Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдалууд


2016/12/10


Танилц: Оюу толгойн гэрээний өөрчлөлт, далд уурхайн санхүүжилт


2016/12/05


Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар УИХ-ын нэр бүхий гишүүд асуулга тавьсан. Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хариулсан байна.  Ингэхдээ

  • Нэгд, ерөнхий хэсэг
  • Хоёрт, хөрөнгө оруулалтын гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувьцаа эзэмшигчийн гэрээний хэрэгжилт
  • Гуравт, далд уурхай бүтээн байгуулалт, санхүүжилт
  • Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх тухай болон Оюу толгой төслийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга зам гэсэн дөрвөн хэсэгт хуваан мэдээлэл өгсөн байна.

Монголчуудын анхаарлын төвд байсаар ирсэн  Оюу толгой төлсийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хариулсан байдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

НЭГ. ЕРӨНХИЙ ХЭСЭГ

1.1.      Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын дагуу Оюу Толгой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулж, Оюу Толгой ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаархи саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгзэр тогтоолоор “Оюу Толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж”-ийг баталсан

1.2.      Засгийн газрын 2009 оны 61 дүгээр тогтоолоор Оюу Толгой ордыг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу майнз монголиа инк” ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт олгосон бол Улсын Их Хурал 2009 оны 57 дугаар тогтоолоороо Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосон.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Музейн хамгаалалтын бүс дэх газрыг хумсалдаг байснаа хуйгаар нь авдаг болжээ


2016/12/05

2012 оны сонгуулийн дараа эрх баригчид ССАЖЯ байгуулан ажиллаж, энэ үеэр Улаанбаатар орчмын цөөхөн хэдэн музейг сүрхий анхаарсан. Хуульд заасан хамгаалалтын бүсийн талаарх асуудал, газрыг нь хумсалж суугаа мөнгөтэй, эрх мэдэл­тэй улстөрч, бизнес­мэнүүдийг жаахан ч болов хазаарлаж чадсан байдаг. Тэгвэл энэ яам нь татан буугдаж, “нөгөөдүүл” эргээд хумсалж эхэлжээ. Өнөөдөр музейн хамгаалалтын бүсийг үл тоон, хумслах биш хуйгаар нь авдаг байдал хэрээс хэтэрсэн байна. Иймд бид доорх музейнүүдийн хамгаалалтын бүс дэх газрыг “хулгайлах, дээрэмдэх” хууль бус үйл ажиллагааг нийтэд ил болгож,  улмаар энэ ажлыг хариуцан хийх ёстой БСШУСЯ,  сайд Ж.Батсуурийг анхаарал тавьтал сурвалжлан нийтлэх болно.

Уг нь Монгол Улс хуультай билээ. Гэвч тэр хууль нь мөнгөтэй, эрх мэдэлтэй этгээдүүдэд үл үйлчилдэг ажээ.

 

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН НАЙМДУГААР БҮЛЭГ

42 дугаар зүйл.Соёлын өвийн дурсгалт газар

42.1. Улсын Их Хурал соёлын өвийн дурсгалт газрын унаган төрх, соёлын үнэт зүйлийн язгуур шинжийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, хилийн заагийг батална.

42.4.Соёлын өвийн дурсгалт газрыг дараах бүсэд хуваана:

42.4.1.хамгаалалтын бүс;

42.4.2.орчны бүс.

43 дугаар зүйл.Хамгаалалтын бүсийн дэглэм

43.1.Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

43.1.6.шинээр барилга байгууламж барих.

45 дугаар зүйл.Түүх, соёлын дурсгалт газар

45.1.Засгийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно.

45.3.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

45.3.3.гэр, сууц, барилга, байгууламж барих;

 

 

Ж.Батзандан МАН-тай тохирсон уу?


2016/12/05

Шинэ парламент бүрэлдэхэд АН арай гэж нэг бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Гэтэл олонхиос АН-ыг бүлэггүй сул гишүүд болгохын төлөө урвалт хүсч, бялууны зүсмээр намаа худалдаж чадах хэн нэгнийг хайж эхэлсэн сураг дуулдаад өнгөрч байсан билээ.

Тэгвэл саяхнаас тэрхүү “урвагч” нь Ж.Батзандан байсныг батлах яриа ордноор түгжээ. Тэрээр сайдын тамга өгвөл намаасаа урвах тохироо ярьсан байж. Харамсалтай нь МАН доторх фракцууд Засгийн газрын гишүүний төлөө хүчтэй өрсөлдсөн тул юун Ж.Батзандан манатай байв.

Харин одоо Ж.Батзандан АН-ын даргын төлөө өрсөлдөөд ялагдвал энэ намын хаалгыг савж гарна гэсэн тооцоотой яваа аж. Хэрэв Ж.Батзандан шуударвал АН-аас дахин ганц гишүүн “сугалж” бүлэг байгуулах чадамжгүй болгож орхих нь МАН-ын чин зорилго. Бүлэггүй сул АН-ын гишүүд завсарлага авах ч эрхгүй болж, МАН-ын зүтгүүлсэн ямар ч асуудалд бойкот хийх боломжгүй болно.

 

АН дотор ч Ж.Батзанданг даргаар сонгохгүй бол УИХ дахь хэдийгээ орхиод МАН-д дагаар орох гэж байгааг мэджээ. Тиймээс энэ шум Ж.Батзанданг намын даргад дэмжихэд нөлөөлнө гэж тооцсон аж. Гэвч энэ нь агсам морь шиг АН-ынхны дургүйг л хүргэнэ үү гэхээс дэмжлэг авна гэдэг юу л бол

 

Адууг дайрч алж байна, ямар балмад хүмүүс вэ


2016/12/06

 

Н.Алтанхуягийн “нуун дарагдуулсан” гэх шилэн барилгын гэрчилгээ эхнэрийнх нь нэр дээр гарч байжээ


2016/12/06

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сарын 30-нд буюу өнгөрсөн мягмар гаригийн 14.00 цагт эрүүгийн 201501000009 дугаартай хавтаст хэрэгт сэжигтнээр тооцон шалгах тухай зарлан дуудах хуудсыг хүргүүлж, тэрбээр дөрвөн цагийн турш мэдүүлэг өгсөн нь хэвлэл мэдээллийнхний төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байсан. 

Н.Алтанхуяг мэдүүлэг өгөхийнхөө өмнө болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа мэдэгдэх үеэрээ “Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчид өөрийг нь улс төрийн зорилготойгоор “хэрэгт унагахаар санаархаж”  гэр бүлийнхнийг нь хүртэл хорьж, шалгаж байгаа тухай хэлж байв.

Олон асуулт дагуулсан энэ үйл явдлаас хуулийн байгууллага ямар үндэслэлээр АН-ын лидерүүдийн нэг, экс ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэрэгт татан шалгаж эхэлсэн нь хамгийн их анхаарал татаж байсантай та бүхэн санал нийлэх биз ээ. 

Түүний хэлсэнчлэн улс төрийн, эрх мэдэлтний зорилго, нөлөөлөл байлаа ч хуулийн байгууллага хэн нэгнийг тодорхой үндэслэлгүйгээр хэрэгт татаж, мэдүүлэг авахгүй нь ойлгомжтой. 

Энэ л шалтгаанаар ZUV.MN сайтын сурвалжлах баг дээрх асуудлыг тодруулахаар хүчин чармайлт гарган ажиллаж, мэдээллийг тодруулан нийтэд хүргэсэн байдаг. 
Бидний олж авсан баттай эх сурвалжийн мэдээлэл нь Н.Алтанхуяг нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа зарим нэг томоохон үл хөдлөх хөрөнгөө ХОМ-доо мэдүүлэлгүй нуун дарагдуулсан нь өдгөө шалгагдах үндэслэл болсон тухай байсан. 

Тодруулбал, Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1-ийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлийн 270.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчиж хөрөнгө орлого болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нуун дарагдуулсныг хуулийн байгууллага олж тог тоон шалгаж байна. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендерийн хууль тогтоомж зөрчиж төрөл садандаа их хэмжээний төсвийн мөнгийг олгосон асуудалтай холбогдуулан буруутайд тооцон шалгаж  эхэлсэн гэх мэдээллийг нийтэлсэн.

Тухайн өдрийн /11 сарын 30-нд/ 18.20 цагийн орчим дээрх мэдээллийг нийтлэгдсэний дараа Н.Алтанхуягийн зүгээс бидэнд маш их дарамт, дайралт ирсэн. Гэсэн ч бид өөрсдийн эх сурвалж хийгээд баримт дээрээ бат зогсож тухайн мэдээллийг эргүүлэн татахаас эрс татгалзсан. 
 
 

АН-ын VI их хурлын үеэр хэлсэн Н.Алтанхуяг, Д.Сосорбарамын ширүүхэн үгсийн бичлэг


2016/12/07

АН-ын VI Их хуралд МоАХ-ыг төлөөлж үг хэлсэн Д.Сосорбарамын үгийг онцлон хүргэж байна.  

Тэрбээр хурлын үеэр, "Энэ их хурлыг би хувьдаа найман жил хүлээсэн. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн гэж 280 хүн байдаг юм байна. ҮЗХ-ны гишүүд бол даргадаа зусардсан, даргынхаа цүнхийг барьж гүйсэн, даргынхаа түрийвчийг зузаалдаг ийм л нөхдүүд болсон шүү.

Өнөөдөр цоо шинэ нам бий болгох хэрэгтэй байна. Ямар намыг бий болгох вэ. 1996-2000 онд засаг барьж байсан Монголын ардчилсан холбоо шиг. Монголын ардчилсан холбоо энэ үед засаг барьж байхдаа гаалийн татварыг тэглэж, суурь үнийг чөлөөлөхөд монголын эдийн засаг сэв хийтэл босоод ирсэн. Энэ бол том алхам байсан.

 

А.Сүхбат: Улсын начин цол 500 сая төгрөгийн ханштай болсон


уржигдар

 

МҮБХ Х.Баянмөнх, А.Сүхбат нарыг бусдыг хууран мэхэлж байна гэв


уржигдар

МҮБХ мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
 
 
 

 

 

Монголын хэвлэл мэдээлэлийн байгууллагыг удирддаг нууц эздийг зарлав

 

уржигдар

 
 

Энэ мэдээ таалагдаж байвал



   Сэтгэгдэлүүд (1) Анхаарах зүйлс

  • GOMO · 2016/12/10

    гомо мөнхөө гэдэг хүнийг интернэт комментоор дөрвөн жил бичлээ даанч өнөөх маанаг нь юу ч ойлгохгүй жоохон банди нарыг татаж чангаасан хэвээрээ

    Хариулах · Устгах
    - 0 - 0