Сүүлийн жилүүдэд манай улсад олон нийтийн сүлжээ сайтын хэрэглэгчид ихээхэн нэмэгдэж байгаа билээ. Үүний нэг болох Твиттер улс төрч эрхмүүдийн дунд ихээхэн өргөн хэрэглэгддэг. 

Харин энэхүү олон нийтийн сүлжээ сайтад хурц шүүмжлэл, ёгт үгээрээ олны танил болоод байсан “Танхай эмээ” хэмээх нууцлаг нэгэн эрхэм олны анхааралд ихээхэн өртдөг. Учир юу гэвээс тэрбээр улс төрчид болоод одоогийн Засгийн газрын тэргүүний үг хэл, үйл хөдлөлийг хурцаар шүүмжилэн үүнийг хошин фото болгон эвлүүлдэг нэгэн байсан. Харин энэ бүхний эцэст хууль хяналтын байгууллагад дуудагдаж, эцэстээ “жиргээ баяртай” хэмээгээд хэсэг хугацаанд алга болоод байсан билээ

 

Нэг хэсэг жиргээчдийн дунд Танхай эмээг үгүйлэн эрэлхийлэгчид жиргэж байсан ч нам жим болсон. Гэтэл тэрбээр энэхү ертөнцөдөө эргэн иржээ. Хууль хяналтын байгууллагад дуудагдан хатуу донго хүртсэн хэмээн яригдаж байсан эмээ дахин хошин зургаа эвлүүлэн Ерөнхий сайдыгаа бас л шоглоод авсан байна.