Далай ламын буддизмаас Чингисийн буддизм руу
2013/10/30
100 жилийн өмнө Монгол хүнийг балласан Буддын шашиныг өнөөдөр дахин гаргаж ирж сүүлдээ бүр “Майдар” бурханы хотхон байгуулна гэж буй бол Доод хүмүүсийн маассыг улам томруулж хоцрогдсон орон болгох гэсэн тархи угаалт.
Яагаад мэдлэг боловсролын хотхон барихгүй мухар сүсэг дэндүү бүдүүлэг амьдрал руу шамдаж хөрөнгө мөнгө үрэн таран хийнэ вэ? Тэр их хөрөнгө мөнгөө хойч үеийнхээ боловсролд яагаад зарцуулж болохгүй гэж.
Яагаад технологийн хотхон босгож олон шинэ ажлын байр бий болгосон үйлдвэр компануудын хотхон байгуулж болохгүй гэж. Азийн Хятад, Өмнөд Солонгос, Япон гэх мэт орнууд Далай ламыг шүтэж, бурхан шашинаар гайхуулж Майдар байтугай Буддагийн хотхон байгуулж болох л байсан.
Гэтэл тэд Буддаг биш мэдлэг боловсролыг сонгосон. Яагаад тэд Буддын шашнаас хол вэ гэхээр хүн ардыг мухар сүсэгтэй болгож ямар ч хөдөлмөрийн чадваргүй болгохоос татгалзсан. Буддизм мухар сүсгээр тархи мунхруулж хоосон болгодог тул Азийн хөгжилтэй орнууд Буддын шашинд биш мэдлэг боловсролд суралцсан.
Майдар бурханд мөнгө зарахын оронд автомашины үйлдвэрт мөнгө зарцуулж болно шүү дээ. Өмнөд Солонгос ердөө л 20 жилийн дотор дэлхийн автомашины үйлдвэрүүдийн дотор томоохон өрсөлдөгч болж чадлаа шүү дээ. Өмнөд Солонгос “Hyundai” автомашин үйлдвэрлэсэн бол Монголчууд яагаад дэлхийд үнэлэгдэх автомашин жишээлбэл “Khangai” эсвэл “Khentei” нэртэй автомашин үйлдвэрлэж болохгүй гэж.
Хэн Монголчуудыг юу ч чадахгүй тул Майдар бурханаа шүтээд л бөө нартаа мөргөөд л мухар сүсэгтээд л яруу найраг уншаад л бэлэгдэл яриад л түүх нэртэй үлгэр домогт үнэмшээд л явцгаа гэж тушаагаад байна вэ?
Энэ зун Улаанбаатар хотоор дүүрэн Буддын шашны улаан нөмрөг нөмөрсөн гадаад дотоодын эрэгтэй эмэгтэй халзан толгойтой хүмүүс жагсаалаараа явцгаахыг бүгдээрээ харцгаасан. Ядаж байхад яр гэгчээр яахаараа өөрийнхөө оронд үнэгүй болсон тэр орнуудын хамгийн адгийн тэндээ ажиллаж амьдрах чадваргүй хүмүүс Улаанбаатар хотоор дүүрч бидний хөгжилд саад хийнэ вэ. Үүнийг зогсоох цаг болсон шүү дээ.
Төрийг шашнаас салгаж чадсан орнууд л хөгжсөн байна шүү дээ
Зочин · 2014/06/29
зөв бодол гэж үүнийг л хэлнэ үнэн шүү дээ Монголчуудаа
Зочин · 2013/10/31
Molor Erdene ******iin bichsen zuiliig huulaad l tavisan bna shuu dee.
Зочин · 2013/10/31
za daa er n setguulch huu chamd vandalist gedeg ug taarna daa.
Зочин · 2013/10/31
юугаа ч мэдэхгүй нусан таглаа байна. тэр хөжөөд байгаа оронууд чинь хамгийн наад захын жишээ нь гэхэд л Амиа хорлолтоороо т**********лсэн орнууд шүү. яагаад гэхлээр тэр орны хүмүүс шинэ технологи мартериаллаг талыг л анхаарсаны гай нь гар ч байгаа юм хүний сэтгэлийн хөгжилийг хаячихсан орнууд юм. одоо тэр америк болон бусад орнуудад яригдаж толгойн өвчин болоод байгаа <> гэх тэр яриа юунаас үүдэлтэйг болхыг олоод нэг харчаарай Хөгжилтөй хүн гуай!. БУДДЫН ШАШИН БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ СОЁЛ УЛАМЖИЛАЛ ЗАН ЗАНШИЛ ҮНЭТ ӨВ ЮМ ЭНЭ ХОРВООД МОНГОЛ ХҮҮХЭД МЭДЭЛХЭЭС АВХУУЛААД ХАЛИН ОДХОД Нь ХҮРТЭЛ БУДДЫН ШАШИН БУЮУ МОНГОЛ УЛАМЖИЛЛААРАА ХОЙДИЙН БУЯНЫН Нь ҮЙЛДЭЖ ХӨДӨӨЛҮҮЛДЭГ БИЛЭЭ. ЧИНИЙ ЭЦЭГ, ЭХ ЧИНь ҮХЭХИЙН ЦАГТ ХУВРАГА ЗАЛЖ АЛТАН САВЫГ Нь НЭЭЖ ХОЙТХЫН БУЯНЫГ Нь ҮЙЛДЭХГҮЙ ЗҮГЭЭР АВААЧААД БУЛХЫГ ЧИНь ХАРНАА!!! МУХАРДАЛД ОРЧИХСОН ХААШААЧ ГАРАХ ГАРЦҮЙ ТҮГЖЭЭТЭЙ АМьТАН БОЛ ЧИ ЮМ БНА
Зочин · 2013/10/31
2200 жилийн өмнө Хүннү-н үед анх торогны замаар анх дэлгэрч байсан 2 дахь нь 1300 онд гэхдээ тэр үедээ зөвхөн Ихэс Дээдс дунд дэлгэрч байсан юм 3 дахь нь 1600 онд дэлгэрсэн билээ Зарим нэг кинон дээр л Буддын шашин лам хуврагууд л буруутай юм шиг л зохиосон байдаг энэ нь яахын аргагүй чанга дэглэмтэй хэцүүхэн үе байсан болхоор тэр билээ. Буддын шашины лам хуврага хүмүүс цус асгаруулан дайтсан үнэн түүх байддаггүй юм. Тэр христ. муслим зэрэг мухардадл орших шашинтнууд л цус асгаруулсаар ирсэн билээ. Буддын шашин Бусад шашинаас хол тасархай ч гэлээ алаг үздэггүй ************даггүй, бусдын сүсэг бишэрлийг буруу******дгүй юм
Зочин · 2013/10/31
Би энэ сэтгүүлчийг юу ч гэж тархи угаасан надад аливаа зүйлийг эргэцүүлж тунгаах оюун ухаан бий. Тийм болохоор би Буддизмыг хүлээн зөвшөөрдөг, хүний амьдралын бодит байдалд нийцдэг сургааль зөвхөн Буддын шашинд байдаг юм. Сэтгүүлчээ та үнэхээр судлаагүй бичсэн байна, ийм зүйл хэзээд үнэ цэнэгүй, ухвар мөчид хүмүүс л энэ зүйлийг чинь хүлээн зөвшөөрнө. Би буддын шашинтан, үүнийгээ хэнд ч хэлэхээсээ санаа зовохгүй. Далай багшийгаа ч Чингис хааныг ч тэр дээдлэн хүндлэх болно.
Зочин · 2013/10/31
бичиж бусдыг шүүмжилж байхаар өөрөө хий л дээ, сэтгүүлчээ. Бид урдах урдахаа л сайн хийх зорилготой л байвал зүгээр гэж би боддог. Урдахаа л хийх минь. Бас сэтгүүлчийг шүүмжлэх минь ч яахав, ккк