10/29
-МИКРО АВТОБУСНЫХАНД ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ БУЛШЛАГДЖЭЭ-
“Нийслэл” гэх нэрээр овоглосон их хотын иргэд нийтээрээ баярлаж байх зуурт нийтийн тээвэрт “нисдэг авс” хочоор алдаршсан микро автобусны кондукторууд үйлчлүүлэгчдийн халаасыг сэгсэрч гомдоов. Зүй нь микро автобусанд суухын тулд аль ч чиглэлд хамаагүй 500 төгрөг төлөх учиртай. Энэ үнийг иргэд биш Нийтийн тээврийн газраас тогтоосон байлтай. Гэтэл хуулиас дээгүүр давхих микроныхон өглөө, оройны оргил цагаар үйлчилгээнийхээ үнийг нэмж иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Эл асуудлыг албаныхан мэддэг атлаа мэдээгүй юм шиг царайлж, шалгалт хийсэн нэрийдлээр шантааж хийгээд сууж байгаа нь хачирхалтай. Ажлын өрөөндөө албан бичигтэй зууралдаад сууж байгаа эвэр, туурайтнууд иргэдийн амьдралд юу өрнөж буйг мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй байх. Тэгвэл цаана чинь микро автобусныхан тасалбарынхаа үнийг нэмчихжээ.
Тодруулбал, энэ сарын 27-ны өдрийн 20.30 цагийн үед 40-79 УНӨ улсын дугаартай микро автобус иргэдэд 700 төгрөгөөр үйлчилж байсныг гэрчлэх иргэд ч байна.
“Үнээ дур мэдэн нэмлээ” гэсэн шаардлага тавьсан иргэдийг “Мөнгөө төлж чадахгүй бол буу” хэмээн дарамталж хаа дайралдсан газарт нь буулгаж хаях эл шуналтнуудад хүний ёс гэж алга. Хүүхэд, хөгшдөд хөл хорио тогтоосон энэ мэт микроны жолооч нар хариуцлага тооцдог тогтолцоог харин ч нэг хэрэгжүүлмээр санагдах юм. Микронд сууж үзээгүй хүн гэж байхгүй. Ямар орчинд яаж хүн тээвэрлэдгийг нь ч мэдэх биз. Хүн биш хөлдүү гулууз ачиж байгаа юм шиг шахаад суу, шахаад суу гэхээс өөр шаардлага тавьдаггүй тэд орлого л олж байвал үйлчилгээний соёл гэдэг зүйлийг уландаа гишгэсэн байдаг. Цагдаа, хяналт шалгалтынхны сураг сонсохоороо нугасанд суулгасан хүмүүсээ зайчилж, гэмгүй царайлна. Түүнчлэн шаардлага тавьсан иргэдийг зодохоос наагуур харааж, загнах энгийн л үзэгдэл. Хаа дайралдсан газраас хүн авчихаад, энд бууя, тэгье ингэе гэсэн хүмүүсийг тас загнаад аваад давхичихна. Өөрөөр хэлбэл, микроны вант улсад иргэд бол мөнгө төлөгч, эрх зүйн мэдлэггүй кондуктор, жолооч нар хаан л гэсэн үг. Мэдээж машрутаар явж байгаа болохоор тодорхой хэмжээний орлого олохыг хүсэх л байх. Гэтэл нэг чиглэлийн замыг хэсэгчлэн хувааж, иргэдээс илүү мөнгө нэхэхийг урьтал болгосон нийтийн тээврийнхэнд гэнэтийн шалгалт хийж гэсгээл хүртээвэл яасан юм бэ, холбогдох албан тушаалтнууд аа. Өнөөгийн нийгмийг өөрчлөлт шинэчлэлтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл микро автобус шугамд явж эхэлснээс хойш нэлээд олон жилийг үдлээ. Өөрчлөлт шинэчлэлийн салхи эл салбарт үлээсэнгүй. Харин үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрч, үйлчилгээний соёл булшлагджээ. “Хэрэглэгч хаана” гэх хэний ч мэдэх уриаг эл салбарынхан уншаад нэг үзэхсэн.
Автомашиныг улсын дугаараар нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах болсноор нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгчдийн тоо “эрс” нэмэгдсэн. Тэгвэл үйлчилгээний соёл, үнийн хөөрөгдөл “ОО” заасан эл салбар иргэд сэтгэл гундуу хандах болсон. Адаглаад суугаад явахаар авч давхиад авто осол хийчихнэ. Эсвэл ийшээ ч суу, тийшээ ч бол гээд ноос ачиж байгаа мэт чихнэ, одоо байтлаа үнээ нэмж өөдгүй зан гаргалаа. Манай сонин иргэдийн эрх ашгийг эрхэм зорилгоо болгодог. Энэ ч утгаараа үнийн хөөрөгдлийг хэн өдөөж буйг зарим эх сурвалжаас тодруулсан юм. Төрийн албан хаагчдын ажил 18.00 цаг гээд дуусгавар болдог. Харин хувийн хэвшлийнхэнд цаг нар гэж байхгүй. Ажлаа хийж дуусаад л амсхийж гэрийн зүг явна. Гэтэл микроныхон үүнийг овжин ашиглаж 500-гаар бус 700-1000 төгрөгөөр үйлчилж буй юм. Ингээд бодохоор орой, үдшийн цагаар такси, микронууд дур мэдэн үнэ нэмдэг гэх олны яриа оргүй биш зүйл. Шархад-III-IV хорооллын чиглэлд явдаг микро автобусны кондуктор ингэж ярьсан юм. Түүний нэрийг урьтал болгохыг хүссэнгүй. Бодит байдлыг л чухалчиллаа. “Шугамд явдаг микро автобуснууд үнээ нэмээгүй. Харин хулгайгаар хүн тээвэрлэдэг шугамын бус машинууд 700 төгрөгөөр иргэдийг суулгаж байгаа. Зарим иргэд дургүйцдэг юм билээ. Харин яаралтай явах хүмүүс дуугүй суухаас өөр аргагүй. Оройн 22.00 цагаас хойш бол бүх микронууд 700-гаар явдаг” хэмээн ам алдав. Тэгэхээр үнэ нэмсэн асуудал үнэний ортой, бодит мэдээлэл болох нь тодорхой байна. Хол гэртэй иргэд л хохирч буйн тод жишээ нь энэ. Товчхондоо, Таван шараас Шархад руу явахын тулд өдрийн цагаар 500, 500 гээд бодохоор шөнө хэдээр явах нь ойлгомжтой. Уул нь шатахууны үнэ хараахан нэмэгдээгүй, албаныхан үнийг нь тогтоогоод өгчихсөн байхад иймэрхүү байдлаар иргэдийн халаасыг сэгсрэх хуульд харш гэдгийг надаар хэлүүлэлтгүй микрочид мэдэх байлтай. Нийтийн тээврийнхний ажилд салхи оруулж, салбарт нь бугшсан эл асуудлыг самбаа гаргаж шийдэхгүй бол үнэний ард нуугдсан үнийн хөөсрөлтөд чинь иргэд сөхөрч мэдэхээр байна.
“NT” © Б.ЧАНЦАЛ
Зочин · 2013/11/02
Nisehiin chigleliin mikronuud 8gd 1500 yawdag arai dendej bn bas niseh zahiin chiglel haalgan deeree 600gj naacgad orod suuhaar 1000 awad bhiin uul ni zahiin bvh chiglelig 500bolgono gee bizde ene asuudlig hurdan shidmeer bn
Зочин · 2013/11/01
10sariin 31ni udriin oroi 21n tsagiin ued baynhoshuunii hoiguur yvdag 91-78унв gsn dugaartai mikro baruun durvun zamaas 1000n tugruguur humuus achij bna ym heleheer chadahgui bol buuj bnoo geh ymaa oroi tsagaar chigleliin avtobusa yvuulj boldoggui ymu ene bdal hezee ari**** bol gj ard irged huleeseer baihuu
Зочин · 2013/10/31
mikronuud arai denduu ymaa baynhoshuunii urduur hoiguur yvdag mokronuud shuud l 1000n tugrug gd bha ymaa ym heleheer ugch chadahgui bol buuj bno geh ymaa erin 19tsagaas hoich l bainga 1000n tugrug yvdag juramtai bolchihson bnlee bid nart hen yaj hariu uguh boloo
Зочин · 2013/10/30
ajilaa hiij chadahgui shine sanaa gargahgui odriig argatsaaj bga ariin haalagni darga naraa ****uulaachee muusain yumnuudaar dutah yumuu tsaaguur chine hiij buteey gesen olon saihan bolovsroltoi zaluuchuud bna. ydarsanch tor bol do irgeddee uilchilj chadadgui
Зочин · 2013/10/30
harin tiim shuu ene niitiin teeveriin gazar ezengui ail shig l bh yumaa zuun salaanii mikronuud bol orio 18 tsag geed l 700,800 tegeed zuun ail deeree irehgui eh nylhasaas hunee avdag arai l dendej bna shuu niitiin teevriin gazar ajilaa hiimeer yumaa???????